УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | “Үндэсний Эвсэл“-ийн сонгуулийн штабт ажилласан 150 хүнийг байцаахаар болжээ

НЭМЭЛТ: 16.30 цаг

“Үндэсний Эвсэл“-ийн сонгуулийн штабт ажиллаж байсан 150 хүнээс байцаалт авахаар болжээ.

Хуульч О.Батхүү цахим хуудаснаа "Штаб дээр ажиллаж байгаа бүх хүнийг Чингэлтэй дүүргийн цагдаа дээр аваачиж байцаалт мэдүүлэг авна гэнэ. 150 гаруй хүнийг багтаах байр сав байгаа юм уу" хэмээжээ.


НЭМЭЛТ: 14.15 цаг

-Д.Пүрэвдаваа: Штабын ажилчдаа бүртгүүлэн хуулийн дагуу ажиллуулж байна-

Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус эвсэлээс мэдээлэл өглөө.

"Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабын дарга Д.Пүрэвдаваа "Аливаа зүйл нээлттэй байх ёстой. Нэгүүн.мн сайт "Энд хятад ажилчид ажиллаж байна. Тролл баг ажиллуулж байна" гэж байгаа юм. Сонгуулийн тухай хуулиар тойрогт нэр дэвшигч, ухуулагч, шадар туслах авч ажиллуулах эрхтэй. Манай нам бусад намуудын адил хуулинд нийцүүлэн ажиллаж байгаа. Бүртгүүлээд үнэмлэхээ авч ажиллаж байна. Албан ёсоор хэлэхэд өнөөдөр "Үндэсний эвсэл"-ийн штабд гадаад хүн байхгүй. "Neguun.mn" сайтын сэтгүүлчид хардах эрх бий. Шалгуулаарай. Орос, Хятадаас хамааралтай сонгууль явуулна гэдэг маш буруу зүйл. Эрх баригчид цагдаагийн байгууллагаа томилж байгаа" хэмээлээ.

Хуульч О.Батхүү: "Манай зарим нэр дэвшигчид хоёрхон хоногийн өмнө л үнэмлэхээ авлаа. Сонгууль бол хариуцлага тооцох, тайван байдлаар төрийн эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа. Миний хувьд гадуур явж байгаад мэдээллийн дагуу ирлээ. Энэ танил технологи юм шиг санагдахгүй байна" гэв.


ЭХЛЭЛ: 13.50 цаг

-"Үндэсний эвсэл"-ийн байранд цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулж байна-

Өнөөдөр /2024.06.25/ "Үндэсний эвсэл"-ийн төв штабт цагдаагийнхан нэгжлэг хийж байна.

"Neguun.mn" сайтын зүгээс "Үндэсний эвсэл"-ийг 800 хятад тролл ажиллуулж байгаа гэх дуудлага мэдээлэл өгсний дагуу цагдаагийн байгууллагаас ирж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ирсэн бөгөөд тэд "Хойшлуулашгүй ажиллагаа явуулж байна" гэж тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2024 20:59

за за, Номтын төлөө сан�##� өгье!

Зочин
Зочин
6 сар 25, 2024 21:34

Номт л мангаруудыг эсэргүүцэж чадна. Бусад нь гөлөг дөө. Худ�##�дагаад эсвэл айгаад дашийншог болношүү

ulzii
ulzii
6 сар 26, 2024 05:14

Iim yavuurgui uls tur hiihee l bolichiholdoo. Shudraga orsoldood l garuul zugeer baisiin yum daa

гэвч
гэвч
6 сар 26, 2024 11:19

Үндэсний эвсэлийг сонгож болох юм. Даан ч гол зорилго нь намын №1 дарга нь гэр бүлийнхээ хүсэж буй 40 үйлдвэрийг байгуулах зөвшөөрлийг зүгээр авах, зэсийн том үйлдвэрээ / 2 дахь Эрдэнэт/ байгуулахад. Мөн түүнийг дагаад 40 уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулах гадаадуудын /инхэнх барилгачид нь мэдээж урд хөрш байна -тэдний ажиллах зөвшөөрлийг өмнөх шигээ л үнэгүй болгох хүсэлтэй байгаа байх./ Нэг гадаад ажилтан ажилуулахад манай улсын хуулиар сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож ажиллах зөвшөөрөлбн мөнгө төлөх ёстой. үүнийг хүчингүй болгох гэх мэт зүйл санаачлах байх. Өмнө нь бас тэгсэн. Нам нь ердөө нэг гэр бүлийг баяжуулахад оролцож байна. Үндэсний тэрбумтан /Энэтхэгийн Амбани гэр бүл шиг эсвэл Тата-н босс шиг/ төрж гарах буюу нэг гэр бүлийг баяжуулахын төлөө олон сая хүн ядуу байх нь зах зээлийн хууль юм. Харин АНУ болон Европын орнууд шиг том компаниуд нь хувьцаат компани болж хувьцаагаа ард иргэддээ хямд зарв�##� хүн бүр тодорхой хэмжээгээр оролцож, дундаж орлоготой иргэд нэмэгдэж ЖДҮ үүснэ. Түүнээс бус манай улсын баячууд шиг яаж иигээд гэр бүлийн 1 гишүүнээ УИХ гишүүн болгоод ямар ч бизнесийн зөвшөөрлийг /ядаж байхад хүнд сурт�##�, авилг�##� ихтэй/ урдуур нь дайрч аваад -тэрбумтаны ур�##�даанд оролцоод байв�##� ядуу, баяны ялгаа улам л ихэснэ.

Зочин
Зочин
6 сар 26, 2024 13:30

Номтойбаяр юу ч хамаагүй хийж байж төрд гарах нь!.

Холбоотой мэдээ

Back to top button