СПОРТ

23 настай, улсын харцага Б.Орхонбаярын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд өнөөдөр түрүүлж, шуугиулсан улсын харцага Баярсайханы Орхонбаярыг төрийн наадамд түрүүлэх, бүр том цолд хүрэх ирээдүйтэй хүчтэн гэж дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон.

2019 оны улсын наадмын чимэг, цахиур хагалсан хүчтэнүүдийн нэг нь яах аргагүй тэр. Улсын наадамд анх зодоглоод, 21 насандаа улсын начин болсон бахдам амжилт түүнийх. Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 10 баримтыг уншигч та бүхэнд сонирхуулъя.

НЭГ:

Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр.

ХОЁР:

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.

ГУРАВ:

Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж буй Б.Орхонбаяр дөрвөн жилийн өмнө Цагааннуурын наадамд түрүүлж, сумын заан болсон.

ДӨРӨВ:

2018 онд сумын заан цолтойдоо Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

ТАВ:

Б.Орхонбаяр 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Тэгж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулсан. Тэгснээр Сэлэнгэ аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон юм. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй. 

ЗУРГАА:

Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа, тэгээд бүр 21 насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм. Б.Орхонбаярт их ирээдүй байгаа, багаасаа юм дуулгаж буйг нь эндээс бэлхнээ харж болно.

Сонирхуулахад, хамгийн залуудаа улсын цол хүртсэн хүчтэн бол улсын арслан П.Дагвасүрэн. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат тэрбээр 1963 онд улсын начин болохдоо 19 настай байсан юм.

ДОЛОО:

Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов.

НАЙМ:

Жил жилийн улсын наадмын дараа тэр бөх найраагаар цолд хүрэв үү, үнэн хүчээрээ барилдав уу гэх хардлага олон түмэнд байдаг шүү дээ. Тэгвэл Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунаж барилдаад давсан нь түүний амжилтыг бүр ч тодотгож, олны хүндлэлийг улам хүлээж байгаа нь дамжиггүй.

Ц.Сандагдорж өмнөх даваануудад улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начны таамагт олон жил бичигдэж буй аймгийн арслан У.Береке нарыг өвдөг шороодуулсан “хатуу самар”.

Үүний сацуу 2020 онд Сэлэнгэ аймгийн наадмын түрүүг булаалдсан хоёр хүчтэн өмнөх жил нь улсын цол хүртэн, нутгийн олноо баярлуулсныг нь тодотгоё.

ЕС:

Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Өнөөдөр ийнхүү шинэ цолоо түрүүгээр мялаалаа.

АРАВ:

Б.Орхонбаяр улсын цол авснаасаа хойш улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүллээ. Өмнө нь хоёр удаа үзүүрлэсэн амжилтаа ийн ахиулав. Эхнийх нь Ардын засгийн анхны аварга Босоо хэмээх Г.Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан барилдаан. 265 бөх хүч сорьсон барилдаанд үзүүрлэхдээ аймгийн заан Г.Бадрахад өвдөг шороодсон юм.

Дараагийнх нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128  бөхийн барилдаан.

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 хүчтэн зодоглосон барилдаанд үзүүрлэхдээ тэрбээр үзүүр, түрүүнд нутгийнхаа хүчтэн, улсын начин Н.Баярбаатарт унасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
batkhuu
batkhuu
2019-11-28 10:18

Bayr khurgie bukhiin khiimor ni deeshee baij ulsiin avarga bolooroi

Д.Л
Д.Л
2019-11-29 22:06

Баяр хүргэе.

Дондов
Дондов
2020-07-10 18:27

Цолоо ахиулаарай.Амжилт

zochin
zochin
2020-07-10 23:22

Selehgiin Orxon sumand torson xuu shuu dee Tegexed bi aavtai ni xamt tsagdaagiin baiguullagad ajillaj bailaa Aav ded xurandaa saixan xun bii Aavtaigaa ix adilxan bna

Zithromax
Zithromax
2021-09-25 13:16

Get Elocon 0.1% In Canada

Stromectol
Stromectol
2021-10-30 03:52

Cheap Glimepiride

Cialis
Cialis
2021-10-31 08:40

Viagra Generique Paypal

Cialis
Cialis
2021-11-01 01:47

Cialis Generika Aus Eu

on line pharmacy viagra
on line pharmacy viagra
2021-11-02 18:33

Meds From India

Viagra
Viagra
2021-11-08 13:11

Generic Viagra For Sale In Usa

fincar finasteride online canada
fincar finasteride online canada
2021-11-08 19:04

cialis tiempo de efecto

Lasix
Lasix
2021-11-12 02:38

Cialisenespanol.Colim

buy prednisone online for free
buy prednisone online for free
2021-11-12 11:28

Ou Acheter Du Viagra A Paris

Priligy
Priligy
2021-11-17 05:08

Duram#le Vs Priligy

шударга иргэн
шударга иргэн
2021-11-28 19:55

Шаана биз. Х.Баянмөнх аварга 19н настайдаа бүр заан болсон юм шүү.

cialis for daily use
cialis for daily use
2021-12-05 12:04

cialis pills for men

icd 10 plaquenil
icd 10 plaquenil
2021-12-07 22:33

cialis for blood pressure control

hydroxychloroquine pills
hydroxychloroquine pills
2021-12-07 22:39

Viagra Cialis Levitra Comparison

neurontin nur
neurontin nur
2021-12-08 13:53

cialis as recreational drug

buy cialis online prescription
buy cialis online prescription
2021-12-10 07:38

Albendazole

moose moose
moose moose
2022-08-03 15:06

орхонбаяр гоё з�##�уу шүү, та�##�агдаад байх юм. учрах юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button