Шагайн харвааны "Чингэлтэй хайрхан" баг: Энэ спорт бол жинхэнэ эрчүүдийн наадгай

Өглөөний 10:00 цаг. Чингэлтэй уулын энгэр дэх амралтад шагайн харвааныхан най шимэх нь сонсогдоно. Тэд баяр наадмын бэлтгэлээ эхлээд ийнхүү тав хонож байна. Шинэхэн, залуу сэтгүүлч надад тэдний хашлага, най шимэх гэх үгс нь сонихон санагдана. Нэг баг болоод 10-аад жил болсон тул тэд нэгэнтэйгээ нүднийхээ харцаар ойлголцож байгаа нь анзаарагдаж байв.
Ийнхүү бид Чингэлтэй дүүргийн харъяаны "Чингэлтэй хайрхан" шагайн харвааны багийн ахлагч Монгол улсын хошой мэргэн Р.Ганболдтой ярилцлаа.

-Багийн ялалт, ялагдал нь ахлагчтай зуун хувь хамааралтай учир маш их хариуцлатай ажил-
-"Чингэлтэй хайрхан” баг хэзээ байгуулагдсан бэ?
-Манай баг их онцлогтой. Чингэлтэй дүүргийн оршин суугчид багт хамрагддаг. Клуб маань 10-аад жилийн түүхтэй ч бид сүүлийн гурван жил үйл ажиллагаагаа явуулж байна. Баг дотроо наймуулаа, найман тоонд тоглодог. Шаардлагатай үед сэлгээний хоёр тамирчин нэмэгддэг.
-Хэдийнээс баяр наадмын бэлтгэлдээ гарсан бэ?
-Энэ сарын эхээр бэлтгэлээ эхэлсэн.
-Таны хувьд анх, хэзээ шагайн харваагаар харваж эхэлсэн бэ?
-Би шагай харваагаар 2005 оноос хойш 14,5 жил шагай харваж байна. Энэ хугацаанд дандаа Чингэлтэй дүүргийнхээ баг тамирчдыг ахалж, оролцоод 15 гаруй жил болж байна. Урьд нь үндэсний бөхөөр барилддаг байсан. Аймгийн цолтой. Сүүлийн 2004, 2005 онд гэнэт сонирхоод багынхаа найз нартай таараад тэд маань намайг шагай харваанд уруу татаж оруусан. Тэр цагаас хойш 14,5 жил шагайтай нөхөрлөж, багийн ахлагчийн ажлыг хийж явна даа.
-Баг ахлаж олон хүмүүсийг нэгтэж байгаа шүү дээ. Хэцүү санагдах ч юм уу, учрыг нь олохгүй үе байдаг уу?
-Сайхан асуулт байна. Багийн дарга байна гэдэг бол их хариуцлага. Өөрөөсөө гадна 7 хүнийг авч явах, тэдэндээ тус дэм болох, багийн найр нийлүүлэх гээд л. Дан эрчүүд байдаг учраас хоорондоо учир зүгээ олоод , дуртай тоглоомоо тоглоод дээрээс нь байгууллага болон хамт олон дэмжээд хамт явдаг. Багийн дарга ер нь бол нэлээн асуудалтай. Өөрөө их хариуцлага үүрдэг. Ялсан ч, ялагдсан ч багийн даргын буруу байх гээд байдаг. Баг сайн байх, багаа сайн бэлдэх зэрэг нь багийн даргаас шалтгаалдаг. Тийм учраас улсын их баяр наадамд, жилдээ нэг болж байгаа цол олгох тэмцээнд бид чамгүй сайн бэлдэж орох ёстой. Түүнээс биш хувийн ажил төрлөө бодоод явах юм бол амжилт гаргахгүй. Тиймээс бүгдээрээ байж, 8 нийлж байж энэ спорт чинь эрчүүдийн тоглоом учраас хоорондоо эвтэй байж, өрсөлдөгч айлуудаа хождог учиртай тоглоом шүү дээ.
- Та сая эрчүүдийн тоглоом гэж хэллээ. Энэ мэт шагайн харвааны давуу талаас дурдвал?
- Шагай харвааг найман настай хүүхдээс 80 настай буурлууд харвадаг. Энэ наадгайд насны ялгаа гэж байхгүй. Өнгөрсөн жилүүдээс эхлээд залуучууд түрж орж ирж байгаа. Ер нь бол хүнийг хүмүүжүүлэх, тэвчээртэй байх, хүнээс үг сонсож сурдаг, багаар ажиллах чадвар суулгаж өгдөг. Нэг нэгэнтэйгээ сайхан найзалж тоглодог спорт.
-Та бидэнд шагайн харвааны цол эрэмбийн талаар тайлбарлаж өгвөл?
Харваачдын цол хэргэм, зэрэг дэв нь малгайны урд хадсан цолны тэмдэг болон малгайны ард унжсан улаан туузан дээрх зураасаар ялгардаг. Үндэсний их баяр наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний спортын их наадмуудад түрүүлж, шөвгөрснөөр нь цоллодог.
- 10 түрүүлбэл – Монгол Улсын Даяар дуурьсах дархан мэргэн
- 3 түрүүлж, 3 шөвгөрсөн бол –Монгол Улсын Үлэмж дархан мэргэн
- 2 түрүүлж, 2 шөвгөрсөн бол – Монгол Улсын Дархан мэргэн
- 1 түрүүлж, 2 шөвгөрсөн бол – Монгол Улсын Гарамгай мэргэн
- 2 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Хошой мэргэн цол
- 1 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Мэргэн цол
- Багийн харваанд 3 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Харьшгүй мэргэн гэсэн цолтой.
-Та бүхэн "Най тавих" гэж хоорондоо ярьж байсан. Энэ үгийн талаар тайлбарлавал?
-Уухайн дуу гэх юм уу.Бид тоглолтоосоо шалтгаалан олон янзаар уухайлдаг. Тэмцээний үед илүү хүчтэй уухайлдаг бол бэлтгэлийн үед намуухан уухайлдаг.
-Шагайн харвааны хэрэглэгдэхүүнээс тайлбарлавал?
- Мод – Зурхай, аравч, сэнтийгээс бүрдэх мод хэсэгт хасааг байршуулж тавих зориулалттай. Зурхайг 50×35 см-ээс багагүй хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийнэ.
- Тохой – Уртын хэмжүүр ба хасааг оносон хасаагаа шимж, дээр нь өрдөг.
- Хасаа – Нэг багт 15 ширхэг хасаа байх ба өндөр нь 1,5 см, урт нь 2,5 см, өргөн нь 1,6 см байна. Хасааг хув, зааны соёо, эвэр болон хуванцраар хийдэг.
- Хашлага – Няслах сумаа дээр нь байршуулж, хасааг онохоор чиглүүлэхэд зориулсан модон зэмсэг.
- Тулгуур сандал –Харваачдын өндөр, намд тохирсон, хагас суухад тулгуур болох салгаж угсардаг сандал.
- Сум – Сумыг байгалийн жамаар унасан бугын эврийн өргөн хэсгээр хийх ба харваач хашлага дээрээс нясалж, хасааг онох зориулалттай.
-Ерөнхийдөө хүмүүс харахдаа авдар тавьчихсан байна гэж хараад байдаг юм. Авдар шиг эдийг аравч гэдэг бүх юм дотор нь ордог.
Ийнхүү бид "Чингэлтэй хайрхан" багийн гишүүн Цээпүрэвтэй өдөр тутмын бэлтгэлийн талаар ярилцлаа.

