СПОРТ

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг 17 цагт танилцуулна

Гурван удаа допинг хэрэглэсэн нь баталгаажсан Улсын арслан Э.Оюунболд наадмын барилдаанд зодоглохоор салбар хороонд хандсан. Харин салбар хороо түүнийг "Арбитрын шүүхээр асуудлаа шийдүүл" гээд буцаасан гэгдэж буй.

Энэ хүрээнд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй МҮБХ-ны дэргэдэх хараат бус хорооны хуралдаан өчигдөр /2024.07.08/ болохоор товлогдсон. Тус хурлаар түүний барилдах эрхийг сэргээх эсэхийг шийдэх юм.

Үүнтэй холбоотойгоор түүний барилдах эрхийг сэргээлээ гэх мэдээлэл цацагдаж эхлээд буй.

Иймд тус асуудлаар МҮБХ-ноос тодруулахад, "Ийм мэдээлэл хэн өгч, хаанаас гараад байгааг мэдэхгүй байна. Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээгүй хэвээр байгаа. Учир нь хараат бус хорооны хуралдаан эхлээгүй байна. Тиймээс сэргээх шийдвэр гараагүй гэсэн үг. Албан ёсны мэдээллийг тус хороо хуралдааны дараа өгөх байх" гэсэн.

Харин хараат бус хороо өчигдөр орой хуралдсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр 17 цагаас тус хороо шийдвэрээ танилцуулах аж. Иймд түүний барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэл худал болж таарч байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2024 09:42

Энэ допингчин этгээдийн эрхийг сэргээж болохгүй шүү. Допинг идэж идчихээд г�##�зуу юм шиг бхрилддаг муу ёрын этгээдийн барилдах эрхийг бүх насаар нь хас.

Монгол
Монгол
7 сар 9, 2024 10:25
Reply to  Зочин

Өмхий Ховдын н**ш оо, танай тэр мэх мэдэхгүй мангар, шинжилгээ өгөхөөсөө зугтаадаг хангай гэгч б�##�ай шиг допингоо аргaлуулаагүй шүү. Цэвэр хэлмэгдсэн.

Зочин
Зочин
7 сар 9, 2024 17:05

8 жил барилдах эрхийг нь хассан гээгүй билүү?

Холбоотой мэдээ

Back to top button