Top StoriesНийгэм мэдээ

Сурвалжилга: Дотуур байранд орохын тулд 40 оюутан дундаа зургаан сугалаа сугалдаг

Жил жилийн өдийд оюутны дотуур байрны асуудал анхаарал татдаг. Хүртээмж, төлбөр, засвар үйлчилгээ гээд хэл ам татлах нь дийлэнхдээ.

Бид эл байдлыг сурвалжлахаар Арслантай гүүрний зүүн талд байх "Оюутны өргөө" хотхонд очлоо.

Энд хөл хөдөлгөөн үймж байна. Хайрцаг, чемоданаа энд тэндгүй тавьсан оюутнууд утсаар ярьж холхино. Мөн хавтаст хийж бэлтгэсэн материалаа хэн нэгэнд өгөхөд бэлэн байдалтай барьсан оюутнууд олон. Харин үүдний хэсэгт ороход маргаан өрнөж байлаа.

"Танил талтай, дарга нарын дүү нар автоматаар байранд ордог хэр нь энгийн айлын хүүхдүүд яагаад орж болдоггүй юм" гэж чанга дуугарна. Харин хаалганы хажууд эхний сорилтуудыг давчихсан оюутнууд өрөөний дугаараа авахаар аав, ээжтэйгээ оочерлоно. Тэдний зарим 3-4 цаг энд дугаарлаж байна гэв.

Тэдэнтэй ярилцлаа.

-Олон хүүхдүүд дунд цөөн тооны сугалаа явуулж, байранд оруулдаг-

-Жил бүр дотуур байранд ороход хүндрэлтэй зүйлс тохиолддог уу?

-Би МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан. Жил бүр арайхийн байрандаа бүртгүүлж ордог. Манай сургуулийн энгийн дотуур байр болон, "Оюутны өргөө" хоёр их ялгаатай. "Оюутны өргөө" нь дотроо ариун цэврийн өрөөтэй, гал тогоотой, илүү тухтай. Харин энгийн байр нь нийтийн гал тогоотой, нийтийн шүршүүр болон ариун цэврийн өрөөтэй байдаг. Ийм учраас үнийн хувьд нэлээн зөрүүтэй. Анх оюутан болж орж ирэхэд биднийг ямар ч асуудалгүй бүртгэдэг байсан. Харин курс ахихын хэрээр байранд орох квот нь олддоггүй. Ер нь л гурав, дөрөвдүгээр курсынхан дотуур байрандаа орж чаддаггүй. Арга ядаад 40 хүүхэд дунд зургаан сугалаа бэлдээд, сугалуулж оруулж байсан.


-Дотуур байранд орохын тулд нарийн бичигтээ өргөдлөө бичиж өгөөд, цохолтоо хийлгүүлснийхээ дараа үйл явц эхэлдэг. Эрүүл мэндийн шинжилгээ өгнө. Төлбөрөө төлнө. Гэхдээ миний хувьд энэ жил хүсэлтээ өгсөн хэдий ч байранд орж чадаагүй. Байх газаргүй учраас байрныхаа үүдийг сахиад сууж байна. 


-Яагаад энэ жил байрандаа орж чадсангүй вэ?

-Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин, хол аймаг сумуудын хүүхдүүдийг илүү авна гэсэн. Ихэвчлэн нэгдүгээр курсийнхэн энэ жил илүү их орсон учраас хоёр гурвынханд энэ жил орох тоо нь цөөхөн байсан. Би 1000 км-ын цаанаас ирсэн. Гэхдээ нарийн бичиг маань "Чи ойрхон байна" гэсэн учраас цохолт хийж өгөөгүй. Үнэндээ байр түрээсэлье гэхэд хамгийн багадаа сард 400,000 төгрөгөөс дээш төлбөр төлнө. Энэ нь их хүнд шүү дээ. Тиймээс байранд орохыг гуйхаар энд бүтэн өдөр хүлээж байна.


