УРЛАГ

"Хүчирхэг охин Намсун"-д тоглосон Пак Ёнг Таг Монголд ирлээ

БНСУ-д Монгол Улсыг сурталчлах "Go Mongolia" арга хэмжээ 3 дугаар сард зохион байгуулагдаж Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран Монголын аялал жуулчлалын таван хөтөлбөрийг сурталчилсан юм.

Энэ үед БНСУ-ын нэрт дуучин Пак Ёнг Таг оролцсон ба БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол Улсыг олон улсад сурталчлах "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" болох саналыг тавьж, Монголд аялахыг урьсан.

Паг Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж "Аялал жуулчлалын элч" батламжаа БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авлаа. Түүний Монгол Улс дахь аялал "Нэг жуулчин нэг хонь" хөтөлбөрийн хүрээнд өрнөх юм.

Паг Ёнг Так нь БНСУ-ын нийтийн дууны топ одуудын нэг бөгөөд ихэнх дуунууд нь Солонгосын хит дууны жагсаалтад багтдаг. Мөн Монгол, Солонгосын жүжигчдийн хамтран тоглосон "Хүчирхэг охин Намсун" олон ангит кинонд тоглосон ба түүнээс хойш Монголын талаар илүү их сонирхож Монголд аялах хүсэлтэй болжээ.

Түүний хит дуунууд нь "Youtube" сувагт 20-30 саяын үзэлттэй байдаг бөгөөд нийтийн дууны сонсогчдын дунд хамгийн их фентэй дуучдын тэргүүлэх эгнээнд ордог.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nandin-erdene
Nandin-erdene

Tsaarai muutaimaa

Зочин
Зочин
Reply to  Nandin-erdene

Chamaas deer bnaa

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Хөөж явуулаад ч

Zochin
Zochin
Reply to  Зочин

hutsaadei hvvree

Долгоржав
Долгоржав

ХХЗХ-ныхан илүү өөр дахин солонгос гэлтгүй олон² улс орнуудтай хамтран кино хийвэл манай Монгол улс хөгжин мандах байх аа

Зочин
Зочин

Энэ дуучин з�##�уу их мундаг шүү
Дуулсан дуу нь ч гоё Солонгосын �##�дартай дууны тэмцээнд оролцож дуучин болсон
СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ байхдаа дууг нь сонсож байлаа

Холбоотой мэдээ

Back to top button