Сурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт орох анхны бие даасан ТӨВ ашиглалтад оржээ

Эх барихаас бусад бүх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай ганц улсын эмнэлэг бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг. Гадаад амьсгалын үйл ажиллагааны спирометрийн сорил, харшлын сорил, компьютер томографын аппарат, MRI буюу соронзон үелзүүрт томографын аппарат гэх мэт олон шинэ технологиудаар бүрэн тоноглогдсон энэ эмнэлэг улсдаа жишиг болж буй. Эдгээрийг Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Австри улсын тусламжаар худалдан авч, иргэддээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж буй юм.

Уг эмнэлэг зөвхөн Засгийн газрын гарыг харж суулгүй, гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Такамацү Норд ротари клуб, Монгол улсын Нарлаг Улаанбаатар ротари клубын дэмжлэгтэйгээр 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар анх удаа улсын эмнэлгийн хэмжээнд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулсан. Мөн БНСУ-ын Кошин их сургуулийн эмнэлэгтэй хамтран энэ төв дээрээ Телемедициний төв буюу алсын зайн оношлогооны хэсгийг 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

Дэлхийн улс орнуудад ямар ч жижиг эмнэлэг байсан Эрүүл мэндийг дэмжих төвтэй байаг. Зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийлгэх чиглэл бүхий уг төвийг бусад улсын Засгийн газраас эмнэлгүүдэд зайлшгүй байлгахыг шаардаж, зааж өгсөн байдаг. Гэтэл Монголын улсын эмнэлгүүдэд өнөөдрийг хүртэл нэг ч Эрүүл мэндийн төв буюу урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх цогц төв байдаггүй.

Гэвч Засгийн газраас иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг нас насаар нь заасан багц бий. Энэ үзлэгт орж, шинжилгээ оношлогоонд орохын тулд амбулаториор үйлчлүүлж буй хүмүүстэй яг адил очер дугаар авдаг. Гэтэл амбулаториор яг л өвдөж, зовж шаналсан хүмүүс үйлчлүүлнэ. Тэдний дундуур урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь “тэвчээртэй, тууштай хүний хийх ажил”.

Ихэнх хүмүүс энэ тогтолцооноос болж урьдчилан сэргийлэх үзлэгт орж чаддаггүй. Харин энэ бол амбулаториос авдаг бүх үзлэг, шинжилгээг үзүүлэх бие даасан, улсын чанартай, ЭМД-аараа үзүүлж болох Эрүүл мэндийн төв юм. Мэдээж манай улсын хувийн эмнэлгүүдэд ийм төвүүд бий ч төлбөр мөнгөтэй байдаг бөгөөд нэг бүтэн үзлэгт ороход иргэнээс дунджаар 200-300 мянган төгрөг шаардагддаг.

Биднийг Эрүүл мэндийн төвтэй танилцахаар очход эрүүл, шинэ, тайван, дулаан орчин угтаж авлаа. Ногооны төрлийн болон цагаан өнгүүдээр кодолж, зассан эмнэлэгийн дотоод засал хүртэл үйлчлүүлэгчийн тухтай байдал, аюулгүй газарт байна гэх мэдрэмж өгөх бодлогын хүрээнд хийгджээ.

Инфографикуудаар эрүүл мэндийг дэмжих мэдээллүүдийг товч, сонирхолтой ойлгомжтой бичиж хана, цахилгаан шат зэрэг байж болох бүхий л газруудад наасан байв. Мөн давхар болгонд уран бүтээлчдийн зургуудаар үзэсгэлэн гаргадаг нь эмчлүүлэгчдийн сэтгэлзүйд зөөлнөөр нөлөөлөх, таатай уур амьгал бүрдүүлэхэд чухал үүрэгтэй аж. Зөвхөн зураачдын уран бүтээлээс гадна “Арт терапи” буюу урлагийн сэтгэл засалд хамрагдсан үйлчлүүлэгч, эмч нарын зурсан зургууд ч хананд байна. Бүтэн нэг давхрыг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд зориулсан энэ эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд дунджаар 3 цаг орчмын хугацаа шаардагддаг тул ийн тухтай, дулаан орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгт орох дараалал:

НЭГ. ЦАХИМ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ

Одоогоор нэг байгууллагаас олон хүн зэрэг ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрзүйн орчин үүсээгүй гэх зөрчилдөөн байгаа тул 2020 онд энэ ойлгомжгүй тогтолцоог халж, боломж бий болгох тал дээр ажиллаж буйг ярианы эхэнд Л.Баттөр захирал онцлон хэллээ.