-Харин миний хувьд төгсөх курсийн оюутан учраас дотуур байрны квотод багтаж чадсангүй. Энэ удаа шинэ элсэгч нарыг түлхүү квотод багтааж байна. Одоо ганцхан жил учир гуйгаад орж чадахгүй бол түрээсийн байрны эрэлд гарна даа.


-Жил бүр маш олон шинэ оюутнууд их сургуульд элсэн ордог. Бид үүнийг сайн мэддэг хэр нь дотуур байрны хүрэлцээ муутай байдаг. Шинэ оюутнуудаа оруулаад бусдыг нь байрны квотоос хасдаг. Энэ тогтолцоог бага ч болтугай өөрчилж өгөөсэй гэж хүсэж байна. Дөрвөн жилийн турш гэр бүлээсээ хол асар өндөр сургалтын төлбөр төлж сурдаг. Ийм байж дахин байрны түрээсэнд өндөр мөнгө төлөхгүйн тулд хамгийн боломжит сонголт нь дотуур байр л байдаг. Тиймээс бид цөөн тооны квотоор сугалаа сугалж, аз нь таарч сонгогддог баймааргүй байна.

-Хэцүү санагдсан ч амьдрахын тулд тэсдэг-

-Дотуур байрандаа төлсөн төлбөртөө нийцэхүйц, тав тухтай байж чаддаг уу?

-Өнгөрсөн жил МУБИС-ийн энгийн байранд жоом үүрлээд, хүнд байдаг байсан. Тухайн үед хэлж яриад, ариутгал цэвэрлэгээ хийлгэсэн. Гэхдээ ер нь энгийн байрны бүх зүйл нийтийнх болохоор жаахан хэцүү санагддаг.


-Амьдрахын тулд үргэлж тэмцэлддэг учир, дотуур байрандаа байхдаа ч бид аливаад дасан зохицож, хүлцэж байдаг. Тиймдээ ч байранд байхад сэтгэл гонсойлгох үе зөндөө ч тэсээд гардаг. Олны байдаг газар учраас яаж ч бодсон сэтгэлд нийцэхгүй хэцүү байх нь тодорхой. Нийтийн ариун цэврийн өрөө, шүршүүр, жоом, өвөлдөө хүйтэн байдаг гээд тоочвол дуусахгүй.


-Хүүхдүүд энгийн байрыг их муухай гэдэг. Миний хувьд "Оюутны өргөө"-д жил бүр ордог. Арай тусгаарлалт сайтай учраас тухтай байдаг. Ер нь дан ганц байр гэлтгүй оюутнуудаас их зүйл шалтгаална. Цэвэр цэмцгэр байж чадвал жоом үүрлэхгүй, элдэв муухай үнэр шингэж, тухгүй болгохгүй шүү дээ. Харин байрны зүгээс ус, тог болон, халаалтаа биднийг сайн хангаж, өгвөл зүгээр дээ.


-Яг одоо юу хүлээж энд дугаарлаж байгаа вэ?

-Сүлжээ болон системийн алдаа гарсан учраас 3-4 цагийн турш энд өрөөний дугаар болон түлхүүрээ авахын тулд дугаарлаад зогсож байна. Өнөөдөр бүтэхгүй бол маргааш дахиж ирээд дугаарлаж зогсоно. Ер нь бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд маш олон зүйлийг тэвчээртэй хүлээдэг.


-Дотуур байрандаа орохын тулд эрүүл мэндийн шинжилгээ өгдөг. Одоо тэр шинжилгээг өгөхөөр зогсож байна. "Оюутны өргөө"-д 500 орчим оюутан ордог учраас нэлээн хүлээдэг. Жил бүр л ийм байдалтай байдаг.


-Ер нь дотуур байранд орохын тулд ар, өврийн хаалга л хэрэгтэй байдаг. Танил тал, хамаатан садныгаа ашиглаад, гуйн байж орох тохиолдол их. Курс ахихын хэрээр байранд орох боломж багасдаг. Би энд илүү ганц нэг ор олдоосой гэсэн найдлага тавиад сууж байна. Хүүхдүүд өрөө дугаараа авсны дараа жаахан цэгцрээд, аз нь таарвал ганц нэг өрөө, сул ор байдаг юм.


