Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Н.Өсөхбаяр: Манай бүлгэмийнхэн дугуйтай хүргэлт хийж олсон мөнгөөрөө нэгнээ ундаагаар дайлдаг

Саяхан цахим сүлжээнд болзоондоо яарч буй цэцэг тэвэрсэн залуу дугуйтай хотын төвөөр явж буй бичлэг цацагдаж олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Тухайн бичлэгийн эзэн ШУТИС-ийн харьяа лицей ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Н.Өсөхбаяр аж. Тэрбээр өөртэйгөө ижил дугуй унадаг хүүхдүүдийг олж танилцан, улмаар "Тооно" унадаг дугуйн бүлгэмийг хоёр жилийн өмнө үүсгэн байгуулжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

Видео:

-Та "Тооно" гэх нэртэй дугуйн бүлгэмийг одоогоос хоёр жилийн өмнө санаачилж үүсгэн байгуулсан юм байна. Анх дугуйн бүлгэм нээх бодол хэрхэн төрсөн бэ?

-Одоогоос хоёр жилийн өмнө бүлгэмээ үүсгэн байгуулсан. Анх ганцаараа талбай дээр дугуйгаа унадаг байсан юм. Тэгэх үедээ найзуудтайгаа танилцаж төв талбайгаас нэгнээ олсон л доо. Бүлгэмдээ "Тооно" гэх нэр өгч байхад 10 хүрэхгүй л хүүхдүүд байсан. Одоо 20 гаруй гишүүнтэй болж өргөжсөн байна.

-Тэгэхээр талбай дээрээс нэгнээ олж нөхөрлөж, нэг бүлгэм болсон гэхээр өөр өөр сургуулиас цугласан юм байна. Та хэдийг нэгтгэж цуглуулж чадсан зүйл дугуй байх нь?

-Өөр сургуулийн, өөр насны хүүхдүүд нийлж "Тооно" бүлгэмийг бий болгож байгаа юм. Биднийг нэгтгэж чаддаг зүйл бол ердөө дугуй. Бүгд дугуйнд хайртай учраас өөрсдийнхөө сонирхол, хоббигоо дагаж нэгдсэн. Бидний унадаг дугуй бусад төрлийн дугуйнаас арай өөр нь тоормос байхгүй. Энэ төрлийн дугуйг бусдад таниулах, олон залуусыг дугуй унаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилгоор нэгдэж нийлсэн.

-Танай бүлгэм долоо хоногт хэдэн удаа цугладаг вэ. Хоёр жилийн хугацаанд ямар арга хэмжээ зохион байгуулав?

-Боломжтой нь өдөр бүр их дэлгүүрийн урд цугладаг. Зуны нээлт гэж дөрөвдүгээр сарын 17-нд хийдэг бол хаалтыг нь наймдугаар сарын 17-нд зохион байгуулдаг. Тухайн өдөрлөг илүү өргөн хүрээтэй болж, дугуй унадаг бүх хүүхдүүд ирж оролцдог.

-Сүүлийн үед дугуйн бүлгэмүүд багагүй болж. Зарим нь өөрсдийн гэсэн дотоод дүрэмтэй гэсэн. Танай бүлгэмийн хувьд заасан дүрэм журам байгаа юу?

-Дүрэм журам гэж заасан нарийн зүйл байхгүй. Бүгд л тэгш эрхтэй хүссэн үедээ, боломжтой цагтаа цуглана. Гэхдээ бүгд хамгаалалтын хэрэгсэлээ бүрэн өмсөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох ёстой. Манай бүлгэмийнхэн хамгийн чухал нь аюулгүй байдал гэж үздэг.

-Таны тухайд сүүлийн хоёр жил тасралтгүй дугуй унаж байгаа гэсэн. Энэ хугацаанд дугуй унахын давуу талуудыг мэдсэн байх?

-Хотын түгжрэл дунд бөглөрч цаг алдахгүй, эрүүл мэндэд тустай гэх мэт дугуй унах нь олон давуу талтай. Мөн манай хэд заримдаа хүргэлтийн зар хараад дугуйтайгаа хүргэлт хийж мөнгө олно. Тогтмол хүргэлтэд явж амжихгүй учраас мөнгө зайлшгүй хэрэг болсон тохиолдолд явдаг юм. Тиймээс их мөнгө олдоггүй л дээ. Гэхдээ л хоббигоороо мөнгө олох нь жаргалтай байдаг. Нэг нь хүргэлтэд явж олсон мөнгөөрөө ундаа авч өгч бүлгэмийн найзуудаа дайлдаг.

