Гадаад мэдээДЭЛХИЙ

Inside Out 2 нээлтээ хийсэн өдрүүдэд 295 сая ам.долларын ашиг олжээ

Урт хугацаанд хүлээлт үүсгэсэн Inside Out хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги амралтын өдрүүдэд дэлхий дахинаа нээлтээ хийжээ.

“Disney” болон “Pixar” хамтран гаргаж буй Inside Out 2 анимейшн амралтын өдрүүдэд 295 сая ам.долларын ашиг олсон байна. Дан АНУ болон Канадаас гэхэд 155 сая ам.долларын ашиг олжээ

Ингэснээр тус хүүхэлдэйн кино “Pixar” студийн анимейшнүүдээс нээлтийн өдрүүддээ хоёр дахь хамгийн их ашиг олсон амжилтыг тогтоосон байна.

Тус студийн 2018 онд гарсан “Incredibles 2” нь нээлтийн өдрүүддээ АНУ, Канадаас 182.7 сая ам.долларын ашиг олсон нь дээд амжилт нь юм.

“Disney” студийн театрын түгээлт хариуцсан дарга Тони Чемберс “Inside Out2” анимейшнийг сайн ашиг олно гэж таамаглаж байснаа ярьжээ. Гэхдээ тэр ийм том амжилт үзүүлнэ гэж бодоогүй байсан аж.

Inside Out 2 хүүхэлдэйн кино дээр гол дүрийн охин Жойд түгшүүр, атаархал зэрэг шинэ сэтгэл хөдлөлүүдтэй болж байгаа талаар гардаг юм. Тус анимейшн “Rotten Tomatoes” 92 хувийн санал авсан бол “CinemaScore” сайтаас А үнэлгээ авчээ.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button