Наадмын нээлтийн бэлтгэл: Бүрэн автомат 3D тайз, 1500 хүний бүрэлдэхүүн, 1.5 цагийн модерн этно мюзикл

Нэг, хоёр, гурав гэж чангаар орилохын хажуугаар нүргэлсэн их хөгжим чихэнд ойр сонстов. Бид өглөөний 09:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж энэ жилийн наадмын нээлтийн бэлтгэл ажилтай танилцав.
Олон жил маргаан дагуулсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг энэ жил улс эзэмшиж 12 мянган хүний багтаамжтай болгож, шинэчлэн засаж байгаа нүр их ажлын хажуугаар наадмын нээлтийн бэлтгэл үүрийн таван жингээс, үдшийн бүрий хүртэл хийгдэж байгаа нь энэ юм.
Биднийг очиход нар хэдийн дээш хөөрсөн байх ба талбай дотор найман настай балчраас наян настай буурлууд цугласан байлаа. Нүдэнд багтамгүй их хүмүүс хөгжмийн аянд хөдөлгөөнөө нийлүүлж байх нь тэр.
Энэ жил Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд найм хоног үлдээд байна. Энэ жилийн наадмын нээлт болон хаалтыг үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болсон юм.
Ийнхүү энэ удаагийн наадмын нээлт, хаалтын найруулагч Ц.Батнайрамдалтай цөөн хором ярилцлаа.
-Наадмын нээлтийн бэлтгэл ажилд 1500 гаруй хүн нойр, хоолоо хасан бэлдэж байна-

-Наадмын бэлтгэл хэдэн хувьтай байгаа вэ?
-Бид нар наадмын үндсэн масс бэлтгэлийг тавдугаар сарын 15-наас хилийн цэргийн чуулга, сүлд чуулга, цэргийн чуулга, СУИС гэсэн дөрвөн зааланд бэлдэж эхэлсэн. Зургаадугаар сарын 20-ноос эхлэн задгай талбай дээрх бэлтгэлээ хийж эхэлсэн.
-Наадмын нээлтэд оролцож байгаа хичнээн хүн байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл 90 хувьтай явж байна.1200 дуучин, бүжигчин байгаа. Арын албаа оролцуулбал 1500 гаруй хүн байна.
-Хэдээс хэдэн насны хүмүүс нээлтэд оролцож байгаа вэ?
-Өв тээгчдээс хамгийн ахмад нь 82, хамгийн залуу нь зургаан настай. 21 аймаг нийслэлийн есөн дүүргийн өв тээгчид, хүмүүс ирж оролцож байгаа. Энэ жилийн хувьд маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлтээ бэлтгэж байна.
-Жил бүрийн наадам өөртөө ямар нэгэн онцлог шинж хадгалсан байдаг. Энэ жилийн наадамд онцлох зүйл юу байгаа вэ?
-Энэ жилийн хувьд "Эх дэлхий, энх оршихуйн цадиг" гэсэн цэвэр модерн этно мюзикл хэлбэрээр зохиогдож байгаа. Наадмын тоглолтын ерөнхий агуулга гэвэл үлэг гүрвэлийн үеэс эхлээд хүний үүсэл, төмөрлөгийн үе, Их Монгол гүрэн зэрэг нийт зургаан бүлэгтэй тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байна. Мөн язгуур урлагаас эхлэн өнөөгийн хөгжим хүртэлх өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг харуулахаар онцлогтой гэж хэлж болно.
-Наадмын нээлт болон хаалт хэр удаан үргэлжлэх вэ?
-Нээлт нь нэг цаг. Хаалтыг 30-35 минут гэж төлөвлөж байгаа.
-Жилийн жилд наадмын нээлтийн төсөв маргаан дагуулдаг. Энэ жилийн хувьд 2.9 тэрбум төсөвлөсөн. Хэрхэн зарцуулагдсан бэ?
-Нийт оролцогч, ажилчдаа ус ундаа, хоол хүнсээр хангах нь нэн тэргүүний ажил. Үүний дараагаас бид хуучны үхэр тэрэг, байдаг л зүйлсийг халах зорилготой ажиллаж байна. Бүрэн автомат 3D тайзтай болж байгаа. Энэ маань үзэгчдэд илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байна. Жил бүрийн л наадмын нээлтийн зохиомж гар ажиллагаа ихтэй, тайз нь механик хөдөлгөөнтэйгөөр явж ирсэн. Энэ удаад бүрэн автомат тайзыг засаж, сүүлийн үеийн үзүүлэлттэй бөмбөгөр дэлгэцээр графикчдынхаа бэлтгэсэн зохиомжийн дагуу зургаан бүлэг хэсэг зураглалыг гаргаж үзүүлэх юм. Хөгжимт жүжгийн зохиолоор эртний түүхийг эдүгээгийн амьдралын онцлог хэв маягтай хослуулахаар зохиомжилсон гэсэн үг. Мөн луу жил тохиож буй тул 3D дэлгэцээр Архангай аймгаас олдсон луугийн хүрэл бүтээл, галт шувуу гарч ирнэ. Тайз маань тэр чигтээ түүхэн олдворуудаас бүтэж амилна.
Энэ жилийн хувьд санхүүжилт маань эрт орж ирсэн учир бид дээрх бүгдийг амжуулж хийж байна. Мөн уран бүтээлчдийн бүх хувцас, хэрэглэлийг шинээр хийж байна. Энэ дундаа яг голлох уран бүтээлчдийн хувцас, хэрэглэлийг гар аргаар мюзикл тоглолтод зориулан бүтээж байна.
Төсөвтэй холбоотой тоон мэдээ дурдахад, Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсжээ.Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болжээ. 2018 онд жил 2.9 тэрбум. 2019 онд 2.9 тэрбум, 2020 онд 2.8 тэрбум, 2021 онд 2.5 тэрбум, 2022 онд 2.3 тэрбумд хүржээ.
Биднийг ярилцаж байх үед ерөнхий бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар бүжгийн бэлтгэлээ хийж байх нь тэр. "Дахиад эхэлье, хоёр талаасаа ижилхэн алх, гараа илүү сайн тэнийлгээд өг" гэхчлэн түүний чанга орилох дуу чихэнд сонстож байлаа.
Бид бүжгийн бэлтгэл хийж байгаа хүмүүстэй ярилцах гэсэн боловч тэд бэлтгэлдээ анхаараад тун завгүй байв. Харин 10 гаруй хоног түргэн тусламжийн багт ажиллаж байгаа хоёр залуу эмчтэй таарч, хэсэгхэн яриа өрнүүлэв.
Тэд өглөөний 07:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж, оройн 17:00, 18:00 цагийн үед ажлаасаа буун гэртээ харьдаг аж. Наадмын задгай талбайн бэлтгэл эхэлснээс хойш хүн бэртэж гэмтээгүй. Харин заалны бэлтгэлийн үеэр зарим хүний шагай мултарна, шөрмөс тасрах, гар хуруугаа тулгах гэх мэт асуудлуудад яаралтай тусламж үзүүлдэг тухайгаа ярьж байлаа.
Бид буцаад төв асарт очиж, зохион байгуулагчдын багийнхантай танилцлаа.
-Түүх судлаач, контемпорари бүжиг дэглээч, график мэргэжилтэн гэх найман хүн багаа ахалж ажиллаж байна-

