СПОРТ

Б.Чинзоригийн "Парис-2024" олимпод оролцох эрхийг цуцаллаа

Өнгөрсөн жил Хятадын Ханжоу хотод болсон Азийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртэж, "Парис-2024" олимпын наадамд оролцох эрхээ авсан Б.Чинзоригийн шинжилгээнээс хориотой бодисын жагсаалтад багтсан метадиенон илэрсэн билээ.

Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, Гавьяат тамирчин Б.Чинзориг нар Парисыг зорих тийзээ эрт захиалсан. Гэвч Б.Чинзориг допингийн шалгалтад бүдэрсэн бөгөөд түүний асуудал өнөөдрийг хүртэл нам гүм байсан.

Тэгвэл түүнийг олимпод өрсөлдөх тамирчдын жагсаалтаас нэрийг нь албан ёсоор хасч, Тайландын Бунжонг Синсирид эл эрхийг шилжүүлэн өгчээ. Ингэснээр Монголын эрэгтэй боксчид "Парис-2024" олимпын наадмын ганц ч жинд эрх авч чадсангүй. Энэ нь олимпын эрх олгох эхний тэмцээнийг Монголын боксын холбооныхны хариуцлаггүй үйлдлээс үүдэн өнжсөнтэй ч салшгүй холбоотой юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2024 10:17

Hairan saihan tamirchin zaluu mini .zaluu hund oshoo uragshlah hugatsaa amjilt gargahbolomj bii

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:08

Боксийн холбооны ерөнхийлөгчөө эртхэн солио!

Анти
Анти
6 сар 29, 2024 20:32

Монголын боксын холбоо гэж бас дампуурцан байгуулга удирдлагууд нь %- н бизнесээ нэр барьж хөгжүүлсээр илт сэтгэлтэй удирдлага бхгүй болсон

Зочид
Зочид
7 сар 1, 2024 19:50

БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАРУЙ СОЛИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. Мундаг тамирчин Б.Чинзоригийг яагаад Парис явуулахгүй байгаа юм бэ!!! Маш их харамсаж байна, ЯВУУЛААЧЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button