"УИХ-ын сонгуулиар 12 мянган цагдаагийн алба хаагч ажиллана"

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш есөн ухуулагч нас барсан талаар ЦЕГ-аас өнөөдөр /2024.06.26/ мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, "2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн нийт 786 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 315, зөрчлийн шинжтэй 471 байна. 786 гомдол мэдээллээс 608 гомдлыг шийдвэрлэж дууссан. 178 гомдол шалгагдаж байна.
Сонгуулийн үеэр цагдаагийн байгууллага хамгаалалтыг зохион байгуулдаг. Санал авах хэсгийн байруудад 2198 алба хаагч ажиллаж байна. Санал авах хэсгүүдийг 24 цагаар хамгаална. Замын хөдөлгөөнд 1200 алба хаагч ажиллаж байна. Шуурхай удирдлагын бэлэн байдалд 5669 алба хаагч ажиллаж байна. Нийт 12 мянган алба хаагч сонгуулийн үеийн хамгаалалт, зохицуулалтыг хийж ажиллаж байна" хэмээн танилцууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.