-Дугуйн дээр барьж явсан цэцгийн эзэнтэй үерхлийн наагуур л харилцаатай байгаа-

-Дугуйн дээрээ цэцэг тэврээд явж байгаа таны видео бичлэг цахим орчинд нийтлэгдэж хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлсэн шүү дээ. Нууц биш бол тухайн цэцгийг хэнд өгөх гэж байсан бэ?

-Одоогоос дөрөв хоногийн өмнөх бичлэг байхаа. Сэтгэлтэй охины маань төрсөн өдөр нь болоод цэцэг аваад явж байхад хажуу талын замаар автобусанд явсан иргэн бичлэг хийсэн байна лээ. Бичлэг хийх үед нь цэцгээ тэвэрчихсэн, утсаараа нөгөө охин руугаа би очиж байна шүү, гараад ир гээд бичиж байсан юм. Хүмүүс эергээр хүлээж авсанд баяртай байгаа.

-Тухайн цэцэгний эзэнтэй одоо ямар харилцаатай байгаа вэ?

-Маш сайн харилцаатай байгаа, арай л үерхээгүй байна. Миний өгсөн цэцэг маш их таалагдсан гэсэн. Би ч их баяртай байгаа. Цаашдаа бид хоёрын харилцаа улам дотно болох байх.

-Та хэдийн унадаг дугуй бусад төрлийн дугуйнаас илүү эрсдэл ихтэй санагдлаа. Дугуйтай үзүүлбэр үзүүлж сурахын тулд хэр их хугацаа зарцуулсан бэ. Гэмтэл авч шантрах үеүд байсан уу?

-Яг энэ төрлийн дугуй унаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гэмтэх тохиолдол нэлээд их байсан. Эгмийнхээ ясыг хүртэл хугалж байсан удаатай. 10 хүрэхгүй хоногийн дараа дугуйгаа унаад эхэлсэн. Бэртчихээд дугуй унахаа больё гэж бодсон удаагүй харин хурдан эдгээд дугуйтайгаа давхихыг л хүсдэг юм байна лээ. Хамгаалалтын хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох нь хамгийн чухал байдаг.

-Дугуйн замаар алхдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь хэр төвөгтэй санагддаг вэ?

-Харьцангуй зай, талбайтай байвал аль болох тойроод гарахыг хичээдэг. Огт зөрөх зайгүй бол хүлээхээс өөр араггүй. Манай хотын замын нөхцөл байдал ийм хойно тэр хүмүүсийг төвөгшөөгөөд яах вэ гэж боддог. Аль болох бусдад гай бололгүй зохицоод явахыг хичээдэг.

-Хоёр жилийн хугацаанд та нарын бүтээсэн дурсамжууд их байх. Хамгийн сэтгэлд ойр байгаа дурсамжаасаа хуваалцвал?

-Өнгөрсөн зун бид өөрсдийн цуглуулсан мөнгөөр "fixed gear" өдөрлөг зохион байгуулсан. Тус өдөрлөгөөр хүүхдүүдийн хооронд бяцхан тэмцээн зохион байгуулаад ялагч нартаа гарын бэлэг өгсөн. Тухайн үеийн дурсамж тод үлдсэн байна. Мөн тоормосгүй дугуйг унахад хамгийн чухал хэрэгсэл болох хөлийн зөөлөвчний материал худалдаж аваад нэгнийдээ очиж шөнөжин оёж байсан. Нийтдээ 80 гаруй оёж бидэнтэй ижил тоормосгүй дугуй унадаг хүүхдүүдэд өгсөн нь бас сайхан дурсамжуудын нэг.

-Таны дугуйг нэлээд үнэтэй гэж сонссон. Дугуйныхаа тухай яриач?

-Миний дугуй нийтдээ ₮10 сая орчмын үнэтэй. Дугуйныхаа эд зүйлсийг гадаадаас нэг нэгээр нь захисаар байгаад босгосон. Араамыг нь гэхэд ₮4 саяар худалдаж авсан. Иж бүрэн болгоод жил орчим болж байна. Монголд энэ төрлийн дугуй худалдаалдаг газрууд байдаггүй болохоор гадаад явсан танил ах, эгчдээ нэг нэгээр нь захисаар дугуйгаа бүрэн болгосон доо. Гэхдээ миний дугуйнаас нэгээс хоёр саяар үнэтэй дугуй бас бий.

дугуйн замын хүртээмж хангалттай биш учраас тус бүлгэмийн хүүхдүүд заримдаа машин замаар хөдөлгөөнд оролцох тохиолдол гардаг энэ нь эрсдэл өндөр байдаг тухай ярьсан юм. Мөн "зарим жолоочид дугуйтай хүүхдэд зандрангуй хандах, замын зах руу албаар шахах, соёлгүй хандах зэрэг үйлдлүүд гаргадаг нь тухгүй мэдрэмж төрүүлдэг. Дүрэмдээ бол дугуй авто замын баруун гар талаар нь шахаж явна гэж заасан. Замын хөвөөгөөр дугуй зорчих ёстой байхад зарим жолоочид хөвөө таглаж зогсох тохиолдол цөөнгүй" хэмээсэн юм.