Цахим бүртгэлээр ажлын таван өдрийн цагийг үйлчлүүлэгч өөрөө харж байгаад сонгож, баталгаажуулна. Монголдоо шинэ дэвшилтийг авч ирж буй нь ажилтан дуртай цагаа тулгах бус, үйлчлүүлэгч, ирэх таван өдрөөс дуртайгаа өөрийн нүдээр харж, ажлаа төлөвлөж байгаад сонгох боломжийг бүрдүүлжээ.

Гэвч иргэдийн нийтлэг гаргаж буй алдаа бол товлолт цаг авсан ч өглөө эрт ирээд эмчийн үүдийг сахих. Цагаа авсан ч хэн нэгэн нь урдуур нь орчих вий гэх айдсаас хиймэл дараалал үүсгэх, өөрийн цаг завыг ч алддаг хэвшилтэй. Нөгөөтэйгүүр, авсан цагтаа амжиж ирэхээргүй бол цуцлах соёлд суралцаагүй тул эмч сул зогсолт их хийдэг гэдгийг тэд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь ирдэггүй аж. Яаралтай тусламжийн төв мэтээр ойлгож, ирсэн л бол дарааллаж суугаад үзүүлэх гэж чирэгдэл үүсгэдэг байдал одоо ч бий гэдгийг цагийн ажилтан хэллээ.

ХОЁР. ХУВЦАС СОЛИХ

Урьдчилан сэргийлэх үзлэгт орохоор ирсэн иргэд биед тав тухтай бөгөөд үзлэг хийлгэхэд тохиромжтой хувцасаа өмсөж үзлэгт орж эхэлнэ. Уг эмнэлгийн хувьд мөн л Монголдоо улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа үйлчлүүлэгчдийг эмнэлгийн хувцасаар хангадаг соёлыг эхлүүлсэн. Энэ нь дэлхийн улс орнуудын стандарт бөгөөд гадны халдварыг эмч, эмчлүүлэгчдэд түгээхгүй гэх урьдчилан сэргийлэх ажил юм.

ГУРАВ. СОРЬЦ ӨГӨХ

Биднийг зочилсон өдөр үзлэг шинжилгээ байгаагүй тул багаж, тоног төхөөрөмжүүдийг хараахан ажиллуулаагүй байв. Энэ хэсэгт цус, шээсний шинжилгээгээ өгнө. Мэдээж амбулаториор үзүүлж буй хүмүүсээс тусдаа өгч буй тул ачаалал бага байна.

ДӨРӨВ. ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ, СПИРОМЕТРИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ

Харахад жижиг боловч уг спирометрийн төхөөрөмжөөр уушгины архаг бөглөрөлт, астма зэрэг уушигтай холбоотой өвчнүүдийг аппаратаар илрүүлнэ.

Ясны сийрэгжилтийн энэ аппаратад үйлчлүүлэгч нэг хөлөө хийж, ясны сийрэгжилтийн түвшинг тодорхойлуулна.

КОШИН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ТЕЛЕМЕДИЦИНИЙ ТӨВ

Уг төвд дэлгэцээр дамжуулан олон улсын эмнэлгүүдтэй холбогдох, дотоодын сүлжээг ашиглан төрөл бүрийн сугалт явуулах, шаардлагатай өвчтөний мэдээлэл солилцох зэрэг үйл ажиллагаанд уг төвийг ашиглана.

ТАВ. СЭТГЭЛ ЗАСЛЫН ТӨВ

Өмнө хэлсэнчлэн энд эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, эмч нарт үйлчлэх Сэтгэлзүйн төв байна. Төвд сэтгэлзүйч С.Хулан ажиллана. Нэгдсэн эмнэлгийн чухал нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах ёстой. Үүний нэг нь яах аргагүй сэтгэлзүйн төв юм.

