Гадаад мэдээДЭЛХИЙ

Далай лам энэ сар АНУ-д очиж эмчлүүлнэ

Төвөд Буддын шашны тэргүүн Далай лам энэ сар АНУ-д очин өвдөгний эмчилгээнд орох болсон талаар түүний албанаас даваа гарагт /2024.06.03/ мэдээлсэн байна.

Ийм учраас тэр зургаадугаар сарын 20-ноос эхлэх олон нийттэй уулзах ажлаа цуцалжээ.

Түүний төлөөлөгч “Дээрхийн Гэгээнтэн Далай лам өвдөгний эмчилгээнд орохын тулд АНУ-ыг зорих гэж байна. Тэрбээр буцаж ирснийхээ дараа үүрэг ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх болно” гэсэн юм.

Далай лам АНУ-д ирэх талаар тус улсын Төрийн департаментын төлөөлөгч “АНУ-ын албан тушаалтнууд шашны зүтгэлтнүүдтэй уулзаж ирсэн түүх байгаа ч энэ удаа бидэнд бататгах ямар нэгэн мэдээлэл алга” хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд албан тушаалаа хүлээн авснаас хойш Далай ламтай хараахан уулзаагүй байна.

Байден 2020 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Дональд Трампыг сүүлийн 30 жилд Далай ламтай уулзаагүй, ярилцаагүй цор ганц АНУ-ын ерөнхийлөгч гэж шүүмжилсэн байдаг. Тэрбээр үүнийг “гутамшигтай явдал” хэмээж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2024 11:48

Гарамжав санхүүг даанашдээ

Зочин
Зочин
6 сар 5, 2024 01:15

Юүн жижэгхэн юм боддын

Зочин
Зочин
6 сар 6, 2024 15:30

Dalai lam Mongold hezee ireh ve

Холбоотой мэдээ

Back to top button