Нийгэм мэдээ

Ховд аймгийн Мянгад сумын иргэд хогоо "Баялаг" болгожээ

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдэн байгальд ээлтэй амьдралын хэв маяг дэлхий даяар дэлгэрч байна.

Өдгөө дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн хог хаягдал бий болж буйн 400 сая гаруй нь хуванцар байна. 

Дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг байна. Түүнчлэн далайн хог хаягдлын 80 хувь нь хуванцар хаягдал болсон ба гурван загас тутмын нэг нь хуванцрын агууламжтай болжээ. 

Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтыг Микронези, Бермуд, Палау тэргүүлсэн бол манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

 Манай улсын тухайд жил жилээс өдөр тутмын хэрэглээний хог хаягдлаа ангилж хаях соёлыг суралцсаар яваа. Үүний хамгийн ойрын жишээ бол хогоо ангилдаг хогийн савтай болох, дахин боловсруулах байдлаар шинэчлэлт сайжруулалт хийсээр буй.

Харин зарим аймгийн төв, сумдуудаар хогоо ангилж хаях нь ховрын үзэгдэл бөгөөд одоог хүртэл газар ухаж булж байгаа нь харамсалтай.

Бид энэ удаад хогоо баялаг болгосон Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн хийсэн хог ангилах хогийн савыг онцолж байна. Тэдний хувьд ажиллахгүй болсон хөлдөөгчөө хог ангилах хогийн сав болгож янзалжээ.

Иргэд: "Хаягдлыг ангилах, дахин боловсруулах тухай мэдээлэл, мэдлэг харьцангуй сайжирсан өнөө цагт байгаль дэлхийгээ хайрлах тухай ойлголт орчин үеийн иргэн таны халаасан дахь хогоо гаргаад хаяхдаа багахан сэтгэл гаргахаас л эхэлнэ гэдгийг ойлгоосой. Ганц хоёрхон жишээ дурьдахад  27 ширхэг хуванцар саваар нэг гадуур цамц, нэг тонн хаягдал цааснаас 900 кг цаас,  190 мянган ширхэг хөнгөн цагаан лаазаар нэг машин босгох боломжтой байдаг. Үнэхээр л эх дэлхийдээ энх тунх сайхан амьдрахыг хүсдэг бол өдөр тутмын амьдралдаа зөв хэвшлийг суулгаасай гэж хүсдэг. Ингэснээр бидний ирээдүй улам гэрэлтэх болно шүү дээ" гэдгийг онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2024 12:03

Давчуу юм хийхийм даа энэ м�##�нууд ядаж наад хогоо дахин боловсруулж чадахгүй!

Холбоотой мэдээ

Back to top button