12 жилийн зүй тогтлоорх бөхийн таамаг: Төв аймгаас түрүүлж, Өвөрхангай, Архангайгаас үзүүрлэх магадлалтай

Улсын их баяр наадмыг угтсан энэ өдрүүдэд түрүү бөх хэн болох тал дээр таамаг дэвшүүлдэг.
Үүнд хамгийн прагматик буюу ойрын хугацаанд цолгорч, ялгарч буй бөхчүүдийн бэлтгэл хангагдсан байдлыг авч үзэх арга барилыг голчилно. Түүнчлэн, энэ жилийн хэмжээнд болсон барилдаануудад хамгийн чансаатай оролцсон бөхчүүд дээр ч анализ хийдэг.
Харин 12 жилийн циклээр буюу дорнын зурхай суурьтай таамаг дэвшүүлэх өөр нэг хувилбар бий. Үүний үндэс нь, тухайн жилд аль аймгийн бөх илүүрхдэг зүй тогтол бийг судлахад оршдог.
Тухайлбал, туулай жилд ихэвчлэн Архангайн бөхчүүд илүүрхдэг зүй тогтол бий. Энэ аргаар таамаг дэвшүүлдэг хүмүүс ноднин Архангайн бөх түрүүлэх магадлалтай талаар хэлж байв. Хэдийгээр допинг хэрэглэсэн ч М.Бадарч туулай жилийн наадмын түрүүг авч, ер туулай жилд Архангайн бөх илүүрхдэг зүй тогтлыг бататгасан.
Тэгвэл, луу жилийн тухайд зүй тогтол хэрхэн ажиглагдах вэ?
2010 оны Луу жил:
Түрүү бөх: Г.Бүрэнтөгс, Увс
Үзүүр бөх: Д.Рагчаа, Архангай
Шөвгөрсөн: Х.Мөнхбаатар, Хөвсгөл. Г.Эрхэмбаяр, Сэлэнгэ.
2000 оны Луу жил:
Түрүү бөх: А.Сүхбат, Төв
Үзүүр бөх: Б.Гантогтох, Увс
Шөвгөрсөн: Б.Бат-Эрдэнэ, Хэнтий. Г.Өсөхбаяр, Архангай.
1988 оны Луу жил:
Түрүү бөх: Б.Бат-Эрдэнэ, Хэнтий
Үзүүр бөх: Д.Цэрэнтогтох, Өвөрхангай
Шөвгөрсөн: Х.Баянмөнх, Увс. Д.Баяраа, Хөвсгөл.
1976 оны Луу жил:
Түрүү бөх: Д.Хадбаатар, Төв
Үзүүр бөх: П.Дагвасүрэн, Төв
Шөвгөрсөн: Ө.Эрдэнэ-Очир, Төв. Д.Долгорсүрэн, Өвөрхангай.
1964 оны Луу жил:
Түрүү бөх: Ж.Мөнхбат, Төв
Үзүүр бөх: Ч.Бээжин, Хөвсгөл
Шөвгөрсөн: Д.Дамдин, Хөвсгөл. С.Цэрэн, Булган.
1952 оны Луу жил:
Түрүү бөх: Б.Түвдэндорж, Булган
Үзүүр бөх: Ц.Чимэд-Очир, Архангай
Шөвгөрсөн: Г.Цоодол, Өвөрхангай. Д.Лувсан, Архангай.
1940 оны Луу жил:
Түрүү бөх: Ш.Ванчинхүү, Ховд
Үзүүр бөх: У.Дамчаа, Дорнод
Шөвгөрсөн: Н.Жамъян, Архангай. Ц.Банди, Өвөрхангай.
1928 оны Луу жил:
Түрүү бөх: Н.Жамъян, Архангай
Үзүүр бөх: О.Аюур, Өвөрхангай
Шөвгөрсөн: Б.Банзар, Архангай. С.Шагж, Завхан
НЭГТГЭН ДҮГНЭВЭЛ,
Луу жилийн барилдааны үзүүр түрүүнд:
- Төв аймгаас дөрөв
- Архангай аймгаас гурав
- Увс аймгаас хоёр
- Өвөрхангай аймгаас хоёр
- Хөвсгөл, Ховд, Дорнод, Булган, Хэнтий аймгаас тус тус нэг бөх үлдэж байжээ.
