Ховд, Хөвсгөл аймагт тарвага агнахыг зөвшөөрлөө
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2021 онд, Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон байдаг. Тэгвэл уг хориг энэ онд дуусаж буй. Хорионы хугацаа дуусаж байгаатай холбогдуулан тарваганы нөөц, тарваган тахлын идэвхжил зэргийг харгалзан, тарваганы агнуурын нөөц бүхий аймгуудаас ахуйн зориулалтаар агнах боломжит тоо хэмжээний саналыг авч, агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар сард баталсан байна.
Уг тушаалаар Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрчээ.
Тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой болох юм байна. Харин тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин өсгөж төлүүлэх юм.Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнахыг зөвшөөрдөг байна. Тэгвэл агнасан тарваганы түүхий мах, нойтон арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийснээс 443,3 км2 буюу 28,3% нь тахлын голомттой нь тогтоогджээ. Мөн сүүлийн жилүүдэд 15 аймгийн 78 суманд тахлын голомт идэвхтэй, хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШЭЭ БИД НАР ХҮМҮҮС ТА НАРТ ЯМАР ГЭМ ХИЙЦЭН ЮМ БЭ? ХӨРСӨӨ СИЙРЭГЖҮҮЛЭЭД ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙГЭЭД Л МӨРӨӨРӨӨ АМЬДАРЦГААЖ БАЙНА.ӨЧИГДӨР МАНАЙ ЗЭРГЭЛДЭЭ ДОШНЫ ХАШИР БУРХИ ЭЛБЭГДОРЖ ТАРХИА ЗАД БУУДУУЛАН БООДОГ БОЛОН ЗООГЛОГДЛОО.ИНГЭЖ БОЛОХГҮЙ.МӨН УРД ХАМАРЫН ХАШИР БУРХИ МИ.ЭНХБОЛД ЕРӨӨСӨӨ ГАРАХАА БОЛЬСОН ЭНЭ ШИЙДВЭРИЙГ СОНСООД ОДОО ЭНЭ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХГҮЙ БОЛ ОЛОН САЙХАН АНДУУД МИНЬ ТОЛГОЙДОО СУМ ЗООЛГОЖ ШУЛУУЛАН АРХИ ВИСКИГЭЭР ДАРУУЛАН ХҮМҮҮС ТА НАРЫН ХОДООДОНД ЗАЛРАХ НЬ.ОВОО ХОРЬЧИХООД БИДНИЙ ТОО ТОЛГОЙ ӨСӨЖ БАЙТАЛ ОДОО УЛИН ИСГЭРЭХ СУМ БИДНИЙГ АЛААД ЭХЭЛЛЭЭ.ТАХАЛ Л ГЭХ ЮМ МАНАЙ ТАХАЛНУУД БОЛ НҮХНЭЭСЭЭ ЦААШ НҮХ УХААД ӨӨРИЙГӨӨ ПҮРХИЙТЭЛ ДАРААД ХҮМҮҮС ТА НАРТ ГАЙ УДДАГҮЙ АЛУУЛЧИХ ЮМ БАЙНА Л ДАА ИДДА ГЭЖ БИД ОДОО ӨДРӨӨР ГАРАХАА БОЛЬСОН ШӨНӨ ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ГАРГААД ШӨНӨ ИДЭЭШИЛНЭЭ ХАВХ УРХИЙГ УРДАА ЧУЛУУ БАРИАД ТАС ХИЙТЭЛ БУУЛГААД ИДЭЭШЛЭНЭ БИД ИНГЭЖ Л САНАА ГАРГАХГҮЙ БОЛ БУУДУУЛАХ ЮМ БАЙНА Л ДАА БЫСДА
Идмээр байнаи
Tahal garlaa gesen zuwshuurch bolj bgaa muu ene negel bish bnadaa hytaduudiin bodlogo ywagdaad bhshig sanagdaad bndaa mongolchuudiig tahlaar duusgah gej bgaa ym bishvv hytaduud olon jiliinhee ushuu horsloo awaad bgaa ymshig sanagdahgui bnuu ene turd hytaduudiin tagnuul gar hul ih bna daalgawrtai ywaad bndaa