Нийгэм мэдээ

Байр захиалж хохироод 5 сартай хүүхэдтэйгээ урланд амьдарч буй Б.Энхчулуун: Ижил асуудалтай монголчууд ухаалгаар нэгдэн тэмцье

Ашиглалтад орно гэснээс хойш хоёр жилийн дараа дутуу баригдсан 13 давхар барилгын гадаа Pink Floyd-ын "Another Brick In The Wall" дууг хангинуулан тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж, ганцаар зогссон түүнийг Б.Энхчулуун гэдэг. Урлагийн хүн, нэн ялангуяа уран зураач хүний тэмцэл нь хүртэл ийм ондоо аж.

Тэрбээр бусдын адил Монголын залуу хосуудын нэгээхэн төлөөлөл бөгөөд хоёр жилийн өмнө Их тойруу резиденсд байрны захиалга өгч өдийг хүртэл байраа ашиглалтад орохыг хүлээсээр "Уран бүтээлчдийн урлан"-д амьдарч байна. Түүнийг байранд захиалга өгч, орохыг хүлээж байхад амьдрал нь цэцэглэж, эхнэртэй болсон. Мөн тэднийх бүл нэмж Э.Гоё-Ертөнц гэх охинтой болжээ. Одоо тэдний охин таван сартай юм.

Биднийг очиход будаг, лак ханхалсан хоёр давхар барилга угтах бөгөөд ханаараа дүүрэн уран зургууд, чимэглэл нь хүртэл авангард байх юм. Ийнхүү тус барилгын хоёр давхарт гарахад будагны үнэрээс бусдыгаа хамгаалах гэсэн мэт, дүүрэн цэцэг ургаж байх нь тэр. Уртаас урт коридорын голд Б.Энхчулуунтай уулзаж, ярилцлаа. Хааяа нэг таван сартай охины час хийн уйлах дуу сонстох бөгөөд энэ хуучин байшинд их л тэсэж амьдарч буй нь харагдаж байв. Зарим хаалга чихран дуугарч, зураач, барималч нар гарсны дараа бидний ярилцлага ийн эхэллээ.

-45 хувьтай баригдаж байгаа барилгаа, зургаан сарын дараа ашиглалтад орно гэсэн. Үүнээс л бүх зүйл эхэлсэн-

-Яагаад ганцаараа эсэргүүцлээ илэрхийлэхээр хөгжим хангинуулж, ганцаар зогссон бэ, энэ бүхний эхлэл юу байв?

-Гэр бүлийн хүнтэйгээ танилцахаас өмнө эхнэр маань "Их тойруу Резинденс"-д байрны захиалга өгч байсан юм. Өөрт байсан цоо шинэ ашиглалтанд орсон 40м.кв байраа, приус 41 маркийн машинаа өгөөд, захиалсан юм. Эхнэр маань интерьер дизайны хүн л дээ. Энэ байранд захиалга өгсний дараа шууд Япон улс руу явсан юм. Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн юм. 16 давхар барилга захиалгачдийн мөнгөөр боссоор одоо дөнгөж 13 дахь давхар дээрээ баригдаж байна. Энэ хооронд бид танилцаж, төлөвлөж, гэр бүл болж, нэмээд хөөрхөн охинтой болсон.

Эхнэрийг маань явахад, энэ барилгын эзэн нь "Чамайг ирэхэд байрыг чинь бэлдчихсэн байж байя" гэж үгийн сайхныг хэлээд үлдсэн хэдий ч удалгүй биднийг "Ядуу, гуйлгачин" гэх мэтээр харааж эхэлсэн. Гэрээн дээрээ зургаан сарын дараа 100 хувь ашиглалтад орно гэсэн барилга хоёр жилийн дараа 45 хувьтай байна шүү дээ. Үүнээс л бүх зүйлийн эхлэл тавигдсан.

-Эхнэр нь байртай байсан хэр нь тухайн байранд захиалга өгсний учир юунд байна вэ?