Үүнээс харахад луу жилийн барилдаанд баруун аймгийн бөхчүүд амжилттай оролцдоггүй гэж дүгнэж болох. Харин төвийн болон хангайн бүсийн аймгууд илүүрхдэг зүй тогтол ажиглагдаж байгаа юм.
Түүнчлэн, нийт шөвгийн дөрвийн хэмжээнд авч үзвэл Өвөрхангай аймгийн амжилт толгой цохино.
Тэгэхээр 12 жилийн циклээр наадмын түрүү бөх таамагладаг аргаар бол, энэ жил Төв аймгийн бөх түрүүлж, Өвөрхангай, Архангайн бөх үзүүрлэх магадлал өндөр юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөө мэднээ
Төв аймгаас энэ жил ямар элэнцэг нь түрүүлэхэв дээ !
Сайхан шаахым даа, элдэв прогноз нь ямар нэгэн үнд эслэл гарг�##�гаа, бодит судлагаан дээр тулгуур�##�даг юм, энд тийм юм юу ч �##�га. Монголчуудын оюун ухаан мөн ч дундуурхан бна доо, ламаасан....
good, iim taamag gargah ni zov oo, Gehdee zarimdaa bodit baidal oor bdag, Een jiliin huvid Tov aimgaas turuuleh candidate bhgyuu shuu dee
Худ
Төв аймгаас хэн түрүүлэх
Хадаа аваргын хүү түрүүлнэ.
Ийм цикль микль ярьж хүмүүсийг төөрүүлж тэнэгтэх хэрэггүй. Төв аймгаас түрүүлэх бөх байхгүй. Ер нь наадамд бяртай нь түрүүлдэггүй харин зөвхөн тэр өдрийн од нь гийсэн аавын хүү түрүүлдэг юм. Бэлтэлээ сайхан тааруулсан бол энэ жилийн баярт Архангай аймгийн харьяат улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзжгч олныг уулга �##�дуулан уран мэхийг ур�##�дуулан хийж түрүүлнээ. Иймд Зоригтбаатарын тэр өдрийн од нь гийх болтугай. Олны хар цагаан хэл ам хазгай тусах болтугй.
Yg tiim Zorigood mash ih nairaj bga shv
Горьдоцгоо шанаган тавынхан ккк
Улаанбаатар төв аймгийн нутаг муу цагаачид �######�аарай хаана байгаа мэдэж яриарай
Мөн ч завтай ард түмэн шүү. Энийгээ бас зүй тогтол гээд нэрлэчижээ. За яахав өөрсдийгөө саатуулах юмтай байгаа нь сайн. Хулгай л хийхгүй байцгаагаарай! Сайхан баярлацгаагаарай!
Төв аймгаас тав давж шөвгөрөхөд хэцүү. Худлаа онгирч түүнээ "Зүй тогтол" гэнэ үү.Инээдтэй. Тун хгийн таавар.
Naadmaar ali 1 buhiin az ni tushij turuuleh uy bii shuu tow aimagt turuuleh buh garchireh l baih
Zavhanaas turbulence bosoo buh garna
Завханыханд ха луун говийн хара�##� хүрч байгаа шүү ! Нүүрсний буруу гарын мөнгөөр их сагасан улс доо !!!
Zavhanaas turuulne
Завханаас түрүүлэх бөх энэ жилдээ байхгүй. Ганц заан нь Олимпыг зорьсон хөөрхий.
Ховдоос байж л бна
Допингоо арг�##�уулж л түүрзлнэ гэж их горьдож байна даа.
Ховдынхон энэ жилдээ өнжсөн дээрээ. Их санасан газар 7 шөнө хов хоосон хонодог ардын хэлц үг ч бий шүү.
Хүдэрбулга эвгүй шүү
Хэ, хэ.
ЭНЭ ЖИЛ ТӨВ ХАЛХЧУУД ЮМ ДУУЛГАНАА ХАРААРАЙ...
Үгүй ээ. Орчин үед ухаанаа зарж, бэлтгэлээ сайн хийсэн хэн ч баяр наадмын түрүү авна. Сэтгэл зүйн хатуужил, бяр хүчээ хослуулсан бөх наадмыг манлайлна.
