Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ сарны цаад талд газардсан анхны орон боллоо

БНХАУ-ын Чанъэ-6 судалгааны хөлөг тавдугаар сарын 3-нд Хайнань мужаас Long March-5 пуужингаар хөөрсөн юм.

Тэгвэл Чанъэ-6 хөлөг сарны дэлхийгээс цааш харсан талд газардсан анхны хөлөг боллоо. Сарны цаад тал нь наад талтайгаа харьцуулахад судлагдаагүй байдаг аж.

Чанъэ-6 нь цаад талаас хөрс, чулуулгийн дээж цуглуулах зорилготой. Хятадын үндэсний сансар судлалын газраас ням гарагт мэдээлснээр тус хөлөг ням гарагийн /2024.06.02/ 06:23 минутад Айткен тогоонд газардсан байна.

Айткен нь 4 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн 13 км гүнтэй, 2,500 км диаметр бүхий тогоо юм.  

Сүүлийн үед дэлхийн томоохон гүрнүүд сар руу тэмүүлж эхэлсэн юм. Тухайлбал өнгөрсөн жил Энэтхэг саран дээр хөлөг газардуулсан дөрөв дахь орон болсон.

Мөн Япон нэгдүгээр сард саран дээр газардсан тав дахь улс болсон билээ. БНХАУ 2030 он гэхэд саран дээр хүн газардуулах зорилго тавьсан байгаа юм.

АНУ 50 гаруй жилийн дараа сансрын нисгэгчдийг саран дээр дахин буулгахаа мэдэгдсэн. НАСА сар руу нисэх өдрийг энэ жилийн эхээр 2024 он болгон хойшлуулсан байгаа.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Joan the Lame
Joan the Lame
6 сар 3, 2024 17:20

Одоо манайхан битий атаархаад боож үхээрэй дээ!

Холбоотой мэдээ

Back to top button