-Япон явахын өмнө ба дараад нь энэ компанид ажиллаж байсан юм. Товчхондоо урьдчилгаагаа хийсний дараа бартераар ажиллаад, арай илүү том байртай болох боллмжтой байсан. Хүн ер нь гоё сайхан үгэнд хэтэрхий хурдан хууртах юм билээ. Эхнэр маань магистраараа сурахын хажуугаар энэ барилгын эзэлтэй холбоотой байж, хааяа нэш ажилладаг. Энд ирээд менежирээр нь ажилладаг болсон ч огт гэрээ хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээгүй хүнийг ажиллуулна гэдэг бол хууль зөрчиж байгаа хэрэг. Ямар нэгэн байдлаар гэрээгээ хийе гэхээр асар их юм ярьж байгаад, сатааруулчихдаг. Эцэстээ цалингаа тавихгүй байхаар нь нэхэхээр, "Чи надтай гэрээлээгүй, шүүхдээд олж ав" гэх мэт дорд өнгөөр харьцдаг байсан.

-Тухайн барилгын эзэн таныг элдвээр хараадаг байсан гэсэн. Та цагдаад гомдол гаргаж байв уу?

-Хоёр жил гарангийн хугацаанд би тав, зургаан удаа очиж уулзсан. Дандаа сайхан үг хэлээд, хуурчихдаг байсан. Нэг удаа очиж уулзахад, би биш тэр хүн цагдаа дуудаад намайг өгчихсөн. Бас хуулийн төлөөлөгч нь "Гуйлгачин минь яах гэж хүүхэдтэй болсон юм" гэх мэтээр доромжилж, хараасан. Тэр үед би бичлэг хийгээд олон нийтэд цацчихсан юм. Түүнээс болоод гомдол саналын асуудалтай байгаа. Дараад нь хуулийн төлөөлөгч нь надаас уучлалт гуйсан. "Би эр үед их стресстэй байжээ" гэсэн. Би хүнийг уучилж чадна аа, муу зүйл огт санахгүй. Гэхдээ номын дуу сонсож, төгсөөд өмгөөлөгч болсон хүн хуулиа сайн мэдэх ёстой баймаар. Тэгэхэд "Стресстэй байсан" гэх тайлбар тавих нь ядмагхан санагдаж байсан. Заримдаа манай цагдаа нар хувийн хамгаалагч мэт ажилладаг юм билээ. Иймэрхүү жижиг зүйлээс л манай улсын хөгжлийн түвшин харагдаж байгаа юм.

-Тухайн барилгын эзний талаар ярих зүйл байна уу?

-Байлгүй яах вэ. Ажилд авсан охидуудынхаа цалинг өгөөгүй гэх зөндөө олон гомдол санал бидэнд ирсэн. Би бурхан номын хүн та нарыг хуурч мэхлэхгүй гэдэг хэдий ч харилцааны доголдолтой хүн. Ажилчдынхаа дэргэд гаж, зүйл их ярина. Бэлгийн амьдрал, хамтрагчид гэх мэт хамтран ажиллагсдаа далд утгаар хүчирхийлдэг байсан. Ганцхан би гэлтгүй энэ байранд захиалгаа өгсөн олон хүнийг ганцааранг нь дуудаж, уулзаж, дарамталдаг байсан. Дуугарах эрхгүй болгодог гэх юм уу. Ер нь их зальхай хүн. Асар олон хүний амьдралаар наадаж байгаа.

Барилга барихад, 100 хувь захиалагчдын санхүүжилтээр босгоно гэдэг бол нэлээн хүнд асуудал. Бусдын хүүгүй мөнгийг эргэлдүүлж байгаа юм шүү дээ. Гомдол гаргаад, очихоор "Би МАК-ын цементээр барилгаа барьж байна, хамгийн сайныг нь хэрэглэж байна. Чи ойлгож байна уу", гэх мэтээр дорд харьцана. Үнэндээ монголд ганцхан энэ барилга "МАК"-ын цемент ашиглаад байгаа биш шүү дээ.

