Нийгэм мэдээ

Эхээсээ төөрсөн бугын илийг байгаль хамгаалагч асарч байна

Хөгнө тарнын байгалийн цогцолбор газар /БГЦ/-ын орчны бүсийн сум болох Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт эхээсээ төөрч хоцорсон 10 гаруй хоногтой бугын илийг иргэд олжээ.

Харангадсан илийг нутгийн иргэнээс Хөгнө тарнын хамгаалалтын захиргаа очиж авчээ. Одоогоор энэ төөрсөн амьтныг байгаль хамгаалагч асарч байгаа бөгөөд бие даах чадвартай болохоор нь байгальд нь буцааж тавих юм байна.

Ташрамд дурьдахад, Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газар нь Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн заагт орших бөгөөд байгалийн мужлалаар Хан Хэнтий уулын мужид хамаарна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button