Европын орнууд ОХУ-аас болж цэрэг татлага явуулах талаар авч үзэж эхэллээ

Товч агуула: 2022 онд ОХУ Украин руу түрэмгийлж дайн эхлүүлсэн. Үүний дараа Европын орнууд аюулгүй байдалдаа санаа зовж эхэлсэн билээ. Ийм учраас зарим Европын орнууд цэргийн албадан татлагыг дахин нэвтрүүлэх талаар авч үзэж болов.
Европын Холбооны орнууд цэрэг татлагыг эргүүлэн хэрэгжүүлснээр Батлан хамгаалахын салбарыг нь хүчирхэгжүүлж чадах уу? Яг энэ асуултыг Герман, Итали гэх мэт тус холбооны томоохон орнууд сүүлийн үед хэлэлцэх боллоо.
ОХУ Украин руу түрэмгийлж эхлүүлсэн дайн Европт зэвсэгт хүчний байдал мөн ирээдүйг дахин хэлэлцэх асуудлыг анхаарлын төвд авчирсан. Европын холбооны зарим орнууд зэвсэгт хүчнээ нөхөн сэргээх нэг шийдэл нь цэргийн албаны албадан татлагыг нэвтрүүлэх гэж харж эхэллээ.
Цэрэг татлага одоогоор Европын холбооны Кипр, Грек, Австри, Литва, Латви, Эстони, Финлянд, Швед, Дани гэх есөн улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Түүхээс харвал Европт цэрэг татлага Наполеоны үеэс эхтэй. Тухайн үед улс орнуудад цэрэг шаардлагатай байсан тул буу барьж үзээгүй тариачид, худалдаачид, гар урчууд байлдааны талбарт гарч байлдсан.
Харин хорьдугаар зууны хоёрдугаар хагаст цэргийн довтолгооноос айх айдас, технологийн хөгжил, Барууны орнууд оролцсон мөргөлдөөнүүдийн хэмжээ багассан зэргээс шалтгаалан Европын улс орнууд мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн арми байгуулах чиглэлд шилжиж, албадан татлагаа зогсоосон юм.
Европт цэрэг татлага хэрхэн явагддаг вэ
Цэрэг татдаг есөн орнуудаас хамгийн сүүлд Латви албадан татлагыг нэвтрүүлсэн. Тус улс 2007 онд татлагыг зогсоож байсан ч 2023 оны дөрөвдүгээр сард дахин хэрэгжүүлж эхэлжээ.
Хуулийн дагуу 18-27 насны бүх эрэгтэйчүүдэд 11 сарын хугацаатайгаар заавал цэргийн алба хаана. Эмэгтэйчүүдийн хувьд сайн дурын үндсэн дээр хааж болно. Латви ОХУ-тай 217 км хиллэдэг тул Украины дайны дараа цэрэг татлагыг дахин нэвтрүүлэв.
Австри улсад цэргийн албыг бүх эрэгтэй иргэн найман сарын хугацаатай хаана. Гэхдээ 13 сарын хугацаатай нийтийн алба гүйцэтгэн дүйцүүлэх боломжтой. Данид 18 нас хүрсэн эрэгтэйчүүд 4-12 сарын хугацаатай алба гүйцэтгэх ёстой. Мөн нийтийн алба гүйцэтгэн дүйцүүлэх сонголт бий.
Гэхдээ ахлах сургуулийн дараа үргэлжлүүлэн суралцахын тулд цэргийн албыг 25 нас хүртэл хойшлуулж болно.
Финландад 18 наснаас эхлэн бүх эрэгтэй иргэд Зэвсэгт хүчинд дуудагддаг. Цэргийн сургалтын хугацаа нэг жилээс хэтрэхгүй бөгөөд үүний дараа автоматаар нөөц цэрэг болж 50 нас хүртэл нөөцөд үлдэнэ.
Швед бол эрэгтэй, эмэгтэй иргэдийг аль алиныг нь цэргийн албанд татдаг Европын холбооны цорын ганц улс юм.
Аль улсууд татлагыг дахин нэвтрүүлэх талаар авч үзэж байна вэ
Итали 2004 онд цэргийн албадан татлагыг татахыг зогсоож, сайн дурынх болгосон. Гэсэн хэдий ч, Украины дайны улмаас Итали цэрэг татлагыг дахин сэргээх тухай авч үзэх боллоо.
Энэ асуудлыг тус улсын дэд ерөнхий сайд Маттео Сальвини хөндөж, хэд хэдэн удаа цэргийн албадан татлага явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, залуучуудыг хүмүүжүүлэхэд тусалдаг гэсэн юм.
Харин Италийн Батлан хамгаалахын сайд Гуидо Крозеттогийн санал өөр байгаа юм. Тэрбээр “зэвсэгт хүчинд мэргэжлийн ур чадвар шаардлагатай. Энэ нь залуучуудыг сургах, хүмүүжүүлэх газар биш” хэмээжээ
Герман мөн цэрэг татлагыг дахин нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна. Батлан хамгаалахын сайд Борис Писториус зэвсэгт хүчин, нөөц цэрэгт аль алинд ажиллах хүчний хомсдол үүссэнийг онцолсон юм

Тус улсын арми 2030 он гэхэд 180,000 цэргээс 203,000 цэрэгтэй болохоор төлөвлөж буй. Писториусын үзэж байгаагаар заавал цэргийн алба таталтыг дахин нэвтрүүлэх нь эдгээр зорилтыг биелүүлэх нэг шийдэл болно.