-Энэ урланд амьдраад хэр удаж байна вэ?

-Эхнэртэйгээ нийлснээс хойш гэх юм уу, байраа орно гэсэн итгэлээр түр байх хүсэлт гаргасан. Эхнэр маань жирэмсэлж, охин маань төрж, нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ер нь бид гэлтгүй байранд хулхидуулсан 7000 гаруй иргэн байдаг юм билээ. Залуу хосууд нь ах дүү, аав ээжийнхээрээ, аль эсвэл хажуу болон түрээсийн өрөөгөөр л амьдардаг. Энэ чинь өнөөгийн нийгэмд хүнд шүү дээ. Үнэхээр хүнд амьдрал.

Урландаа ирж зураачид, зургаа зурна будагны үнэр ихээр ханхалдаг. Үүнээс л охиноо хамгаалахын тулд хичээж байна. Бид одоо байраа биш мөнгөө авахыг ихээр хүсэж байгаа. Өөр байранд орж, охиноо эрүүл аюулгүй өсгөмөөр байна шүү дээ.

Хэдийгээр энд ганцхан манай гэр бүлийн асуудал яригдаж байгаа ч гэсэн. Монголын маш олон хүний өмнөөс дуугарч, энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-Та ганцаараа эсэргүүцлээ маш өвөрмөцөөр илэрхийлсэн шүү дээ. Энэ талаар?

-Хүмүүс тэмцлээ буруу илэрхийлдэг. Ихэвчлэн өлсгөлөн зарладаг. Энэ чинь хамгийн буруу. Мөнгө санхүүгээрээ хохирсны дараад нь бас бие махбодиороо хохирох хэрэг гарна. Одоо өлсгөлөн бол моодноос гарчихсан. Зарим хүмүүс өлсгөлөн зарлаад, унаж, туслаа гэдэг. Гэхдээ томчуудад нь хүний бие муудаж, унана уу, үхнэ үү огт хамаагүй. Имйээс бид маш ухаалгаар тэмцэх ёстой. Би хөгжим тавиад ганцаар зогссоны учир юу вэ, гэхээр хэрэвзээ хоёр хүн зогсвол жагсаал төрөлдөө орно. Тиймээс ганцаараа зогссон.

Одоо бид хөрш зэргэлдээ орнуудаасаа суралцах хэрэгтэй. Тэдний тэмцэл маш зөв бодлоготой явагддаг. Яг л хариуцлагаа нэхдэг, эцсийг нь үздэг. Энэ байдалд суралцмаар байна.

-Эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцвал?

-Бид онлайнаар танилцсан. Би их эх оронч хүн л дээ. Тухайн үед нүүрсний эсрэг талбайд болсон жагсаалд оролцож, ирээдүйнхээ төлөө дуу хоолойгоо өргөж байсан. Эхнэртээ анх "Та нар шиг сайхан эрдэм мэдлэгтэй залуучууд, эх орондоо ирж, хийж бүтээх хэрэгтэй" гэж хэлж байсан юм. Тэгээд л бид нэг нэгнээ ойлгож, мэдэрч, дасаж эхэлсэн. Ярилцсаны эцэст хүүхэдтэй болж, одоо гурвуулаа амьдарч байна.

Ийнхүү бидний ярилцлагын дундуур эхнэр, охин хоёр нь гарч ирэв. Охин нь хэдийннэ том хүн шиг болчихсон. Бишүүрхэж, уйлсангүй. Ингээд бидний ярилцлага цааш үргэлжлэв.

-Нийгэмд эерэг нөлөөтэй кино уран бүтээлд ажилладаг-

-Таны уран бүтээлийн талаар ярилцъя. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би зураач, уран бүтээлч мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн үед киноны зураач, youtuber болсон. Youtube сувгаараа дамжуулан хүмүүсийн урлагийн боловсролд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Би ухаан орсон цагаасаа л зураач болно гэж боддог байсан. Өвөөгийн ген надад өвлөгдсөн гэж хэлж болно.