Төв аймагт түрүүлэх шаанстай бөх даанч �##�га даа
А.Сүхбат ахиухан дозоор допингдоод ч нэмэргүй л дээ
za hovdiin Batulzii turuulah gartsaagui bolj bn , harin Purevshn , Batsuuri geed uzuurt uzeh buh bnaa bn . dopingoor nuhuulsen arslan yahiig hen medlee gej .
Тэр өдрийн тэнгэр мэддэг юмаа. Түүнээс одоо энэ тэр гэж дэмийрэх хэрэггүй. Бөх хүн бүдүүн өвсөн гэгчээр Батөлзий ч 4 эсхүл 7-гийн даваанд ойчиж мэднэ шүү.
БӨХ ГЭЖ БУЗАРУУД БҮГД ДОПИНГИЙН НОВШНУУЛ
2010 он бол Луу жил биш Бар жил шүү.
ХҮДЭРБУЛГА ТҮРҮҮЛНЭ. ЯАГААД ҮГҮЙ ГЭЖ.
Яагаад гэвэл Хүдэрбулга 4-ийн даваанаас эхлээд маш хүнд барилдаанууд хийнэ. Тиймээс боломж хомс.
Бүрэнтөгс 2012 онд түрүүлсэн шүү
Өвөрхангай түрүүлнэ
2010 онд Ганбат & Өсөхбаяр 2011 онд Мөнхбат & Эрхэмбаяр 2012 онд Бүрэнтөгс & Рагчаа мэдээллээ зөв оруулмаар бна шүүү
Хэний ч тааварт байхгүй шинэ хүн түрүүлж мэдэх л юм. Төв аймгаас ч юу юм кк.2012 онд Бүрэнтөгс аварга анх удаа , 2000 онд Сүхбат аварга анх удаа , 1988 онд Бат эрдэнэ аварга анх удаа , 1976 онд Хадбаатар аварга анх удаа гэх мэт луу жилд ирээдүйн аваргууд л түрүүлж байжээ. Сонин л зүй тогтол юмаа.
Гэтэл 1966 онд өмнөх 3 жилд түрүүлсэн Мөёө аварга 1954 онд өмнөх жилүүдэд түрүүлсэн Түвдэн аварга түрүүлжээ. Бас л аваргууд. 1942 онд Хөвсгөлийн Чүлтэмсүрэн арслан түрүүлсэн сүүлд 1950 онд үзүүрлэхэд аварга цол өгсөн боловч өөрөө аваагүй барилдаагүй юм билээ. Нууц. 1930 онд Завханы Шагж арслан түрүүлсэн. Гэхдээ энэ хүнийг одоо ч аварга гэдэг. 2 үзүүрлээд байхад нь заан цолтой байлгаж байсан гэдэгт хүн итгэх үү энэ хүн аварга цолоо авсан байсан бизээ. Бас л нууц. Тэгэхээр аварга цолтой эсвэл ирээдүйн том аваргууд л энэ наадамд түрүүлэх юм байна даа.
hangai esvel batulzii turuulne ee
Эндээс харахад. Дараа жилүүдэд өнгөлөх шинэ хүн түрүүлдэг юм бна
цикл гэх шиг Монгол сайхан үг олоод бичиж чаддагүй юм байх даа....Монгол хэлээ аварья...
Dopin shaassan ni tvrvvlne
Ховдоос түрүүлэх юм биш үү. Даян аварга эсвэл шинээр арслан төрөх байх оо....
Tenegt
Төв аймагт одоо түй ч гэсэн хэн бхав дээ
Спортын амжилтанд он тоолол нөлөөлдөг гэж бүү тэнэгтээч дээ ! Ёстой хийх ч ажилгүй, сэтгэх ч тархигүй мангар л ингэж ба лайрч байгаа даа.
Оюунбаатар гэж нэг огт боловсролгүй мангар эр бас морин дээр ингэж солиороод байдагийн. Тэр ер нь ямар ч утгагүй тэнэг юм их ярьдаг туучий доо, Даваа хүү гуайг л худлаа магтахаас цаашгүй, дандаа худлаа юм зохиогоо л авчихдаг сонин гар !
Бас сонирхолтой л баримтууд бна