Нийгэм мэдээ

"Бие засна" гэж яваад сураггүй болсон эмэгтэй усанд живж, нас баржээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд "Туул" голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С/65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
bbb
bbb

энэ хүмүүс яг усанд унаад эсвэл осолдоод үйгээд байна уу. арай хорлогдоогүй биздээ. тэр т�##� дээр нь сайн ш�##�гаж байгаа байлгүй дээ. маш их хүн осолдож байна шүү.

Зочин
Зочин
Reply to  bbb

Харин ээ.нэг л сэжигтэй нас бараад б.тийм насны хүн биё засахад голд ормооргүй л юм.сайн ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин

Gol uertei bga medseer baij ochij arhi uudag durandaa yvhiimaa

Зочин
Зочин

40 км замыг хэдэн цаг явав.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дээр бичсэн байна ш дээ. 14.30 цагт дуудлага хүлээн аваад 15.16 цагт очсон гэж байна.

Зочин
Зочин

Аврах ангийн �##�бан хаагчид заав�##� БАЯНЗҮРХИЙН ТОВЧООНООС явдаг юм уу? Яармагийн гүүр товчоо орчмоос явб�##� хүний амь нас аврах боломж баймаарсан...????

Иргэн
Иргэн

65 настай хүн голруу унахаар ойрхон бие засна гэж байхуу хашир сууж хаана бие хөнгөлхөө мэдмээр юм исвэл тасарт�##�аа архи уусан байна уу тийм бол хамт явсан иргэд түшиж тулж яваад биеийг нь хөнгөлүүлмээр юм

Зочин
Зочин

Мэдээний найрлага авах юм �##�га

Иргэн
Иргэн

Энэ осолдож байгаа хүмүүсийн ихэнхи нь согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хэрүүл маргаан гээд ямар нэгэн ш�##�тгаантай байх шиг бн!!!

Холбоотой мэдээ

Back to top button