Нийгмийн

Ичиножёо сүмо бөхийн замналаа дуусгаж, холливудад хүч үзнэ

Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Ичиножёо /А.Ичинноров/ 31 насандаа энэ оны хоёрдугаар сард зодог тайлсан. Тэрбээр АНУ-д жүжигчин болох зорилго тавьж, гараагаа эхэлжээ.

Тэрбээр АНУ-ын Калифорнид ярилцлага өгөхдөө, "Арван жилийн турш сүмод хүч үзлээ. Олон зүйл болж, өнгөрч сайн муу, бүхий л зүйлтэй нүүр тулсан. Одоо миний сүмогийн замнал дууссан. Дараагийнхаа амьдрал, дараагийн ажилдаа хичээн зүтгэх хүсэлтэй байна. Зодог тайлаад Австрали, Унгар, Чили гээд олон оронд очиж үзлээ. Реклам зар сурталчилгаанд зураг авхуулж, кинонд ч тоглоод амжлаа.

Цаашдаа жүжигчний мэргэжлээр суралцах зорилготой байна. Кино гэвэл мэдээж Америк, Холливуд шүү дээ. Юуны өмнө англи хэл сурах хэрэгтэй байгаа. Шууд сурчихна гэж байхгүй тул эхлээд өөрийгөө танилцуулах зэрэг амархан зүйлээс эхлэх хэрэгтэй. “The Wide West” гэдэг кинонд тоглохоор болсон. “John Wick” дээр юу ч яриагүй ч энэ удаагийн кинонд үг хэлнэ шүү, их чухал дүр гэж найруулагч хэлсэн. Биеэ барьж сандрах зүйл гарах нь ойлгомжтой ч бусдаасаа суралцаад явах болно. Цаашдын зорилго олон ангит цуврал кинонд тоглох" гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2024 10:11

ЗА БОЛЖ ДЭ ХОЛЛИВУДЫГ ХЯТАДУУД ИХ БАЙЛДАН ДАГУУЛАХ СОНИРХОЛ БАЙГАА ОДОО МОНГОЛЧУУД ЭНЭ САЛБАРТ ХҮЧ ТҮРЭН ОРСОН БАЙГАА МОНГОЛНУУД ХАА Ч АМЬДРАНА ДАА ЧАДНА АМЖИЛТ БАЦААНАА ДАЙРААД ОР

bat
bat
6 сар 14, 2024 13:30

Их зант

Зочин
Зочин
6 сар 14, 2024 14:04

UBlife-с үг үсэггүй хуулчихаж дээ

Зочин
Зочин
6 сар 15, 2024 08:07

Баяр хүргэе Сэкивакэ цолтой Сүмод барилдаж нэг удаа дээд зиндаанд түрүүлсэн. Ичинноров Урлагийг их Амжилтыг ерөөе

Зочин
Зочин
6 сар 15, 2024 11:35

Архангайдаа очиж ма лаа м�##�лахгүй дээ хүү минь

Нутаг
Нутаг
6 сар 16, 2024 10:00

Үзээд �##�д. Маанаг дүр бүү бүтээгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button