Аав, охин хоёр "Парис-2024" олимпод хамтдаа ажиллана

Зуны олимпын ХХХIII наадам Францын Парис хотноо эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ удаа Монголын 32 тамирчин, мөн дасгалжуулагч, албаны хүмүүс, сэтгүүлчид Парисыг зорино. Тэгвэл энэ дунд нэгэн аав, охин хоёр Олимпын наадамд хамт ажиллахаар болжээ.
Аав Доёддоржийн Нямбилэг нь Монголын спортын сэтгүүлчдийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд "Парис-2024" олимпод гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллах юм. Тэрбээр өмнө нь "Токио-2020", "Бээжин-2022" олимпийн наадам болон Азийн наадам, чөлөөт болон жүдо бөхийн ДАШТ гээд томоохон уралдаан тэмцээнд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан билээ.
Нямбилэгийн охин Номин нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд "Парис-2024" олимпийн наадмын нээлтийн ажиллагаа болон орчин үеийн 5 төрөлтийн тэмцээнд сайн дурын ажилтнаар ажиллахаар тэнцжээ.Н.Номин буудлага спортоор хичээллэж, II зэрэг хүртэж байсан аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.