-Хүний нутагт хэцүү байх үедээ энэ спортоор сэтгэлээ анагааж байлаа-
-Бэлтгэл гарч эхэлснээс хойш хийдэг зүйлсийнхээ талаар яривал. Хэчнээн цаг бэлтгэлдээ зарцуулж байна вэ?
- Бид ерөнхийдөө өглөө эрт босоод өглөөний цайгаа уучхаад бэлтгэлээ эхэлдэг байгаа. Тэгээд 1,2 цаг хэрээтэй тасралтгүй бэлтгэл хийчхээд хэсэг амраад ахиад 2,3 цаг бэлтгэл хийх гээд ер нь тиймэрхүү маягаар бүтэн өдрийг өнгөрөөдөг.
Тоглолтон дээр бол нэг хүн 4 сум тавих эрхтэй. Бэлтгэл хийж байх үед бол тэр хүний нясалгааг нь болон болтол үзнэ. Болохоос болохгүй болтлоо хэчнээн ч сум тавьж болно.
-Шагайн харвааны технид, нясалгаанаас ондоо юу?
-Энэ бол цэвэр техникээр харвадаг. Няслахдаа өвдгөн дээрээ хашлагаа хөдөлгөөнгүй байрлуулаад ард нь хурууны чимхэлт нь дунд хуруунаасаа чимхээд, сарвуугаа тавьдаг. Ямар ч хүч бяр ордоггүй. Цэвэр техникээр нясалдаг учраас маш их анхаарлаа төвлөрүүлснээр тэр техникээрээ нясалдаг. Маш их мэдрэмж шаардсан спорт.
-Энэ спортоор хичээллээд юуг өөртөө суулгаж авсан бэ?
-Хамгийн анх Америкт яг юу хийхээ мэдэхгүй байх үедээ энэ спорттой танилцсан. Гадаадад байдаг монголчууд чөлөөт цагаараа шагай харавдаг байсныг мэдээд шууд л очсон. Анх тэгчж очсноос хойш гарч чадахгүйгээр дуралсан. Ах захаа хүндэлдэг, мэндэлдэг зан төлөвшсөн. Мөн маш сайн анхаарал төвлөрүүлдэг. Тиймээс хүүхэд залуучууд үй олноор энэхүү спортоор хичээллээсэй гэж боддог.
орохдоо би Америкт байсан. Яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй явж байхад тэнд байгаа Монголчууд маань шагай харвадаг байсан. Тэгэхэд маш содон харваж байсан. Миний улсын, үндэсний өв энд харийн нутагт явж байна гэхээр маш их сэтгэл татаад, энэ спортод орсон. Орсноосоо хойш үнэхээр гарч чадахгүй дурласан. Нэгт ах захаа маш сайн хүндэлж байгаа, хоёрт анхаарал маш сайн төвлөрдөг. Тэр нь миний хувьд том давуу тал шиг санагддаг.
Ийн бидний ярилцлага өндөрлөж, тэд бэлтгэлдээ орсон юм. Их бэлтгэл болон сайн амралт хоёрын хоршуулахаар ээлжилж сум тавьж, бэлтгэлийн най хангинуулсаар үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гуцна биз. Шагай сайн харвадаг эмээг мэднэ шүү
Хуцдаг хужаагууд вэ гэмээр дууга�##� наад тоглоомоо тоголооч л�##�руудаа
Да�##�ууг наадамд оруул.