Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung” компанийн ашиг хоёрдугаар улиралд 15 дахин нэмэгджээ

“Samsung Electronic” компанийн үйл ажиллагааны ашиг хоёрдугаар улиралд микрочипийн борлуулалт нэмэгдсэний ачаар 10.4 их наяд вон (7.54 тэрбум ам.доллар) хүрсэн тухай баасан гарагт /2024.07.05/ мэдээллээ.

Тус компанийн үйл ажиллагааны ашиг 2022 оны гуравдугаар улиралд 10.85 их наяд вон хүрснээс хойш анхны удаа буюу, долоон улирлын дараа 10 их наяд воныг давсан байна.

Урьдчилсан байдлаар нийтэлсэн орлогын тайланд, “Samsung” хоёрдугаар улиралд 74 их наяд воны борлуулалт хийж, 10.4 их наяд воны үйл ажиллагааны ашиг олсон гэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 23.31 хувиар өссөн бол үйл ажиллагааны ашиг 1,452.24 хувиар буюу 15 дахин өссөн байна.

Хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг зах зээлийн хүлээлтийг ихээхэн давав. “FnGuide” фирмийн мэдээлснээр шинжээчид тус компани ойролцоогоор 8.3 их наяд вон ашиг олно гэж таамаглаж байсан юм.

“Samsung” зөвхөн урьдчилсан байдлаар үр дүнг зарласан бөгөөд салбар тус бүрийн гүйцэтгэлийг тодотгоогүй юм. Тус компани бизнесийн салбар бүрийн нарийвчилсан үр дүнг долоодугаар сарын 31-нд гаргана.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Douce Dame Jolie
Douce Dame Jolie
7 сар 7, 2024 09:01

Манайхан битгий кимчины хүүхдүүд гээд атаархаад эхлээрэй ккк

Ариунаа
Ариунаа
7 сар 7, 2024 15:20

Яг үнэндээ самсунгийн цахилгаан бараа нэлээд тааруу эдэлгээ муутай юм боловуу гэж дүгнэж байгаа.Яагаад гэвэл манайх 2018 онд том жижиг 3 телевизор авсан.sharp.Toshiba .samsung �##�илхан л хэрэглэдэг тэгэхэд самсунг нь түрүүлээд ажиллахаа больсон.55 инч .удирдаж асааж унтраадаг ламп нь шатсан гэнэ.Тэгсэн чинь тэр цах барааны засварын газар самсунгын цахилгаан бараанууд засуулах гээд олноороо байна лээ.Тэгэхээр нь саисунгын цар бараа тааруу юм бна гэж дүгнэсэн шүү.Утас ч гэсэн.адил самсунг тааруу.

Холбоотой мэдээ

Back to top button