Нийгэм мэдээ

Танилц: Өнөөдрөөс эхлэн хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн болох 15 байршил

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн үзэсгэлэн худалдааг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 15 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Батлагдсан байршлуудад үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаагаа Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлэв.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр оролцуулан худалдаа эрхлэгч болон оюутан сурагчдыг нэг дороос хямд үнээр өргөн сонголттойгоор хэрэгцээт бараагаа худалдан авах болон борлуулах нөхцөл боломжоор хангана гэж мэдэгдлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Коммент үлдээлээ

Зочин
Зочин

Сайн байна уу? Худ�##�даа эрхлэгчид яаж бүртгүүлэх вэ?Төлбөр мөнгө төлөх үү?
Эргэж хариу мэдэгдэнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button