Этиопт хөрс нурсны улмаас 229 хүн амиа алджээ

Этиопын өмнөд хэсэгт хөрс нурсны улмаас 229 амиа алдсан байгааг орон нутгийн албаны хүн ВВС-д мэдээлжээ.
Гофа бүсийн алслагдсан уулархаг нутагт аадар бороо орсны улмаас ням гаргийн орой болон даваа гаргийн өглөө хөрс нурсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа “эрчимтэй үргэлжилж” байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх магадлал өндөр байна. Гофа бүсийн захирагч Дагмави Айелегийн ярьснаар, амиа алдсан хүмүүсийн дунд насанд хүрэгчид болон хүүхдүүд байсан ба аврагдсан 10 хүнийг эмнэлэгт хүргэгдсэн" гэжээ.
Одоогийн байдлаар 229 хүний цогцос олдсон байна. Гофа бол нийслэл Аддис-Абеба хотоос баруун өмнө зүгт 320 орчим км-ийн зайд орших Өмнөд Этиоп мужийн нутгийн нэгэн хэсэг юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.