Олимпод өрсөлдөх тамирчид #1: 28 жилийн дараа түүх бүтээж буй С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр

"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийхэд зургаан хоног үлдлээ. Манай тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Энэ удаа манай улс 32 тамирчнаа дэлхийн олимпод сойж байна.
Бид олимпын наадамд оролцох гэж буй тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх гэж буй. Энэ удаад хамгийн эхэнд Дугуйн тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нарыг танилцуулж байна.
С.Жамбалжамц гэж хэн бэ?
Овог нэр : Сайнбаярын Жамбалжамц
Төрсөн он, сар, өдөр: 1996/09/04
Байгууллага: “Алдар” Спорт Хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
Амжилт: Ази тивийн хошой мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, UCI тэмцээнээс 55 удаа шагнал хүртсэн
Анхны багш: ОУХМ Б.Болд-Баатар
Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: "Зорьсон ажилдаа тууштай байх, бие даан болон багаар ажиллах чадвар, мөн сахилга бат" хэмээжээ.
Б.Тэгшбаяр гэж хэн бэ?
Төрсөн он, сар, өдөр: 1998/06/01
Төрсөн нутаг: Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн
Анхны багш: Асгах сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Т.Арслан
Тэрбээр 2016 онд 18 насандаа дэлхийн аварга болж байжээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртсэн.
Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисыг зорих болсон билээ.
Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” Олимпоос хойш 28 жилийн дараа Олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорих юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүүдээ амжилт хүсьe
Чад�##�тай тууштай сайхан з�##�уустаа өндөр амжилт хүсэн ерөөе. Дэлхийн бүх хүмүүстэй хүч үздэг хүн ховор ба бүр мөрөөдөх ч бас хэцүү шүү. Та хоёр минь чадна аа чадна.