Улс төрийн мэдээ

05-р ангийн цэрэг Цээл сумын Засаг дарга асан М.Ганбатын компанид ажиллаж байхдаа амиа алджээ

Өнгөрсөн долоон хоногийн пүрэв гарагт /2024.05.30/ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр 05 дугаар ангийн цэргүүд Төв аймгийн Цээл сумаас хойш 10 км-т байрлалтай "Шар бүрд" гэдэг газар хашаа барьж байжээ. Харин тухайн үед автомашины тоормос эвдэрсэн шалтгаанаар осол гарч, цэрэг амиа алдсан байна.

Тэгвэл, тухайн цэргийг Төв аймгийн Цээл сумын нутагт "Чандманьбаян бүрд" ХХК-д ажиллаж байхдаа ийн машинд дайруулсан гэх мэдээлэл бий юм.

Энэхүү компани нь тус сумын засаг даргаар ажиллаж байсан М.Ганбатын эзэмшлийнх аж.

"Чандманьбаян бүрд" ХХК-ийн талаарх мэдээллийг "Opendata" сайтаас хайж үзвэл 2013 болон 2024 онд эзэмшигчийн бүртгэлээ өөрчилж байжээ. Тодруулбал, Цээл сумын засаг дарга асан М.Ганбат өөрийн хүүхдүүдийнхээ нэр дээр тус компанийг шилжүүлсэн байна.

Мөн тухайн компанийн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Цээл сумын Засаг дарга асан М.Ганбат нь өөрийн компанидаа жил бүр цэрэг юм уу хоригдлуудыг ажиллуулдаг гэдгийг эх сурвалжууд хэлж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХАЙРАН САЙХАН ХҮҮХЭД ТЭР МУУ ГАНБАТ ХЭН БЭ? ЦЭРЭГ ХОРИГДЛУУДЫГ ДАЙЧИЛДАГ ЯАСАН ТОМ ХУЛГАЙЧ ГЭХЭЭРЭЭ ААВЫН ХҮҮХДИЙН АМИЙГ АВДАГ ЛАЛАР ВЭ? НААД ГАНБАТ ХУЛГАЙЧАА ХҮНИЙ АМИАР ЯЛЛАЖ 25 ЖИЛИЙН ЯЛ ӨГ ЭР ЦЭРЭГ ЭХ ОРНОО ХАМГААЛЬЯА ГЭЖ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ЯВСАН БОЛОХООС ХУВИЙН ХЭВШИЛД АЖИЛЛАЖ АМИА АЛДАХ ГЭЖ ЯВААГҮЙ ЮМ ШҮҮ.АНГИЙН ЗАХИРАГЧ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ ТЭРИЙГ АЖЛААС НЬ ХАЛААД ЗАХИРАГЧ ЦОЛЫГ НЬ ЯЛТАН ХҮН БҮРЭЛГЭЭЧ НЭР ЗҮҮ ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ ЯМАР САЙН БАЙХ ВЭ? АЛААД БАЙХДАА ЯАДЫН

Холбоотой мэдээ

Back to top button