Нийгэм мэдээ

Сайжруулсан шахмал түлшний мидлингийг "Энержи ресурс" төлбөртэй нийлүүлж эхлэхээр шахаж байна

Нүүрсний нөөц дуусаж, борлуулалт тасарсан тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй.

Шахмал түлшний түүхий эдийг "Энержи Ресурс" компани таван жилийн турш "Тавантолгой түлш"-д үнэ төлбөргүй нийлүүлдэг байсан бөгөөд долдугаар сарын 1-нээс больжээ. Энэ нь таван жилийн гэрээ дууссантай холбоотой юм. "Энержи ресурс"-ээс цаашид мидлингээ төлбөртэй нийлүүлэх байр суурь баримталж буй.

Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-иас тодруулахад, "Одоогийн нөөцөөр хэвийн үйл ажиллагаа явуулж байна. "Энержи Ресурс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд таван жилийн хугацаанд манай компанийн түүхий эд буюу мидлингийг нийлүүлсэн. Гэхдээ гол асуудал нь тус компаниас "Цаашдаа гэрээгээ сунгаж, үнэгүй нийлүүлэх боломжгүй гэсэн” хариуг бидэнд мэдэгдээд байгаа.

Бид жилдээ 560 мянга орчим тонн түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэгцээг хангадаг. Зуны нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа бол 120 мянган тонныг бүрдүүлэх ёстойгоос 53 мянга орчим тонныг бүрдүүлээд байгаа. Есдүгээр сар хүртлээ энэ нөөцөө хийнэ.

Одоогоор мидлингийн үлдэгдэл 200 мянган тонн байгаа. Цаашдаа Засгийн газрын түвшинд "Энержи Ресурс" ХХК-тай хэлцэл хийх, мидлингийн гэрээний асуудлыг шийдвэрлэх хүлээлттэй. Хэрэв мидлингээ татаад эхэлбэл буцаад хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2024 14:50

Хамгийн гол олон улсын шинжээчдийн багийг авч ирж юу түлүүлээд, яагаад хордоод байгааг ...мэдсэн дараа дахиж утна уу?

иргэн
иргэн
7 сар 9, 2024 16:29

ЖАГСААЛТААР ГАРАГЧ АУГАА ИХ ЛАЙВЧИН БОЛОВСРОЛГҮЙ АВГАЙ ТУЯХАН СОГООНОО НАРА ГУАЙ ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ТҮЛЬЕ ГЭЖ МААШ ЭХ ОРОНЧ САНААЧИЛГА ГАРГААД БАЙГААШТ ЭНЭ ЗӨВ ЮМ УУ?

Зочин
Зочин
7 сар 9, 2024 17:47

S#a gantshan energy resourced bdag yum shig bichih yumaa. Zufeer l 5n tolgoin uurhaigaas tatahad bolno shu de. Midling geed gadaad ner uguhuur nuurs unetei bolchih yumuu, hudlaa tolgoi erguulj hend ch hereggui nuursee shahah gej bna shu de

Дэл
Дэл
7 сар 9, 2024 18:10

Ухаа худагыг зүгээр авчихаад уга�##�гын хаягдлаа зүгээр өгч болно шүү хогноос с�##�гаж байхад

Холбоотой мэдээ

Back to top button