Цэргийн алба татлагыг дахин нэвтрүүлэх нь иргэдэд зэвсэглэл болон хамгаалалтын тактикийн талаар зарим ойлголт, бага ч болов уу мэдлэгийг олгож, зэвсэгт мөргөлдөөн үүссэн үед суурь мэдлэгтэй байна гэж Писториус үзэж байгаа юм.
Их Британийн Варвикийн их сургуулийн улс төрийн профессор Винчензо Бове “Европын зэвсэгт хүчин, ялангуяа ОХУ-тай хиллэдэг орнуудын зэвсэгт хүчнүүд хангалттай цэрэг нөөцөд нь байхгүй гэж бодож байгаа. Ийм учраас цэрэг татлагыг үүний шийдэл нь гэж харах болсон” хэмээжээ.
Орчин үеийн дайны нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан хугацаат цэргийн алба хаагчид богино хугацаанд дэвшилтэт технологи бүхий хэрэгсэл удирдах эсвэл тактикт сургаж чадах эсэхэд эргэлзэж буйгаа Бове илэрхийлсэн юм.
Тэрбээр “ОХУ-ын цэрэг татлагад сонгогдсон цэргүүдийг хар. Тэдэнд хүсэл эрмэлзэл байхгүй. Залуухан эрчүүдийг албадан ажиллуулж байна. Тэдний ихэнх нь цэргийн алба хаахаас өөр зүйл хийхийг илүүд үзнэ” гэжээ.
Италийн тэнгисийн хүчинд 15 жил алба хаасан тэрбээр мөн “Гурван жил хүртэл дайн байлдааны анхан шатны мэдлэг олгоход хангалттай биш. Энгийн зэвсгийг ашиглахын тулд л гэхэд маш их бэлтгэл шаардлагатай” хэмээсэн байна.
Эх сурвалж: Euro News, EU News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учир битүүлэг юм уу даа
хэцүү ч юм аа даа
ОРос мөн гайх�##�тай хүчтэй үндэстэн шүү дэлхийг цочирдуулах юм даа
жаахан тэвчээртэй л байхгүй бол
Амар амг�##�ан л баймаар байна шүү
Энх амг�##�ан байг ээ хөөрхий
Барууны тэнэг яран толгойтой мангар удирдагч нэртэй нохой гөлөг нусан жорнуудаа та нар юун түрүүнд наад украйны тэнэг зеленскийд туслахаа больчих. Тэгсэн тохиолдолд наад орос украйны дайн тэр өдрөө оросын ял�##�таар өндөрлөнө. Та нар руу орос хэзээч өнгөлзөхгүй. Харин та нар украйн руу зэвсэгээ илгээд тусламж үзүүлээд л байв�##� дайн дуусахгүй. Бүр цөмийн зэвсгийн дайн болж хувирна. Дэлхий тэр чигтээ сөнөнө.
М�##�
Монголын яран толгой мангар ацаа чиний наад б�##�ай vгийг чинь барууныхан сонсох уу ккк
Цэрэг татлага дайн ер нь л муухай
Хэцүү шүү бас л
Баруун ялж яваа орос удахгүй сүйрч хэдэн хэсэг бутарна л гээд байсан яасым бол доо ялж улсууд ингэтлээ айж сандарна гэж байхуу.
Барууныхан гэж нэг тэнэг нөхдүүд украйнд туслах нэрээр дайныг улам өдөөхөө больчих. Орос НАТО-гийн нутагдээр байлдах хүсэлгүй байна гэдгээ удаа дараа илэрхмйлсээр л байгаа шүү. Тиймээс та нар оросоос болоод цэргийн хүчээ зузаатгах болллоо гэж элийрч б�##�айрахаа больчих. Бүгдээрээ нийлээд 2 жил гаруй байлдахдаа оросыг ялж чадаагүй барууны нусан буунууд өнөөдөр сэрж байгаа юм шиг солирохоо боль.
Mongolchuudiin moroodol bol baruund ajillaj surah... gehdee ene udaa dainiig militarist oros ehelsen bidnii huvid toviig sahisan enh taivanch bodlogo heregtei ali boloh dainaas hol baih tehehgui bol hussen yum huzuugeer tatna gegcheer bolno
АМЕРИКТ БАС ЦЭРЭГ ТАТЛАГЫН АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦСЭН. ЦАГААЧДЫН Ч ҮҮНД ОРОЛЦУУЛНА ГЭСЭН 18-26 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫГ ЦЭРЭГТ ТАТНА ГЭСЭН. 2 ЖИЛИЙН ДОТОР АМЕРИК УЛ СНЬ ОРОС ХЯТАДЫН ЭСРЭГ НЭГЭН ЗЭРЭГ 2 ФРОНТООР БАЙЛДАХ АСУУДЛАА ЯРЬСАН БАЙГАА
УГААСАА Л ДЭЛХИЙН 3Р ДАЙНД ИХ ГҮРНҮҮД БЭЛДЭЖ БАЙГАА ШТЭЭ. ХАРИН АЗИ ТИВД ЭНЭ ДАЙНД БЭЛДЭХГҮЙ БАЙГАА ГЭЖ БАРУУНЫ СУДАЛГАА ГАРГАСАН. ДЭЛХИЙН ДАЙНД ЯМАР НЭГ ХЭМЖЭЭГЭЭР ТАТАГДАН ОРДОГГҮЙ ҮЛДДЭГ УЛС ОРОН БАРАГ БАЙДАГГҮЙ. ТИЙМ УЧРААС Л ДЭЛХИЙН ДАЙН ГЭЖ НЭРЛЭЖ БАЙГАА.