Улс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Тэнцвэргүй сонгууль болж, хуулийн байгууллагад итгэхэд бэрх байна

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн саналаа Хан-Уул дүүргийн 12-р хороо 1-11 дүгээр хэсгийн хороон дээр ирж өглөө.

Н.Номтойбаяр "Иргэд идэвхтэй саналаа өгч байна. Бие биенийхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль байж болох дээд хэмжээнд муухай явагдлаа. Өрсөлдөгч талын саналаар хуулийн байгууллага ажиллалаа. Тэнцвэргүй сонгууль боллоо. Хуулийн байгууллагад итгэхэд бэрх байна. Энэ сонгуулийн үеэр есөн хүн нас барлаа. Өмнөх сонгуулиудад ийм зүйл тохиож байгаагүй. Иргэд өөрчлөлтийг авч ирэх өдөр гэж найдаж байгаа.

Сонгуулийн өдөр хамаагүй зүйл ярьж болохгүй байх. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар  мэдээллийг сайн өгөөгүй байна гэж харлаа. Саналаа дутуу болон илүү бөглөх асуудал гарч байна. Залуучууд завгүй байгаа ч саналаа идэвхтэй өгөөрэй. Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага тул үүргээ ухамсарлаж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tuibargui g####i min hohino gj helye chamd

Зочин
Зочин

Өөрөө жудагтай байгаач

Зочин
Зочин

Чамайг ерөөсөө хүсээгүй юмсан

УВ иргэд
УВ иргэд

Хуц�##�гүй тонил

Холбоотой мэдээ

Back to top button