- Ерөнхий найруулагч- Ц.Батнайрамдал
- Зөвлөх найруулагч- Н.Наранбаатар
- Ерөнхий зураач- Л.Батбилэг
- Ерөнхий хөгжмийн зохиолч- Д.Ариунболд
- Ерөнхий Бүжиг дэглээч- Ё.Дамчаабадгар
- Түүхийн зөвлөх- Д.Өлзийбаатар
- Ерөнхий зөвлөх- С.Дулам
- Ерөнхий продюсер, найруулагч- Г.Маргад-Эрдэнэ нар ажиллаж байна.
Тэд өөрсдийн хариуцсан ажилдаа анхаараад, нааш цааш утас цохиод, аль эсвэл удирдаачтай нийлж талбай дээр ажиллаад, бидэнтэй ярилцах завгүй байлаа.
Биднийг цэнгэлдэхээс гарах үед "Цохиурынхан бэлэн үү" гэж удирдаач асуулаа. Энэ үед өсвөр насны хэдэн хүүхэд өөрсдөдөө жигтэйхэн итгэлтэйгээр "Бэлэн" гэж хариулах нь итгэл дүүрэн, сүр хүчтэй харагдаж байв.
Цэнгэлдэхийн өрнүүн их засвартай зэрэгцэн наадмын нээлтийг бэлтгэж, энд тэндгүй бужигнаж байлаа. Ямартай ч энэ жил бид улсын өмчийн цэнгэлдэхэд, шинэ технологиор наадмын нээлтээ үзэж, наадах нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ерөнхий агуулга гэвэл үлэг гүрвэлийн үеэс эхлээд хүний үүсэл, төмөрлөгийн үе, Их Монгол гүрэн зэрэг нийт зургаан бүлэгтэй тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байна бүх цаг үед энэ агуулгаараа явах уу тэ уйдахгүй байна уу та нар
цэвэр Монгол хүн бол уйдахгүй харинч бахарх�##� дүүрэн үзнэ биднииг түүхээс нь холдуулах гэсэн эрлииз хурлиизууд их болсон
сэрэмжтэй байхтун
za , ulziibaatar , dulam 2 yugaa zuvliv gej hudalchuud shuu !
хуц нохойн гөлөг минь ээ
Ulzibaatar , CHuluun 2 henii eveeleer huuli zavishaad yvaa ym ? parlamentiin surug huchin uuniig hynan heleltseh bizdee !
Хүн доош нь хийж кайф авдаг мэдрэлүүд
өөрсдөө юу ч хийж чадахгүй бол дуугүй бай даа. Ядаж наадмаар...