Гадаад мэдээДЭЛХИЙ

AP: Хүчтэй цас, зудын улмаас Монголд долоон сая мал үрэгдэв

АНУ-ын “Associated Press” агентлаг энэ жил болсон зудын талаар онцолсон байна. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.

Энэ жил Монголд "зуд" гэж нэрлэгддэг цаг уурын онц үзэгдэлд 7.1 сая гаруй мал хорогджээ. 7.1 сая толгой мал гэдэг бол тус улсын нийт малын 10 хувиас илүү үзүүлэлт. Энэ нь малчдын амьдрал, ахуйг эрсдэлд оруулаад байна.

Зуд гэж олон жилийн ган гачиг, хүчтэй цас орсон өвөлтэй хавсарч үүссэн гамшгийг хэлдэг. Энэхүү гамшиг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам ширүүсэж, давтамж нь ихсэх болжээ. Зудыг ихэвчлэн Монголд үүсдэг мэт мэдээлдэг ч Төв Азийн бусад хэсгүүдэд тохиолддог юм.

Зудын ихэнх хорогдол хавар тохиолддог.Ялангуяа тэжээл дутмаг эм мал, тэдний төлүүдийн ихэнхдээ энддэг байна.

Мал аж ахуй нь Монголын эдийн засаг, соёлын гол хэсэг бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 80 хувь, ДНБ-ий 11 хувийг бүрдүүлдэг юм.

Монгол хэлээр бол зуд нь гамшиг гэсэн утгатай үг. Маш их хэмжээний цас орж, газар нутгийг гүн цас хучсаны мал бэлчих боломжгүй болж, өлбөрч үхдэг. Мөн жилийн бусад үед ган гачиг тохиох нь малууд өвлийн таргаа авч чадахгүйд хүргэдэг тул зудын хохирлыг нэмэгдүүлдэг байна.

Зуд өмнө нь арван жилд нэг удаа тохиолддог байсан боловч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам ширүүсэж, илүү олон удаа тохиох болов. Энэ жилийн гамшиг нь сүүлийн арван жилд зургаа дахь удаагаа тохиож буй зуд юм.

Өнгөрсөн жил зуд тохиож, дараагаар нь гантай зун үргэлжилсэн. Энэ хоёр хүчин зүйл энэ жилийн зудыг илүү ширүүн явагдах нөхцөл нь болж өгчээ. Дээрээс нь 1975 оноос хойш үзэгдээгүй их хэмжээний цас орсон байна.

Үүнтэй холбогдон Монголд мал сүргийн хохирол эрс нэмэгдсэн юм. Засгийн газраас мэдээлснээр хоёрдугаар сард 2.1 сая толгой үхэр, хонь, ямаа хорогдсон бол тавдугаар сард энэ тоо 7.1 саяд хүрчээ.

Мянга мянган айл өрхүүд нийт малынхаа 70 хувиас дээш хувийг алдсан байна. Мөн тус улсын Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэнээр бол хорогдлын тоо 14.9 сая малд хүрч, нийт тоо толгойн 24 хувийг эзлэх магадлалтай гэж хэлжээ.

Нүүдлийн мал аж ахуй нь байгалийн баялаг ихтэй Монгол улсын 3.3 сая хүнд маш чухал. Иймдээ ч тус улсын Үндсэн хуульд 65 сая тэмээ, сарлаг, үхэр, хонь, ямаа, адууг "үндэсний баялаг" гэж дурдсан байдаг.

Азийн хөгжлийн банк мэдээлснээр мал аж ахуй, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн нь Монголд уул уурхайн салбарын дараа орох хоёр дахь том экспортын салбар юм.

Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн Зүүн Азийн төлөөлөгчдийн тэргүүн Ольга Жумаева “Мал амьтан хорогдсон нь эдийн засгийн тогтвортой байдалд эргэлт буцалтгүй цохилт өгч, ард түмэнд тулгараад буй хүнд нөхцөл байдлыг илүү даамжруулав” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2024 08:42

Орчуулга маш муу,
Эм м�##� тэдний төлүүдийн … ч гэх шиг

Хөдөөний хүн
Хөдөөний хүн
6 сар 14, 2024 09:27

Би ч 10 сая м�##� хорогдноо л гэж бодож бсан, харин ч танагтай өнгөрлөө.

Холбоотой мэдээ

Back to top button