Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбооны парламентын бүтэц улс төрийн барууны үзэл рүү шилжих төлөвтэй байна

Европын холбооны ээлжит сонгууль пүрэв гарагт /2024.06.06/ эхэлж, ням гарагт /2024.06.09/ дууссан. Пүрэв гарагт сонгууль Нидерландаас эхэлсэн бол ням гарагт Герман, Франц гэх мэт 21 улсаар өндөрлөсөн юм.

Энэхүү сонгуулийн үр дүн 450 сая иргэнтэй Европын холбоо урд нь тулгараад буй Орос-Украины дайн, цаг уурын өөрчлөлт, цагаачлал гэх мэт сорилтуудыг хэрхэн даван туулахыг шийдвэрлэх ач холбогдолтой.

Сонгуулийн урьдчилсан үр дүн өнөө өглөө гарна гэж Европын парламент мэдэгдсэн байгаа.

Санал хураалтаас өмнө явуулсан асуулга дээр либерал болон ногоон намынхан суудал алдаж, улс төрийн төвийг сахисан зүүн болон барууны үзэлтэй намын олонх байр суурь алдагдана гэх таамаг гараад буй.

Түүхэндээ Европын парламентад дахь хамгийн том хоёр байгууллага нь Европын ардын нам (EPP) болон Европын социалист нам (PES) хоёр юм. Европын ардын нам нь төвийг сахисан барууны үзэлтэй бол Европын социалист нам нь төвийг сахисан зүүний үзэлтэй нам билээ.

EPP болон PES хоёр нь гишүүн улс орнууд дахь улс төрийн намуудтай холбоотой ажилладаг.

Европ дахь олон сонгогчид амьжиргааны өртгийн өсөлт, хэт их цагаачлал, ногоон энергид шилжих зардал болон геополитикийн хурцадмал байдалд санаа зовж буй.

Өмнөх Европын парламент улс төрийн зүүний бодлого баримталж ирсэн. Ийм учраас дээрх асуудлууд үүсээд буй нөхцөл байдалд барууны талыг баримтлагч намууд дэмжлэг нэмэгджээ.

Европын ногоон намынхан нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хязгаарласан өртөг өндөр бүхий бодлого явуулсан нь газар тариалан, аж үйлдвэр эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Ногоон намынхны ногоон энергид шилжих гэсэн бодлого нь энгийн айл өрхүүдийн амьжиргааны зардлыг нэмэгдэхэд хүргэсэн тул тус намын суудал багасах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button