СПОРТ

Испани түүх бүтээж, хөлбөмбөгийн цом эх орондоо очиж чадсангүй

Испаничууд дөрөв дэх удаагаа аваргалж, хөлбөмбөгийн цом эх орондоо очиж чадсангүй.

Хөл бөмбөгийн Европын тивийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Германы Берлин хотын "Olympiastadion" цэнгэлдэх хүрээлэнд болж олон арван ширүүн өрсөлдөөнийг үзэгч олонд толилуулав.

Европ тивд Германы ижил хамгийн олон удаа буюу гурван удаа (1964, 2008, 2012) түрүүлсэн Испаничууд Английг 2-1 харьцаагаар хожиж 2024 оны Европ тивийн аварга боллоо. Мөн тэд энэ тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн улс болж түүхэд үлдлээ.

Тоглолтын явцаас дурдвал: Учраа таарсан хоёр баг эхний үеийг нам гүн өндөрлүүлсэн юм. Тоглолтын 47 дахь минутад Исданичууд Ламин Ямалын дамжуулалтаар Нико Уильямс гоол оруулсан юм.

Улмаар Англичууд багийн ахлагч Харри Кейн, хагас хамгаалагч Кобби Мэйнүү нарыг суулгаж Кол Палмер, Оли Уоткинс нарыг талбайд гаргаад удалгүй 73 дахь минутад Жюд Беллинхэмийн дамжуулалтаар Кол Палмер тооны харьцааг тэнцүүлсэн.

Гэвч Испани довтолхоо зогсоогүй бөгөөд Альваро Моратагийн оронд талбайд сэлгээгээр гарсан Микел Ояарзабал 86 дахь минутад Марк Кукуреяагийн дамжуулалтаар 2-1 болгосноор Испаничууд хожлоо.

Хөлбөмбөг хэмээх агуу спортыг англичууд бий болгосон гэх түүх бий. 19-р зуунд Их Британийн аралд үүссэн энэхүү спорт улмаар дэлхий даяар түгж өнөөдрийн бидний мэдэх хөгжилд хүрчээ. Харамсалтай нь англичууд хөлбөмбөгтөө эзэн болж чадсангүй. Тэд 1966 онд буюу одоогоос 58 жилийн өмнө дэлхийн аварга болж байв. Үүнээс хойш дэлхийн аварга, Европын аваргаар Англи фаворитоор нэрлэгдэж ирсэн ч ганц удаа цом өргөж үзсэнгүй.

2028 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг Британи болон Ирланд улс хамтран зохион байгуулах бол 2032 онд Итали, Туркэд болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button