Хоёр дайн үзсэн 100 настай Ц.Чимэдцэрэн: Зогсоо зайгүй пулемётоор шүршиж байхад, цэргүүд рүүгээ л гүйж явлаа

Бидний уулзалт Жуковын талбайд товлогдов. Өнөөдөр нас өндөр гарсан түүнд Орос цэргийнхэн хүндэтгэл үзүүлэхээр олноороо цугларчээ. Энгэрээрээ дүүрэн одон медальтай, шавилхан биетэй энэ эрхмийг Ц.Чимэдцэрэн гэдэг.
Тэрбээр бидний дундах мартагдсан түүхийн амьд гэрч юм.
Одоогоос 85 жилийн өмнө Дорнод аймгийн Халх гол суманд Японоос анхны бөмбөг ирж, дэлбэрэхэд дайны сүүдэр нөмөрсөн өдөр хоногууд эхэлсэн юм. Тухайн үед Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны охид Халх голын байлдаанд өөрсдийн саналаар оролцож, хэзээ ч үл мартам баатарлаг түүхийн эзэд болсон юм. Эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө зүрх, сэтгэлээ зориулсан Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө ганц нь л амьд сэрүүн байгаа нь бидний уулзахаар товлосон Ц.Чимэдцэрэн гуай юм.
Эл түүхийг бидэнд өгүүлэх буурай маань эдүгээ 100 настай, нийслэл хотноо үр хүүхдийн хамтаар аж төрдөг. Түүнийг энэ онд Монгол цэргийн өдөр, Халх голын дайны 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол тэмдгээр шагнав.
Ийнхүү бидний үргэлж бахархаж, дурсах байх Баяндунгийн 16 охины түүхийн талаар хэсэгхэн ярилцлаа.
-Бөмбөг хаяад л, зогсоо зайгүй пулэмётоор шүршиж байхад, цэргүүдээ аврахын төлөө хичээж байв-
-16-хан настай охид сайн дураараа дайнд мордсон түүхийг бид төдийлөн сайн мэддэггүй. Та 80-аад жилийн өмнөх нөхцөл байдлыг эргэн дурсвал?
-Япончууд 1939 оны тавдугаар сард дайн зарлалгүй, шууд манай улсад довтолсон. Япончуудыг наймдугаар сарын 28-нд бут цохисон шүү дээ.
Би Дорнод аймгийн Баяндун сумын төвд нэг жилийн хугацаатай түр сургуульд суралцаж байлаа. Сумын төвд байсан бүх эрэгтэйчүүдийг дайнд аваад явчихсан болохоор түр сургуульд 14-18 насны 45 охин суралцаж байсан. Тэднээс 16 охин дайнд оролцоно гээд явж байлаа.
-Яагаад дайнд явах болсон бэ, юу нөлөөлсөн бэ?
-Дайнд оролцох санаачилгыг би гаргасан юм. Тухайн үед би 15 настай байсан. Манай хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Н.Аюуш /16 настай/ гэж хүн байсан. Тэрээр нэг өдөр биднийг хичээл хийж байхад, яриа таниулга хийхээр ирсэн юм. Н.Аюуш дарга хэлэхдээ, манай оронд Японы самуурайнууд халдан довтолж байна. Баянтүмэнг саяхан бөмбөгдлөө. Та бүхэн тэсрэх, дэлбэрэх бөмбөгтэй ижил, сэжиг бүхий зүйл хээр хэвтэж байвал хэрхэвч оролдож болохгүй гэж анхааруулж байсан. Даргын яриаг сонсож байхдаа, бид дайнд чадахаараа дэм болох юмсан гэж бодож байсан. Тэгээд би босоод, "Н.Аюуш дарга аа, нэг санал байна хэлж болох уу" гэхэд, "бололгүй яах вэ" гээд яриагаа түр завсарлаж, намайг сонсож билээ. Тэгэхэд “Би дайны фронтод очиж, чадах бүхнээрээ туслая, надтай хамт явах хүн байна уу” хэмээн зоригтой дуугарсан. Гэтэл танхимд байсан нөхөд маань хэсэг чимээгүй байснаа, гурван хүүхэд саналыг минь дэмжиж бослоо. Бид нөхдөө дахин уриалсан.