Өнгөрсөн жил "Өтний нүх" үзэсгэлэнгээ гаргасан. Их олон хүмүүст хүрсэн. Ахиад нэг үзэсгэлэн гаргах санаатай байна. Кино зураачаар ажиллахдаа, зохиолоо уншаад, энэ кохиол манай нийгмийн юуг хөндсөн бэ, гэдгийг хардаг. Тэгж байж л гар бие оролцдог доо. Одоо би youtube хаяг дээрээ Японы 00-ын талаарх бичлэгээ бэлдэж байна. Далд утгаараа модон 00-оосоо салъя гэсэн уриалга шүү дээ. Ер нь бид хөгжингүй орнуудаасаа бүх талаараа суралцах хэрэгтэй гэж бодож байна.

-Таны ээж уран бүтээлч хүн үү?

-Үгүй ээ. Манай ээж цэцэрлэгийн багш хүн. Олон жил ажиллаад тэтгэвэртээ суухдаа хөөрхөн чихмэл хүүхэлдэй оёж эхэлсэн. Гэр бүл, найз нөхөд, хайр дурлал гэх мэт сэдэвтэй байсан. Их хөөрхөн байсан учраас ээжийг дэмжиж, үзэсгэлэн гаргасан. Одоо алдартай хүмүүсээр чихмэл хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүнд хүнд, энэ байрны з�##�илангийн асуудлыг цэгцлэх цаг болсон. Хүмүүсийн мөнгөөр барилгаа бариулчихаад. Тийм сүрхий бол компанийхаа хөрөнгөөр баречихаад байрнуудаа зарах нь яасан. Компаний нэр зарлав�##� дараагийн хүмүүс хууртагдахгүй. Өөрсдөө ахаа эхлээд үнэгүй хуулийн зөвлөгөө өгдөг газраас аваач. Ингээд юу ч бүтэхгүй. Байрны з�##�иланд өртсөн бүх хүмүүс нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр та нар асуудлаа шийдүүлж чадахгүй. Хуулийн цоорхой ашиглаад явна. Хънтэй хөдөлмөрийн гэрээ хийдэггүй хөдөлмөрийн мөлжлөг хийсэн компани ажилтны нэрийг зарлав�##� бас дараагийн хүн хохирохгүй. Бүр нэг сэжгийн хоосон з�##�илагч этгээд байна. Бусад хүмүүст хэлэхэд байр сонгоход хэзээ ч хурдан шийд бүү гарга. Ганц байр гэлтгүй үнэ өндөр зүйл авб�##� гүйлгээгээ банкаар хийж утгаа сайн тод бичих. Эхлээд олон сар суд�##�. Компани хүсмүүсийнх нъ нэрийг жагсаагаад байр ашигл�##�танд оруулж байж уу хар, СӨРӨГ мэдээлэл байна уу унш суд�##�. Тэгж байж хүн шийд гаргана.

Уншигч
Уншигч

УРЛАНДАА АМЬДАРАХАД ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ ӨӨРТ НЬ Ч ЯЛГААГҮЙ БУДГИЙН ҮНЭР . ИЙМ ХӨГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДАД БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГМӨӨРГҮЙ ХҮМҮҮСИЙН МӨНГӨӨР БИ ЧАДНА ГЭДГЭЭР БАЙШИН БАРИУЛААД МӨНГӨЖИХ ГЭСЭН ЗАЛЬТАЙ ШУНАЛТАЙ ХҮМҮҮСИЙН АРГА НАРИЙН

Злзл!
Злзл!
Reply to  Уншигч

гохь нь 1 б�##�иар күүкэд гаргаад

ЗочинATG
ЗочинATG

ene bair zahialga avch barilga barij bui kompanuudad huuliin baiguullaguud sain hynalt tavij ajlaachee ugaasaa tootsoogoo hiigeed uridchilgaa avaad bvgdiin bosgood ashiglaltand oruulj bolohoor bgaa shdee getel hvnii mungu avchaad barilga barihaas uur zvild bvh munguu zartsuulj olon hvniig hohirooj bna shdee anhnaas sain hynalt tavih heregtei bna

