СПОРТ

Улсын начин Б.Орхонбаяр нутагтаа түрүүллээ

Монгол Улсад Атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэд болж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдав.
Эл барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав.

Барилдааны үеэр Сэлэнгэ аймгийн удирдлагууд энэ жил аймгийнхаа наадамд түрүүлж, үзүүрлэсэн, улсын начин цол хүртсэн Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарт хүндэтгэл үзүүллээ. Саяхан болсон чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Н.Баярбаатар түрүүлж, Б.Орхонбаяр үзүүрлэсэн юм.

Төрийн наадамд анх удаа барилдаад улсын цол хүртсэн, 21 настай Б.Орхонбаярын тухай сонирхолтой баримтуудыг ЭНД дарж уншина уу.

Барилдааны дүйз:

Гурвын даваа
1. У.Ар Р.ПҮРЭВДАГВА- А.Х Д.Баясгалан
2. У.Х Б.БАТ-ӨЛЗИЙ- А.Н Б.Очирхуяг
3. У.Х Б.Одгэрэл- А.Н Б.ЦОГТБАЯР
4. У.Н Б.АМАРЗАЯА- А.А У.Батгэрэл
5. У.Н Б.ОРХОНБАЯР- А.А Хашбат
6. У.Н Н.БАЯРБААТАР- А.З Д.Төрболд
7. А.А Б.Зоригтбаатар- А.З Н.ЭНХЖАРГАЛ
8. А.А Б.Уугандаваа- А.З С.ОРГИЛБААТАР

Дөрвийн даваа
1. У.Ар Р.ПҮРЭВДАГВА- А.Н Б.Цогтбаяр
2. У.Х Б.БАТ-ӨЛЗИЙ- А.З С.Оргилбаатар
3. У.Н Б.АМАРЗАЯА- А.З Н.Энхжаргал
4. У.Н Б.ОРХОНБАЯР- У.Н Н.Баярбаатар

Тавын даваа

1. У.Ар Р.Пүрэвдагва- У.Н Б.АМАРЗАЯА
2. У.Х Б.Бат-Өлзий- У.Н Б.ОРХОНБАЯР

Зургаагийн даваа

1. У.Н Б.Амарзаяа - У.Н Б.ОРХОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button