ЗУРГАА. ЭРҮҮЛ ХООЛОЛТЫН ХЭСЭГ

Урьдчилан сэргийлэх үзлэгт орох хүн бүр өглөө өлөн ирдэг. Цус шээсний шинжилгээ, эход харуулсны дараа бусад шинжилгээнүүдийг өгөхөөс урьтаж энэ хэсэгт цомхон, эрүүл хоолоор үйлчилдэг. Зарим тохиолдолд иргэд өөрсдөө ч өглөөний цайгаа бэлдэж ирээд, халааж, халуун ус цайтай цайлах боломжтой.

Зөвхөн үйлчлүүлэгчдээр зогсохгүй, энд “Гүзээгүй төрийн албан хаагчид” аяны хүрээнд эмч, мэргэжилтнүүд ч хоолны мэргэжилтнээсээ зөвлөгөө авч, жин хасаж байгаа гэдгийг тэд дурдлаа.

ДОЛОО. ХАРАА СОНСГОЛ ШАЛГАХ

Төрийн тусгай албан хаагчдын сонсгол, харааны чадвар өндөр байх ёстой. Тэдний дунд өнгөний харлаган буюу өнгө ялгахгүй байлаасаа болж албанаас хасагдах тохиолдол их. Тэд ихэвчлэн өөрсдийгөө эрүүл буюу өнгө ялгадаг гэж боддог ч нарийн шинжилгээнд ороход өнгө ялгадаггүй нь илэрдэг. Тусгай үүрэг хүлээж буй тэдний хувьд хэзээ нэгэн өдөр өнгө ялгах шаардлага гарсан нарийн ажиллагаа шаардагдвал алдаа дутагдал гарах эрсдэлтэй гэж үздэг байна.

НАЙМ. РЕНТГЕН ОНОШЛОГОО

Амбулаториос арай цомхон тоноглогдсон энэ өрөөнд цээжний рентгенд харуулна. Эмнэлэгт хэвтэхэд наад захын зургаан шинжилгээ шаардагддагийн нэг нь уг рентген юм.

ЕС. БИЕИЙН БҮТЭЦ НАЙРЛАГА ТОДОРХОЙЛОХ

Үйлчлүүлэгчийн өөх тос, булчингийн масс, усны эзлэх хувь, таргалалтын зэрэг, биологийн нас зэргийг энд тодорхойлно. Зарим стандарт биетэй харагдах хүмүүс ч уг аппаратаар тодорхойлуулахад өөх тосны хэмжээ ихтэй буюу илүүдэл жинтэй болох нь мэдэгддэг. Монгол улсын насанд хүрсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь таргалалттай гэх тоон судалгаа байдаг аж. Энд хоол зүйч танд зөвлөгөө өгнө.

АРАВ. ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭХО ШИНЖИЛГЭЭ

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Энд дусал тариа, үзлэг өдрөөр хийлгэх үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлнэ. Гадны жишгээр нэг өрөөнд олон хүн хэвтэх бол хувийн орон зайг нь хамгаалахаар хөшгөөр тасалгаажуулж өгсөн нь бас нэг шинэ стандарт байв. Үйлчлүүлэгч бусдаас эмээхгүй, айдасгүйгээр, тухтай үйлчлүүлэх боломжийг энд олгожээ.

Ийнхүү бүх үзлэг шинжилгээнд орсон иргэн дараах Урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудсыг бөглүүлнэ. Урьдчилан сэргийлэх чиглэлтэй энэ төвд л зориулагдсан хоёр эмч ажиллах бөгөөд бүх шинжилгээ, үзлэгийн хариу гарахад эмчдээ үзүүлж, зөвлөгөө, тайлбараа сонсох боломжтой.

Уг төвд блбан байгууллагууд хамт олноороо төлбөрөө төлөөд үйлчлүүлэх боломжтой байгаа аж. Харин одоогоор Эрүүл мэндийн даатгалаар шууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж хомс байна. Учир нь өмнө дурдсанчлан Эрүүл мэндийн даатгалын сангаас баталж өгсөн төсөв дууссан тул ирэх онд үйл ажиллагаа эхэлнэ. Одоогоор төрийн тусгай албан хаагчид л энэ Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдгийг жирийн иргэд ч ирж үйлчлүүлэх боломжтой болгохоор ажиллаж буйг Л.Баттөр захирал дуулгалаа.