-Жил бүр дотуур байранд засвар хийдэг үү, засвар нь хэр хийгдсэн байдаг вэ?

-Жил болгон л хийдэг. Гэхдээ яагаад ч юм сайн засагдсан юм шиг санагддаггүй. Өвөлдөө цонхоор жаахан салхи сийгэнэ. Заримдаа халаалт муу, маш хүйтэн болдог. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд засвараа дуусдаг хэр нь сайн болсон санагддаггүй ээ.


-Энгийн байр бол байнга л засвар хийдэг. Өнгөрсөн жилийнхээ халцархай ханыг багахан янзалчихдаг. Тэр нь дараад нь дахиад л хуулардаг. Ер нь хана таазыг нөхөж янзалдаг гэх үү дээ. Тэгэхээр нөхөөс нь жилийн дотор буцаад л уначихдаг. Тэрийг нь дахиад л нөхнө. Товчхондоо жил бүр нөхөлт хийсэн байдалтай муу засвар хийгддэг.

Оюутнууд нэр болон царайгаа нуухыг хүслээ. Тэдний дийлэнх нь төгсөх курсийн оюутнуудад квот олддоггүй бөгөөд танил талтай байж л арайхийн байранд ордог талаараа бидэнд хуваалцсан юм.

Оюутнуудын дийлэнх нь байх газаргүй бөгөөд байрандаа орох хүртэл чемодан болон хэрэглээний цахилгаан бараагаа өөртөө авч, явж зөөж байгаа нь илт. Байрны ажилчид хурдан шуурхай ажиллаж чадахгүй байгаагаас үүдэн маш олон оюутнууд холхилдож байлаа. Тэд халуун наранд удаан сууж хүлээж, ядарсан хэдий ч байрандаа л орох нь нэн тэргүүний асуудал учир, тэвчээртэй суун хүлээсээр...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
E-Police App
E-Police App

E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч с�##�ахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

E-Police App
E-Police App

E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч с�##�ахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

Иргэн
Иргэн

Эцэг эхийн хөдөлмөр хөлсийг баран байж оюутан з�##�уус минь дипломын гол тэмбүүгийн тэмдэг болохгүй тулд хичээл сургуульдаа шамдаарай!!!

Цогягү
Цогягү

Сургууль дээрээ нуугдаж хонож байж төгсөөд доктор профессор болсон хүмүүс бий шүү Хүжийн г�##�ыг унш.

Зочин
Зочин
Reply to  Цогягү

Юугаа дэмийрээд бнаа.

иргэн
иргэн

ЕРӨН БОЛ ЭНЭ ОЮУТАНГУУДЫН АСУУДЛЫГ НЭГ ТИЙШ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ХӨӨРХӨС ЖИЛ БОЛГОН ИРЧЭЭЛ БАЙР ГОРЬДООД Л БАЙРАНД ОРЖ ЧАДААГҮЙ НЬ ЭНД ТЭНД АРГАЦААНА.ХАЖУУ ӨРӨӨНДӨӨ СУУЛГАХ НЭРЭЭР ЦАРАЙЛАГ ОЮУТАН ОХИДУУД БАВУУЛААД Л ТЭСЭЭД Л ЗАРИМ НЬ ХЭЭЛ АВЧИХААД Л УЙЛААД ГҮЙЖ ЯВДАГ.ЭНЭ ЖИЛ БИ ХОЁР АЯТАЙХАН МУУ ЗУРШИЛГҮЙ ОХИДУУД СУУЛГАНА.ТӨЛБӨР АВАХГҮЙ БИ ӨӨРӨӨ БАРАГ БАЙДАГГҮЙ ИРЭХЭД ГЭР ЦЭВЭР АСУУДАЛГҮЙ БАЙХАД БОЛЧИХНО ЗАЛГААРАЙ МИССҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button