The Hu: Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно

"The Hu” хамтлаг Үндэсний их баяр наадмаар тоглох тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Задгай талбайд хамгийн том шоу хийх гэж байгаадаа баяртай байна. Энэ тоглолт бол 2019 оноос гадаадын улсуудаар явж байгаад удаан бодсоны үр дүнд хийх гэж байгаа тоглолт юм. Манай хамтлагийн тоглолт бол “Хүннүгийн соёл”-ыг шингээсэн, зөвхөн монголдоо тоглогдох боломжтой маш том агуулгатай байх юм. Үүгээрээ бид гадаад болон гадаадад байгаа монголчууддаа хүргэх боломж бүрдэж байгаа. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүст монгол өв соёл, монгол рок гэж юу байдаг вэ гэдгийг өөрсдийнхөө хэв маягаар тайз болон агуулгаа гаргах гэж байгаадаа баяртай байна. Дахиад 5-6 жил эх орондоо тоглохгүй байх.
Монгол ахан дүүсдээ "The Hu" хамтлаг нь үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр HIT Park Ulaanbaatar-т бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарлаж байна. Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөөе. Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" гэлээ.
"The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.
The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
"Ara live music festival 2024" амьд хөгжмийн фестивальд Монголын амьд хөгжмийн домог болсон хамтлагууд болон орчин үеийн рок хөгжмийн урсгалын шинэ залуу үеийн шилдэг төлөөллүүд нэгэн тайзнаа хоёр өдрийн турш доргиох болно. Энэ жилээс амьд хөгжмийн фестивалийг зорин ирэх үзэгчдэд Улаанбаатараас нэгдсэн унаагаар үйлчилнэ. Хоёр өдрийн тасалбар 140 мянган төгрөгөөр худалдаалж байгаа.
Тоглолтын тасалбарыг shoppy, болон ticket.mn-с худалдан аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.