Нийгэм мэдээ

Б.Очирваань: Нэг жил амарна. Түүний дараагаар номоо бичих зорилготой байна

14,000 километр замыг дугуйгаар туулж, өөрийн шүтээн хөл бөмбөгчинтэйгөө уулзсан Б.Очирваань дугуйтай парад үүсгэж төв талбайд ирлээ. Түүний хувьд төв талбайд тосож авсан ард иргэдтэй уулзаж, баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Миний зорилго тодорхой, хүсэл мөрөөдөл минь хөтөлсөн учир зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Олон хүнээс урам зориг авч байна, улам намайг хурцалж байна. 

Нэг жилийн турш дугуйтай аялж дуусгаад, өөрийнхөө зорьж, төсөөлснөөс илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг тоглогчтой, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчдын нэгтэй уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийнхөө мөрөөдлийг, мэдрэхийг хүссэн бүхнээ мэдэрч чадсан гайхалтай жил байлаа.

Одоо нэг жил амраад хамгийн эхний зорилго бол номоо бичнэ, би жилийн өмнө гэрээсээ гараад аяллаа эхлүүлээд төв талбайдаа ирж эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлж байна. Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд шүтэн бишрэгчтэйгээ уулзсандаа байртай байна. Бид хоёр маш олон зүйлийн талаар ярилцсан. 

Тэнд тоглосон бүх тоглолтууд үнэ цэнтэй байсан, би анх удаа дугуй унаад өөр орон руу аялсан. Дугуйтай аялал хувь хүнд ямар их сургамж өгдгийг мэдэрсэн, өнөөдөр намайг Монголын дугуйн холбооноос нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байгаад талархалтай байна. Намайг хүлээж авсан бүх хүмүүстээ баярлалаа, хүн болгон хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой, хичээнгүй байгаарай гэж хэлье" гэлээ.


Б.Очирваань 2023 оны тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлж, 11 сарын хугацаанд дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрсэн.

Очоод Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзаж мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй хөл бөмбөг тоглохоор уригдсан азтай залуу.

Тэрбээр эх орондоо ирээд хамгийн эхний зорилго нь дугуйтай парад үүсгэж очих бөгөөд хотын удирдлагуудад дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгуулах сэдэл өгөх зорилго агуулсан нь ийн биеллээ оллоо.

Мөн Б.Очирваань төв талбайн дугуйн спортын нэгдүгээр зэргээр энгэрээ мялайлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
2024-06-11 12:54

zow sn ba demjjiiin. nom bol demii bhooo yu bichhiiin

Зочин
Зочин
2024-06-11 14:59

Төрийн д�##�баанд хүндэтгэлтэй ханд з�##�уу!!!

Холбоотой мэдээ

Back to top button