УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Фото: Шинэ УИХ-ын гишүүдээ угтах бэлтгэл ажил үргэлжилж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгэрэ манай улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй боллоо. Тиймээс Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хууль, холбогдох бусад хууль, журамд өөрчлөлт оруулах, чуулганы болон төрийн ордны хуралдааны танхимуудыг тохижуулах, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулах УИХ-ын хоёр ажлын хэсэг байгуулагдсан.
УИХ-ын чуулганы болон хуралдааны танхимыг 126 гишүүнд зориулан засаж, тохижуулахад 22.08 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Мөн 76 гишүүнд зориулсан УИХ-ын чуулганы болон хуралдааны танхимуудыг өргөжүүлэх шаардлага тулгарч, өнгөрөгч хаврын турш засварын ажил хийгдсэн билээ.
Шинэ УИХ-ын гишүүдээ угтах бэлтгэл ажил Төрийн ордонд үргэлжилж байгааг фотогоор хүргэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 aa tejeej diilehgui shahuu bj zaawal nemehee bodoh yostoi 100 hawid boliishdee 108 ch ymuu ulamjlalt too
Ха ха тоон дотор үсэг гэгчээр зарим нь арай юу.