Нийгмийн

Бусад нь шүүгдэж байхад Д.Сумъяабазар МАН-ын нарийн бичгийн даргаар улс төрд эргэн ирлээ

Өчигдөр /2024.07.05/ МАН-ын Бага хурал болж сонгуулийн тайлангаа хэлэлцэж, Я.Содбаатарыг намын генсекээр батламжлахаас гадна хоёр нарийн бичгийн даргаа томилов.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарыг чөлөөлж, тэдний оронд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нарыг дэвшүүлэн дэмжсэн байна.

Ингэснээр “Ногоон автобус”-ны хэргээр улс төрөөс түр холдсон Д.Сумъяабазар эргэн ирлээ.

Түүний хувьд, чөлөөт бөхийн холбооноос НИТХ-д, улмаар парламентад гурвантаа сонгогдож улстөрч болж байсан түүхтэй. 2012 оны сонгуулийн үр дүнгээр “ангийнхан”-аасаа хоцорч, шүүхдэлцсээр 2013 оны 5 дугаар сард тангарагаа өргөсөн. 2016 оны сонгуулиар дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үүнээс нэг жил гаруйн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дүнд шинэ Засгийн газар байгуулагдаж Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болж байсан билээ. 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн иргэд түүнд дахин итгэлээ өгч сонгоход гуравхан сарын дараа Хотын даргын суудал руу явчихсан. Гэвч шинэ нэртэй хуучин “Ногоон автобус”-ны дуулианаар огцорч, улс төрөөс холдсон. Холдохдоо яллагдагчаар ч татагдаагүй, сугарч үлдсэн цорын ганц хүн нь. Рейтинг нь навс унасан учир сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. “Ногоон автобус”-ны хэргээр ч, сонгуулиар ч хэсэг чимээгүй сууж байгаад улс төрд ийн намын арын албаар дамжин дахин орж ирлээ. Уг нь шалгагдаад бусад 24 нөхөдтэйгөө хамт зөв буруугаа шүүлгээд сууж байх ёстой хүн юмсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Су хамаагүй Амарбаясг�##�ангийн ногоон атуус гэсэн дээ

иргэн
иргэн

ВААВ Л ДАА МИНИЙ САЙХАН СУ.ДАРГА МААНЬ БООВОН ЧИХЭЭ ГЯЛТАЙЛГААД ИХ УЛС ТӨРДӨӨ ЭРГЭН МОРИЛЛОО ҮҮНИЙГ ГАЙХАМШИГ ГЭХГҮЙ БОЛБОЛ ЮУГ ГАЙХАМШИГ ГЭХИЙН ЗА ӨНӨӨДӨР ГАНЦ ЮМ МУЛТАЛЖ АУГАА ИХ СУ ДАРГЫХАА ЗАМ НЬ ЦАГААН МӨР НЬ ЦАГААН БАЙГ ГЭЖ ЕРӨӨЛ ӨРГӨЕӨӨ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААСАА АХИЖ ДАХИН ЦОЙЛООРОЙ МИНИЙ САЙХАН СУ МИНЬ

Зочин
Зочин
Reply to  иргэн

Үнэхээр гайгамшиг

Зочин
Зочин

Энэ бузрын шун�##�т ямар аймар өлөн луйварчин хулгаач вэ

Зочин
Зочин

Ногоон автобусны хэргийг зохион байгуулсан гол хүн нь хэргээс сугараад үлдчихсэн нь гайхмаар, ойлгомжгүй

Зочин
Зочин

намын болон хотын дарга хийж байсан хүн хийлгүй яахав дээ

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Хулгайч дарга байсан юм биздээ.

Зочин
Зочин

Хм

Зочин
Зочин

Хулгайч луйварчид нь МАН ын үед гишүүн дарга даам�##� болдог

Зочин
Зочин

Ул чацагууд хүүхдүүдээч цирк үзүүлж мэдэхгүй энэ шун�##�ын бузрын гэр бүл хагартлаа баяжсаншдэээ одро нам дага�##� хулгаагаа хиисээр иргэдии автобусыг хуучнаар сольсон бузар

Зочин
Зочин

Нийслэлд МАН спортоор бол цэвэр ялсан. Хэдийгээр Сумьяаг муулж байвч нийслэлийг 3 жил удирдсан хичээл зүтгэлийн үр дүн бас байгаа шүү. Өвчин тах�##� эдийн засаг ха�##�ттай хүнд үеийг амжилттай давсан.

Зочин
Зочин

СУМЪЯАБАЗАР дарга маш ч гэж сөйн ажилсан шүү үнэн юмыг �##�гаар хаахгүйэээээ

Зочин
Зочин

Үгүй ээ энэ МАН аас с�##�ах хэрэгтэй байсан байхгүй юү 21 зуун гарчаад байнаа кк

Зочин
Зочин

Нэр хүнд ш�##�аар болсон учраас нэг их хол явахгүй бүдгэрэх байлгүй дээ.

Су базар явж жангаа ид
Су базар явж жангаа ид

Су базар ацаа хийж яваа юм бэ үхсэн ацных улс төр бэ

Зочин
Зочин

Сумьяа минь Данхыг нэг сайн зодоод өгөөрэй, тэгвэл бас жаахан дэвшинэ шүү !

Зочин
Зочин

Сумка хийсэн юмтай гар даа

Зочин
Зочин

Аргагүй Сумка суга дэвшлээ дээ Оюун Эрдэнийн үйлээ үзэж үсээ зулгааж шүүгч нар л буруутай гээд бсан яасан наанаа шудрага ёс цаанаа нүүрс автобус төсөв тёндэр хөмт цавчжээ гэсэн нь илчлэгдээд Төв замын түрэмгий Ногооныг Төрийн нууцад хамруулж Тэрбум ногоон цавчаад шудрага ёс гууль боллоо доо

Энхбаяр
Энхбаяр

Сумъяабазар мундаг шүү

Зочин
Зочин

Нийслэлийг ямарч бсан Нямбаатараас илүү л удирдсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button