Тэрээр мөн “Ийм төрлийн төв улсын бүх эмнэлгүүдэд байгуулагдаасай. Хавдрын төв гэж байгуулахаасаа урьтаж, илүү цар хүрээтэй буюу хавдар болчихсон хойно нь оношлуулах бус хавдарт хүргэдэг өвчнүүдийг урьдчилан илрүүлэх төвүүдийг байгуулах чухал” гэсэн юм. Үнэхээр л улсын эмнэлгүүд ТТАХНЭ-ийн энэ үйлчилгээнээс жишиг авч, иргэдийн эрүүл мэндийн боловсролд бага өртгөөр чухал хувь нэмэр оруулах боломж бий гэдгийг харууллаа.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн захирал, Дэд хурандаа Л.Баттөр:

ӨНГӨРСӨН ЖИЛ НИЙТ 230 САЯ ТӨГРӨГИЙГ ЭМД-ЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭСЭЭ ДАВЖ БИЕЛҮҮЛСЭН

-Танай эмнэлэг одоо хэдэн тасагт ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Түүхэн хуудсаа харвал 1933 онд үүссэн 86 жилийн урт удаан түүхтэй эмнэлэг. 2012 оны Засгийн газрын шийдвэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг маань Цэргийн төв эмнэлэгтэй нийлж, Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сард Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг дахин байгуулах шийдвэр гарч, уг шийдвэрээс хойш шинэ байрандаа гурван жил үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны нэгдүгээр сараас эхлэн зөвхөн А блокын энэ байрандаа амбулаторийн үйл ажиллагаа явуулж байсан. Хэвтүүлэн эмчлүүлэх байр байгаагүй, байрны үндсэн цутгалтын ажил эхэлчихсэн байсан үе. Б блокын байр 2017 оны төгсгөлд ашиглалтад орж, 2018 оны нэгдүгээр сараас 240 ортой хэвтүүлэн эмчлүүлэх хэсгээ нээж, 240 ор арван тасагт хуваагдан үйл ажиллагаа эхэлж байсан. Энэ 2019 оны нэгдүгээр сараас хүүхдийн тасаг 20 ортойгоор анх удаа, эмнэлгийн түүхэнд ашиглалтад орууллаа. Нэн шинэ түүхээ харвал богино хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэж хэлж болно.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр яг ямар хүмүүс үйлчлүүлэх ёстой юм бэ?

-Нээгдсэн цагаас өдийг хүртэл үргэлж хүмүүс энэ асуултыг асуудаг. Юуны өмнө төрийн тусгай албан хаагч нар байна. Үүнд, хууль зүй дотоод хэргийн салбарын байгууллагуудын ажилтан, албан хаагчид, шүүх, прокурорууд, гаалийнхан, Гадаад харилцааны яамныхан гэх мэт тусгай чиг үүрэг бүхий бүх л байгууллагууд хамрагддаг. Хэдий тусгай чиг үүрэг гэж буй боловч эмнэлэг маш олон салбарынханд үйлчилдэг тул байгууллага бүрийн онцлогт тааруулан үйл ажиллагаагаа явуулах ур чадвар, харилцаа хандлага шаардлагатай болдог. Тэдгээр төрийн тусгай албан хаагчдын гэр бүл, тэдний төрсөн аав ээж, тэтгэвэртээ гарсан албан хаагчид энэ эмнэлгээр ирж үйлчлүүлэх боломжтой байдаг. Мөн 21 аймагт суугаа төрийн тусгай албан хаагчид бүгд ирж үйлчлүүлдэг гэдэг утгаараа улсын хэмжээний эмнэлэг болж байгаа юм. Нэмж хэлэхэд, түүхэн уламжлалаараа Чингэлтэй дүүргийн яаралтай түргэн тусламж, гэмтлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг. Шилжилтийн үед бид энэ тусламж үйлчилгээг бага үзүүлж байснаа 2020 оноос эхлэн дахин сэргээхээр, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байна. Мөн Хүүхдийн тасаг нээгдсэнтэй холбоотойгоор албан хаагчдын болон Чингэлтэй дүүргийн оршин суугчдын 16 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Ханиад томууны дэгдэлтийн үеийн тоон мэдээг харахад эмнэлгийн үйлчилгээ авч буй хүүхдүүдийн 60-70 хувь нь Чингэлтэй дүүргийн харьяалалтай байгаа юм.

