Н.Номтойбаяр бусдынхыг шүүж байхаар “Цагаан суварга”, “Нарийн сухайт”-ынхаа 34 хувийг өгч, манлайлвал ямар вэ

Шууд л эхэлье. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр манлайлал үзүүлээд Цагаан суварга, Нарийн сухайт ордуудынхаа 34 хувийг “Баялгийн сан”-д өгчхөөч. Бусдынхыг шүүж байхаар өөрийнхөөсөө эхэлбэл ямар вэ. Учир нь, тэрбээр бусад ордуудын талаар байр сууриа ямагт илэрхийлсээр буй.
- “Төгрөг нуурын орд”-ын талаар “Миний харж байгаагаар татвараас зайлсхийх, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг олон шинж тэмдгүүд байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байр сууриа илэрхийлээд, үгийг нь Н.Учрал гишүүн дамжууллаа. Үнэн л юм байна шүү дээ, гаднын компанид 250 сая доллароор зарчихсан юм байна” хэмээсэн.
- “Антре гоулд” компанийн талаар, “Засгийн газар “Антре гоулд” компанийн шахалтад ороод, шахуулаад байх шаардлагагүй” гэсэн.
Өөрөөр хэлбэл, бусад ордууд дээр Засгийн газрын талд буюу төрд авах агуулга илэрхийлж буй.
Харин өөрийнхөө ордуудын талаар төдийлөн ам нээдэггүй. Сэтгүүлчдийн асуултад “Засгийн газартай тохиролцоно, хэлэлцээрт орно” гэсэн ерөнхий утга цухуйлгаад орхидог.
МАК-д 41 лицензтэй. Хоёр ордтой. Стратегийн 16 ордын ХОЁРЫГ нь МАК буюу Б.Нямтайширын таван ам бүл эзэмшдэг.
Эхнийх нь “Цагаан суварга”, Н.Номтойбаяр 2025.04.03-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “34 хувь дээр Засгийн газартай хэлэлцээрт оръё гээд бичгээ өгчихсөн шүү дээ” гэсэн. Хэлэлцээрт орох агуулга нь маш тодорхой. Тэр “Төр 400 сая ам.доллар төлөөд Цагаан суваргын ордынхоо 34 хувийг авч болно. Ийм өндөр зардал гаргачхаад байгаа" гэж мэдэгдсээр ирсэн хүн билээ. Өөрөөр хэлбэл, зүгээр өгчихгүй, улсыг мөнгөө төл гэдэг. Уг нь улсын төсвөөр хайгуул хийсэн ч, 1 тэрбум хүрэхгүй мөнгөөр шилжүүлэн авсан түүхтэй. УИХ-ыг тэр чигт нь "Цагаан суварга"-ын ордоос татгалзтал нь лоббидсон кейс бий.
Хоёр дахь Нарийн сухайт, УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг том орд. Ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Тус орд Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэншанд, Нарийн сухайт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Хамгийн том лиценз эзэмшигч нь МАК. МАК компани 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Чин Хуа" корпорацтай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж байв. 100% Чинхуа Мак (БНХАУ), МАК ХХК (Монгол)-ийнх. “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК нэрээ “Нарийн сухайт төмөр зам” ХХК болгон өөрчилсөн.
Өдгөө Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан эл орд дээр хэлэлцээр хийх бичгээ явуулсан гэдгээ зарласан. Хэзээ уулзах эсэх тов тодорхойгүй байна.
Олон жил үүцэлсээр ирсэн Цагаан суварга, Нарийн сухайтынхаа хаалгыг Н.Нямтайшир, Н.Номтойбаяр нар амархан нээх үү.
Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлье гэвэл стратегийн орд эзэмшигч компаниудтай тулна. Засгийн газар “Цагаан суварга”-аас хувиа авахын тулд МАК-ын эзэдтэй, “Ухаа худаг”-аас 34 хувиа авахын тулд MCS групптэй тулна. Стратегийн ордын эзэд эдүгээ парламентад суудалтай, өөрийн төлөөлөлтэй. Акулууд нь ард нь нуугдаж үлдээд жижиг нь золиос болдог асуудал олон зүйл дээр ажиглагддаг билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийн муу хулгайч
ВЕНЕСУЕЛ , ЗИМВАВЕЙН ардаас хурдтай явж байх шиг ...... ГЭХДЭЭ ТЭД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН КОМПАНИУДТАЙ ОРОЛДОЖ УЛСАА СҮЙРҮҮЛСЭН .ХАРИН МАНАЙХАН ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТАЙГАА ҮЗЭЖ ТАРЖ БАЙНА .НЭГ ҮХРИЙН ХОЕР ЭВЭР Л ГЭСЭН ҮГ ....МОНГОЛЧУУД АЖИЛ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЦАГ ИРЖЭЭ ДЭЭ . МАН цагтаа өмч хөрөнгө нийгэмчилж байсан бод өнөөдөр МАН монгол хүний ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ нийгэмчлэдэг оролдлого хийх болов .
Эргүү шун�##�тай гөлөг
tiim shuu ene 30n ger bul gud ugvul taarna
manaihan uguhgui ee hanaj tsadhaa medeh bish
тийм шүү өгөх хэрэгтэй
30. гэр бүлээс бүгдийг нь хурааж ав�##�даа
энэ чадхуу
номт өгөж яаг харагдаа ч
ugch haragdaa ch haha
chadahgui l dee ene
Нямтайширтай олон уулзаж байлаа. Ёстой аймаар шуна лын дэвд эзлэгдчихсэн хүн. Яг л амьдаараа бирд болчихсон гэмээр
Женькогоор минь бүү оролд. Бусдыг нь дүүжил. Женьог оронд хийчвэл орос ах нар гар мухардана шүү дээ м�##�уудаа.
Гадаад улсад зарагдчихсан биш дотроо учраа ол,ихож болно оо, ямар нэг проблем гарахгүй, жаахан хугацаа л орно. Харин төгрөг нуурыг бол гадагш нь зарчихсан учраас хуулийн дагуу мөрдөж л таарна.
ALUURCHIN, LUIVARCHINAAS HAMGIIN TURUUND AVAH ESTOI. ULSIIN BAYALGIIG HULGAIJ, LUIVARDAJ, ZALILJ, HUN ALJ, HUCHINDEJ AVSAN ALUURCHINAAS ASUUH NI BITGII HEL SHUUD AVAH HEREGTEI.
Өөрсдөө чадах уу... хэл ам хэрүүл хара�##�аас өөр зүйл бна уу.
Энэ 2 орд улсын төсвөөр хийсэн тул улс 51%-ийг авах ёстой шүү!!!
Хөөрхий дөө. Төгрөг нуурыг 250 сая доллараар үнэлж Хонг Конгийн бирж дээр хувьцаа гаргасан бололтой юм билээ. Даан ч хэн ч сохор зоос ч хөрөнгө оруулаагүй. Эргээд Монгол эзэндээ ирсэн. Энийг л нөгөө муу нэртэй Баттулга 250 саяаар зарсан гээд хар пиар цацаад , юу ч ойлгохгүй хэсэг нь үнэмшээд ... шоу бизнес.
Энэ ордод 250 сая байтугай 2 сая ч оруулах тэнэг олдохгүй байх. 15 жил болоход хүрз шороо аваагүй л бна. Юун яасан уурхай. Үлгэр...
Тэнд Төгрөгийн т�##� гүн нойрондоо нойрсож байгаа.
цагаан суварга ,100%төрд өгнө үү,одоо болно биз дээ