"Тооно" дугуйн бүлгэмийн гишүүд бүгд тоормосгүй буюу "fixed gear bike" унадгаараа онцлог бөгөөд үүнийг хотын болон гудамжны дугуй гэж нэрлэдэг. Тэдний бүлгэмийн хамгийн залуу гишүүн нь 16 настай П.Эрдэнэбаяр. Тэрбээр "Анх бүлгэмээ нээгдэхэд нь л элсэж байсан аль хэдийн хоёр жил болсон байна. Талбайгаас нэгнээ олж нөхөрлөсөн бид монголд тоормосгүй дугуйн спорт хөгжөөсэй гэж хүсдэг. Тиймдээ ч бүлгэмээ эхлүүлсэн. Бидний унадаг "Fixed gear bike" буюу тоормосгүй дугуй нь олимпын төрөлд багтсан дэлхийн хэмжээний спорт. Монголын дугуйн холбоо энэ жилээс эхлэн "fixed gear bike" төрөлд тэмцээн зохион байгуулсан цаашид энэ төрлийн улсын чанартай олон тэмцээн уралдаан зохиогдож, энэ спорт хөгжих нь "Тооно" бүлгэмийн хүсэл" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм залуучууд олон байгаасай

Зочин
Зочин

Нэгнээ ундаагаар дайлдаг нь их дулаахан санагдлаа

Зочин
Зочин

Zamiin ayulgui baidal deer sain anhaaraarai gej helmeer bn

Зочин
Зочин

Yostoi eruul zaluuchuud bn

Зочин
Зочин

Ёстой гоё сэтгэлтэй хүүхдүүд байна

Зочин
Зочин

Yamar goy naizlal ve атаархмаар

Зочин
Зочин

Bike unaad mungu oldog ni bas гоё юм аа

Зочин
Зочин

Дугуй унаад эрүүл мэнддээ анхаарч байгаа нь зөв

Зочин
Зочин

Ийм эвтэй найртай нөхөрлөл сайхан шүү

Зочин
Зочин

Tsetseg bariad yvj bga ni bol goy romantic moment bn

Зочин
Зочин

Mongold iim hobby group ih heregtei

Зочин
Зочин

Сэтгэлтэй охиндоо цэцэг бариад явна гэдэг гоё шүү

Зочин
Зочин

Gants hobby geed bhgui amidral bolgood avch bn

Зочин
Зочин

Unadag dugui uneheer ih davuu taltai shuu

Зочин
Зочин

Найзуудтайгаа ингэж цагийг өнгөрүүлэх хамгийн гоё

Зочин
Зочин

Хөөрхөн гэгээлэг бодол сэтгэлтэй зөв хүүхдүүд байна. Ийм хүүхдүүд маш олон болоосой. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье

Иргэн
Иргэн

сдадион дотор тойрог замаар уралддаг дугуй шүү. Паркетан шалан дээр

Зочин
Зочин

САЙХАН ЭРҮҮЛ БОДОЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙНА. СЭТГЭЛД ДУЛААХАН САЙХАН БАЙНА. ИЙМ ИРЭЭДҮЙТЭЙ БАЙХАД МОНГОЛ МААНЬ ХӨГЖИНӨӨ????????????????????????????????

Зочин
Зочин

Гоё хобби байна даа. Тоормосгүй дугуй унахаар эрсдэл үүсэх байх даа. Энэ тал дээр анхаараарай. Амжилт!

Хуланхонгор
Хуланхонгор

Ер нь дугуйтай зорчихдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж яваарай дүү нар минь ...манай улс шиг бүдүүлэг замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй улс хаана ч байхгүй билээ ... явган хүний зам дээрээ хүртэл мобет 100 сс унасан явж байх жишээтэй...

Иргэн
Иргэн

Хүсэл, зорилгоороо нэгдэж чадсан сайхан хүүхдүүддээ Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Замын хөдөлгөөний дүрмээ сайн биелүүлээрэй. АМЖИЛТ...

Настан
Настан

Сайн байна бие биенээ зөв үлгэр дуурайл болж байгаа залуусдаа амжилт хүсье ээ

Зочин
Зочин

R432003359

Зочин
Зочин

Зөв зүйлд нэгнээ дагуулдаг залуус олон байгаасай. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Ашгүй дээ....утаснаас хол....

Зочин
Зочин

Дэмжиж л байна Халтираад машин доогуур орж амь насаа алдсан тохиолдол бий шүү гэдгийг бодоорой

Холбоотой мэдээ

Back to top button