Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын сансрын пуужин санамсаргүй хөөрснийхөө дараа дэлбэрчээ

БНХАУ-ын “Space Pioneer” компани мэдэгдэл хийхдээ ням гарагт /2024.06.30/ газрын туршилтын үеэр пуужин нь санамсаргүй хөөрсний дараа унаж дэлбэрсэн гэжээ.

Тус компанийн Тяньлун-3 пуужин туршилтын байгууламжийн эвдрэлийн улмаас хөөрч, БНХАУ-ын төв хэсэгт орших Гонги хотын уулархаг бүсэд унаж дэлбэрсэн байна.

“Space Pioneer” нь арилжааны пуужингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, шингэн түлш үйлдвэрлэлээр мэргэшсэн компани юм.

2023 оны дөрөвдүгээр сард тус компани Тяньлун-2 пуужинг амжилттай хөөргөжээ.

Хятадын төрийн өмчит телевиз мэдээлснээр тэрхүү амжилтаараа “Space Pioneer” сансарт шингэн тээвэрлэгч пуужин нисгэж, тойрог замд оруулсан анхны Хятад компани болсон байна.

Ням гарагийн ослын дараа тус компани “Хөөрсний дараа пуужин дээрх компьютер автоматаар унтарч, туршилтын платформоос баруун өмнөд зүгт 1.5 километрийн зайд уулан дунд унасан. Пуужингийн бие дэлбэрэлтийн улмаас бүрэн устгагдсан” гэжээ.

Пуужингийн туршилтын өмнө ойр орчмын хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн тул хүмүүс гэмтээгүй гэж “Space Pioneer” компани нэмж мэдэгдэл хийсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

buyandorjoo galzuu hunii niitlel bichjee chi garchigaas ehleed utga alga

Зочин
Зочин

Санамсаргүй хөөрнө гэж юу хэлээд байна

Зочин.
Зочин.

Өөрөө байж байгаад гэнэт автоматаар хөөрчихсөн юмуу пуужин.тодорхой бичээч м�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button