Зочин
Зочин

Бас л байраа хүлээгээд 3 жил болж ба. Суурь нь ч тавигдаагүй

Зочин
Зочин

Хөгжим бас дуулаад тэмцдэгч гэх шиг өлсөглөн хоцрогдсон ч гэх шиг ялтачгүй мэдэхгүй юмдааа дараагиин

Зочин
Зочин

Байр захи�##�ж 4 жил болж бна,төлбөр бүтэн өгөх гээд зээл авсан, одоо банкны хүү төлөөд л бдаг үндсэн зээлрүүгээ ордог 2 жил сард 1сая төлж бхад зөвхөн хүү төлөгдсөн,үндсэн зээл 2 сая төгрөг л хасагдах жишээтэй, аймшиг тээ

Зочин
Зочин

Энэ з�##�илангийн хэргийн хуулийг чанг�##�маар бна шүү. Энэ цахим з�##�илан, орон байрны з�##�илан замаа �##�длаа.

Зочин
Зочин

Луйварчин барилгын компанийн захир�##� өр өөр төлж хүмүүсийн мөнгийг буцааж өгөөч ээ,

Зочин
Зочин

80аас дээш хувь нь баригдсан байранд мөнгөө өгөөд 20хувь нь яаж ийж с�##�аглаж байгаад дуу�####�г юм бн�##�ээ з�##�уусын байртай болох хүсэл дээр з�##�илан хийгчдэд хатуу хариуцлага хүлээлгэж баймаараа

Злзл!
Злзл!

Орон байргүй юм байж хүүхэд гаргана гэнээ урт үстэй пс�####�а чинь новшын яанхаан өлөгчин ч тэр!

Zochin ochih
Zochin ochih

Bayan arhichin avgaid ni hurtaa biz haha 5 sartai huuhed chin chiniih bish bhaa haha

Zochin ochih
Zochin ochih

Bayan arhichin avgaid ni hurtaa biz haha 5 sartai huuhed chin chiniih bish bhaa haha

Zochin ochih
Zochin ochih

Bayan arhichin avgaid ni hurtaa biz haha 5 sartai huuhed chin chiniih bish bhaa haha

Zochin ochih
Zochin ochih

Bayan arhichin avgaid ni hurtaa biz haha 5 sartai huuhed chin chiniih bish bhaa haha

Зочин
Зочин

Монголд банк , барилгын компани хоёр л даварчихсан бна даа . Банкны хүү нь дэлхийд байхгүй өндөр . Барилгын компаниуд нь төртэйгөө нийлээд иргэдийн газрыг утаагаар д�##�имдуулан дээрэмдэж эхэллээ . Ард нь дандаа улс төрчид хамга�##�ж байдаг

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Ёстой зөв үзэл бодолтой з�##�уу бн. Ийм л з�##�уус Монголын ирээдүйг өөрчилнө, хуучны муухай хар массаас нь с�##�гана. Уха�##�аг, зөв үзэл бодол, эх орноо гэх сэтгэл зүрхтэй з�##�уус УЛАМ УЛАМ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ МОНГОЛЫН ЗАЯА ИХ, ТЭНГЭР НЬ ОДООХОНДОО АРАЙ Ч ХАЯЧИХААГҮЙ БН.

Злзл!
Злзл!

Чиний тэр Хөх тэнгэр явар юм байдгийн зураггүй амьгүй юмийг шүтэж нтр! Х�##�хын Заяа муу2

Дэл
Дэл

Манай найз нэг нь 5 жил нөгөө нь 7 жил болж байна хууль зүйн тусл�##�цаа үзүүлэх ямар арга байна вэ

Холбоотой мэдээ

Back to top button