АНУ-ын шүүх Хондурасын ерөнхийлөгч асанд 45 жилийн хорих ял оноолоо

АНУ-ын шүүх лхагва гарагт /2024.06.26/ Хондурасын ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг хар тамхины хэргээр 45 жилээр хорих, 8 сая ам.долларын торгууль тавих ял оноосон байна.
Тэрбээр өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж, лхагва гарагт яллах тогтоолыг уншиж байх үед ч гэсэн энэхүү байр сууриа хадгалан “буруу, үндэслэлгүй” яллагдаж байна гэж хэлжээ.
АНУ-ын Хууль зүйн яам 2022 онд түүнийг хар тамхи, галт зэвсгийн наймаатай холбоо бүхий гурван хэрэгт буруутгаж байсан юм. Үүний дараа Хондурас улс түүнийг АНУ-д шилжүүлж өгсөн байна.
Прокурорууд 55 настай Эрнандесийг төрийн эрх барьж байхдаа Хондурасаар дамжуулан 400 гаруй тонн кокэйн АНУ-руу зөөвөрлөхөд оролцсон гэж үзсэн юм.
Үүнийхээ хариуд авсан олон сая ам.доллароо тэр улс төрийн карьераа өсгөхөд ашигласан гэж АНУ-ын прокурорууд буруутгасан байна.
АНУ-ын Хууль зүйн яам Эрнандесийг 2014-2022 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн хүрээлэл дэх хар тамхины наймаачдыг хамгаалж, баяжуулсан гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
. Энэ АНУ бусад улсын хүнийг ялладаг ямар зэвүүн байнаа. Алив Монголын дээд шүүх энэ хүнийг 3 жилийн хугацаанд хорих ял өгөөд аваад ирээ. 1.5 жилийн эдлүүлээд суллаад явуулья
Гадны орны ерөнхийлөгчийг гүтгэж байгаад ялгадаг болох нь ээ.Урьд нь шууд цэрэг зэвсгийн хүчээр дайраад эзлээд �##�аад хядаад дуусгадаг байсан . Одоо зүгээр сүр данзан болчихжээ. АНУ гэж цагаачдын орон.Нэг задарв�##� тэнд монгол гэсэн нэр томьёо үүсэх магадл�##�тай.