-Тоног төхөөрөмжүүдээ саяхан шинэчилсэн гэсэн. Та тодруулж өгөхгүй юу?

-2017 он гэхэд бид шинэ байртай л болсон. Гэвч доторх тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд бүгд хуучнаараа байсан.  Ингээд 2018 онд Австри улсын 7 сая еврогийн төсөл хэрэгжээд, уг төслийн хүрээнд бүх шинжилгээ оношлогооны багаж тоног төхөөрөмжүүд 100 хувь шинэчлэгдсэн. Хуучин тоног төхөөрөмж хомс учир гадагшаа зарим шинжилгээнүүдээ хийлгэж ирэхийг үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөг байсан бол өнөөдрийн байдлаар оношлогоо шинжилгээгээ дотооддоо бүрэн хийх боломжтой болсон байна.

-Амбулаториор болон хэвтүүлэн эмчлүүлэх тасагт сардаа хэдэн хүн үйлчлүүлж байгаа вэ?

-Эхний 10 сарын байдлаар 160 мянга орчим иргэн үйлчлүүлсэн байна. Улсын Хоёрдугаар эмнэлгээр 2015-2016 онд 90 орчим мянган хүн үйлчлүүлж байсан гэх тоон мэдээ бий. Улсын Гуравдугаар төв эмнэлгээр мөн онд 160 орчим мянган хүн үйлчлүүлж байж. Үүнээс харахад, манай эмнэлэг ямар хүчин чадалтай ажиллаж буй нь тодорхой. Монголын эрүүл мэндийн салбарын том тогооноос тодорхой хэмжээний ачааллыг үүрэлцэж байгаа гэж ойлгодог.

-Тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон, цэвэрхэн, шинэ байртай энэ эмнэлгээр мэдээж иргэн бүр үйлчлүүлэхийг хүсэж байгаа шүү дээ. Багш нарт зориулсан эмнэлэг гэж үгүй мөртлөө яагаад заавал төрийн тусгай албан хаагчдад зориулсан эмнэлгийг ийн тусгайлан гаргах болсон шалтгаан, шаардлагыг та манай уншигчдад товч тайлбарлаж өгөхгүй юу?

-Ижил төрлийн цэргийн эмнэлгүүд бүхий л улс орнуудад байдаг, энэ бол жишиг. Тусгай чиг үүрэгтэй хүмүүс албан үүрэг гүйцэтгэж байх явцдаа төрөл бүрийн өвчин эмгэгтэй нүүр тулах нь элбэг. Мөн эдгээр хүмүүс ажлын байрнаасаа хөндийрч тусламж үйлчилгээ авахад нь онцгойлон анхаарахгүй бол жирийн эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд ажлын цаг хугацааг зохицуулахад төвөгтэй, бэрхшээлтэй байдаг. Олон улсад “Armenian hospital” гэх нэршилтэй. Манай эмнэлэг дэлхийн ийм олон эмнэлэгтэй хамтран ажилладаг. БНХАУ-ын Цэргийн эмнэлэгт манай эмч, сувилагчид мэргэших сургалтад хамрагдаж байна, Тайванийн цэргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, энэ жил манай долоон эмч ур чадвараа дээшлүүлээд ирсэн. Тэндэхийн эмч нараас гурван эмч нэг нэг сарын хугацаанд ирж ажилласан. ОХУ-д ийм эмнэлгүүд, БНСУ-ын цэргийн эмнэлгүүдээс ирсэн эмч нар ч манайд ажиллаж байна. Цэрэг техникийн хүчирхэг улсуудад маш өндөр технологитой эмнэлгүүд байдаг. Ер нь энэ эмнэлгээр албан хаагчдын ар гэрийнхэн, Чингэлтэй дүүргийнхэн үзүүлж байна гэдэг нь энгийн иргэд ч үйлчлүүлж байгаагийн нэг илрэл шүү дээ. Эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш ачааллаа хараад, ЭМД-аас санхүүжүүлдэг санхүүгийн байдлыг харж байгаад энгийн иргэдэд ч олон тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Тухайлбал, зуны саруудад ачаалал бага болоход харьяалал харгалзахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг жишээ бий. Нөгөөтэйгүүр, тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэхэд гардаг саад бэрхшээл бол улсаас болон ЭМД-ын тодорхой санхүүжилтээр санхүүжих явдал. Улсын эмнэлгийн санхүүжилттэй яг ижил. Өнөөдрийн байдлаар 35 орчим хувь нь улсын төсвөөс, 55-60 орчим хувь нь ЭМД-аас санхүүждэг. Үлдсэн 5-10 хувь нь өөрийн орлогоор эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Хэмжээ хязгааргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэхээр ЭМД-ын санхүүжилт нь дуусчихна. Дуусчихвал сүүлийн нэг сар буюу 12 сард ажил хийх шаардлагагүй болчихож байгаа юм. Гэвч санхүүжилт дуусчихсан гээд үйл ажиллагаагаа зогсоох эрх бидэнд байхгүй тул хэвийн үйл ажиллагаагаа хангадаг. Ийм үед энгийн иргэдийн үйлчилгээ авах боломжийг хаахаас өөр арга байхгүй. Тухайлбал, өнгөрсөн жил нийт 230 сая төгрөгийг санхүүжилтээсээ давж биелүүлсэн байна. Гэвч энэ 230 сая төгрөгөөс нэг ч төгрөг манай эмнэлэгт буцаж олгогдохгүй, олгож өгөхийг хүссэн, нааштай сонсогдсон ч хариу алга л байна.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, Монгол улсын нийт албан хаагчдыг тэр нь улс эх орондоо илүү их хувь нэмэр оруулж байгаа, тэр нь бага оруулж байгаа тул тусад нь эмнэлэг барина гэх дэнсэн дээр энэ эмнэлэг байдаггүй гэдгийг ойлгоосой.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hand
hand
2019-12-02 08:48

