Байден АНУ-ын зэвсгийн компаниудад Украинд ажиллах зөвшөөрөл олгохыг авч үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа АНУ-ын зэвсгийн компанийг Украинд ажиллах зөвшөөрөл олгох талаар авч үзэж байгаа гэж дөрвөн эх сурвалж “CNN” агентлагт хэлжээ.
Энэ нь АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг арчлах, засварлахад туслах зорилготой юм. Хэрвээ батлагдвал Байдены захиргаа богино хугацаанд Украины бодлогоо өөрчлөгдсөн хоёр дахь тохиолдол болно.
Өнгөрсөн сард Байден АНУ-аас нийлүүлсэн зэвсэг ашиглан ОХУ-ын газар нутагт агаарын цохилт өгөхийг эцэст нь зөвшөөрсөн билээ.
Гэхдээ Америк компаниудыг Украинд ажиллуулах төсөл дээр Байден эцэслэн гарын үсэг зураагүй гэдгийг эх сурвалжууд онцолсон байна.
Нэгэн эх сурвалж “Одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, анхан шатны хэлэлцээ явуулж байгаа. Гэхдээ ерөнхийлөгч Америк цэргүүдийг Украин руу явуулахгүй гэдэг байр сууриа бат хадгалж байна” гэжээ.
Сүүлийн хоёр жилийн турш Байден америкчуудыг тэр тусмаа цэргүүдийг Украины фронтын шугамаас хол байхыг анхааруулж ирсэн. Мөн АНУ-ын Төрийн департамент 2022 оноос хойш америкчуудыг Украин руу зорчихгүй байхыг анхааруулсан юм.
Үүний улмаас АНУ-аас нийлүүлсэн зэвсгүүдэд эвдрэл гарсан тохиолдолд Польш, Румын эсвэл НАТО-гийн бусад орнууд руу зөөвөрлөж засварлах шаардлагатай байдаг.
Хэрвээ Байден Америк зэвсгийн компаниудыг Украинд ажиллахыг зөвшөөрвөл цэргийн технологийг засварлах ажил хурдсаж Украины армид ихээхэн тус болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Төслийг эцэслэн баталсан тохиолдолд энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ гэж эх сурвалж “CNN” агентлагт хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэст нь украйнчууд дуусна. НАТО орж ирэх юм болов уу. НАТО оролцож байгаа .Угаасаа НАТО ялагдах магадл�##�тай
Учир ньНАТО оролцоогүй гэж хуцаж байгаа .