Нийгэм мэдээ

“Бургас зөөж, лаг цэвэрлэх үеэр олдсон цогцсыг таниулахад хүндрэлтэй байна”

Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажил явагдаж буй.

Уг ажлын явцад нэр, нас тодорхойгүй удаан хугацаанд байсан цогцос гарч ирсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Тухайн цогцос лаг хагшаас дунд удаан хугацаанд байснаас үүдэн нас барсан хугацаа болон цогцос таниулах ажил хүндрэлтэй байгаа” гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button