hamgin muu emneleg deer ued iim l bsan odoo yg l heweeree

Эги
Эги
2019-12-02 12:36
Reply to  hand

Яг үнэн

мэдрэл бөлгөө
мэдрэл бөлгөө
2019-12-02 09:56
Reply to  hand

МАНгараа, эргүүтээрэй. энэ хэвтдэг эмнэлэг биш, оношилгооны төв. өдрийн эмчилгээний ор байна. За за толгой чинь хүрч ойлгох шинжгүй.

z
z
2019-12-05 01:01

hevten enchluuleh tasag baidag shuu. dotroo dush noli geed unen tansag shdee

ЗОЧИН
ЗОЧИН
2019-12-02 09:48

МУНДАГ БАЙНА. АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

Ээ
Ээ
2019-12-02 12:39

Эмнэлэгийн байр, тоног төхөөрөмж шинэчлэгдээд байдаг. Эмч ажилчдынхаа харьцаа, хандлага, боловсон хүчний чадавх, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй дээ. Энэ эмнэлгийнхэн ч үйлчилгээ үнэн муу шүү

Zochin
Zochin
2019-12-02 21:44

Orchin ueiin tonog tuhuurumj buhii saihan orchin, nuhtsul buhii emneleg bolj baigaa ni uneheer saishaaltai baina. Mongold emch narin ur chadvar, hariltsaani soyol hangaltgui baigaa ni haana ch ali ch emnelegt yavaad ochson anzaaragdsaar baigaa ni haramsaltai. Ene tal deer anhaarch ajillah heregtei baina. Hariutssan yam ni bodlogin tuvshind tuushtai arga hemjee avaasai.

Зочин
Зочин
2019-12-04 16:40

Buh hund uilchileh hetegtei sh de

MatFuse
MatFuse
2020-01-18 08:41

Most Reliable Generic Viagra Cialis Para Eyaculacion Precoz [url=http://cialibuy.com]Cialis[/url] Buy Cheap Online Uk Viagra Amoxicillin Dr

StevSlarie
StevSlarie
2020-01-30 22:19

Priligy Mexico 2011 [url=http://ggenericcialisle.com]Buy Cialis[/url] Zithromax Free At Publix Buy Cialis Propecia Women

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 00:48

Venta De Viagra Levitra Cialis http://viacialisns.com/#910 - Buy Cialis Cheap Cialis 20 Mg cialis online Spironolactone Buy

Холбоотой мэдээ

Back to top button