ХҮН намд оногдох сайдын нэг суудлын квотоо Т.Доржханд өөрөө эдлэх үү

Эвслийн Засгийн газар байгуулагдах нь нэгэнт тодорхой болоод байна. МАН-аас АН болон ХҮН намтай эвсэж, Засгийн газраа байгуулах саналаа тавьсан.
Энэ дагуу, өчигдөр /2024.07.04/ Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ. Урьдчилсан байдлаар тус намд 6-7 сайдын суудал оногдохоор яригдаж буй. Тухайлбал, АН-ын дарга Л.Гантөмөрт Шадар сайдыг өгөхөөр тохирсон гэх мэдээлэл байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газарт өөрөө орохгүй гэдгээ илэрхийлэв.
Харин ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдаж , МАН-тай хамтрах эсэхээ шийдэх товтой. Тус намд сайдын суудлын нэг квот оногдохоор байгаа. Тус квотоо намын дарга Т.Доржханд өөрөө эдлэх үү гэдэг асуулт үүссэн. Урьдчилсан байдлаар, ХҮН намын дарга Т.Доржхандад Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг өгөхөөр тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Эдийн Засгийн хөгжлийн сайд нь давхар Шатар сайдын статустай билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙД ДОРЖХАНД ЯМАР СОНСОГДОЖ БАЙНА ШААЗГАЙН ШАГШРААНЫГ ДАРАХ НЭГ САЙХАН АРГА ЭНЭ ЮМ
Монгол Бангладеш шиг х�##�тар царайтай сайдтай болох нь дээ?
Ичиж амьдраасай х�##�тар чинь
Мань эрийн мөрөөдөл биeлэхнээ
Одоо удахгүй тэрбумтан болно