Нийгмийн

Олимпод өрсөлдөх тамирчид #3: Боксын шигтгээ, олимпын найдвар О.Есүгэн, М.Энхжаргал

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ.

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Mонголчууд 1964 оноос хойшхи зуны олимпын бүх наадамд оролцсон. Энэ түүхт 60 жилийн хугацаанд нийт хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл буюу нийт 30 медалийг эх орондоо авчирчээ. Үүнээс жүдочид 11, чөлөөтийнхөн 10, буудлагаар хоёр, боксоор долоон медаль хүртсэн байна. Ингээд харвал монголчууд олимпод дээрх дөрвөн төрлөөр голлох амжилтыг тогтмол үзүүлж буй гэж харж болно.

Тэгвэл 2028 оноос эхэлж боксыг олимпын төрлөөс хасна гэгдэж буй. Хэрэв энэ шийдвэр эцэслэгдэн батлагдвал энэ зуны Парисын олимпоос өөр боломж босксынхонд үлдээгүй гэсэн үг. Тэгвэл манай улсын боксын шигшээ багаас хоёр тамирчин буюу О.Есүгэн, М.Энхжаргал нар олимпод оролцохоор болж, бусад бүх тамирчин өнжихөөр болсон.

Бид олимпын наадамд оролцох гэж буй тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх гэж буй. Энэ удаад боксын төрөлд орж буй О.Есүгэн, М.Энхжаргал нарыг онцолж байна.

ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн

1.Овог нэр :Оюунцэцэгийн Есүгэн

2.Төрсөн он, сар, өдөр: 2001.01.09

3.Байгууллага: ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

4.Амжилт : “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ

5.Анхны багш : Г. Ганхуяг

6.Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Цаг баримтлах, мэндлэх хүндлэх ёс, тэвчээр, хатуужил, тууштай байдал

7.Таны мөрөөдлийн өдөр: Олимпын медаль хүртэх тэр өдөр

Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Энхжаргал

1.Овог нэр: Мөнгөнцэцэгийн Энхжаргал

2.Төрсөн он, сар: 1999.04.18

3.Байгууллага: Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

4.Амжилт: Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга

5.Анхны багш: А. Гантулга

6.Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүмүүжил, Төлөвшил

7.Таны мөрөөдлийн өдөр : ДАШТ-ий медалийн тоглолттой өдөр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button