Дахиад л танхим чимээгүй, хэсэг хугацаа өнгөрсний дараа бидний саналыг 22 хүүхэд дэмжин ар араасаа босоцгоосон. Н.Аюуш дарга хэлэхдээ, "Эх орныхоо төлөө сэтгэл гаргаж байгаа та бүхний саналыг хүндэтгэж байна. Гэхдээ энэ миний мэдэх хэрэг биш, би та бүхний саналыг намын үүрийн дарга, аймгийн цэргийн хэлтэст танилцуулъя" гээд бидний нэрсийг тэмдэглэж авсан. Ингээд гурав хоногийн дараа Н.Аюуш дарга намайг дуудаж, та бүхний саналыг дарга нар дэмжсэн, 16 хүн явах бололтой гэж билээ.
-Дайны талбар руу өөрийн саналаар явахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би тэр үед 15 настай сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Гэрийнхэндээ хэлж амжаагүй тэндээсээ шууд явсан. Ээж минь намайг зургаан настай байхад өөд болсон юм. Аав, эгч хоёр маань мал малладаг байсан. Тэр хоёртоо хэлэлгүйгээр, сумын төвөөсөө шууд л дайнд явчихсан. Нөгөө хэд маань ч гэрийнхэнтэйгээ уулзаагүй байх.
-Уг нь 22 охин явах хүсэлтэй гараа өргөсөн байна. Яагаад 16-г нь авч явах болов?
-Сүүлд сонсоход хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдийг хассан юм билээ. Бас ганц хоёр даргын хүүхдийг үлдээсэн байх. Тухайн үед хэлмэгдсэн хүний хүүхэд сургуульд сурахад ч хэцүү байсан шүү дээ. Би ч нарийн учрыг нь сайн мэдээгүй л дээ.
-Баяндунгаас Халх гол хүртэлх замыг хэрхэн туулж байсан бэ?
-Биднийг сумын дарга, Цэргийн хэлтсийн дарга нар Баяндунгаас урагш Яргайн даваа хүртэл үдэж гаргаж өгч байв. Намын дарга маань "Баяндун баян шүү дээ. Та нар 16 эмээлт морьдтой явна. Цаашаа говь руу тэмээ, эсвэл үхэр тэргээр л явах байх даа. Говьд хэцүү, тогтоол ус нь өмхийрсөн байдаг. Болгоомжтой ууж идээрэй. Болж өгвөл нэг хоёр хлем (буриад талх) аваад яваарай" гэж аминчлан захиж билээ. Үнэхээр цаашаа үхэр тэргээр долоо хоног явж байж аймгийн төвд очсон. Аймгийн төвд ч биднийг бөөн туг, далбаа барьсан хүмүүс угтан авч, Цэргийн эмнэлэгт хүргэхэд энгэрээрээ дүүрэн одонтой оросын сургагч биднийг хүлээж аваад "Та нарыг гурав хоног амраая даа. Дараа нь ажилд хуваарилна" гээд найман ханатай хоёр эсгий гэрт хуваан байрлуулсан.
Ингээд сумын даргын охин Ж.Цэмпилмаа бид хоёр "Цэргийн эмнэлэг"-т сувилагчаар, бусдыг маань цагаан хэрэглэл угаагч, индүүчин, тогооч гэх мэтийн ажилд хуваарилсан.
-Таныг очиход нөхцөл байдал ямар байсан бэ, сэтгэлээр унаж байв уу?
-Нөхцөл байдал нэлээн хүнд байсан. Хүнд шархтай, цустайгаа холилдсон хүмүүс ирэх бүрт ямар хэцүү байсан гэж санана. Эмнэлэгт Таня Петровна гэдэг орос эмчийн заавраар тав, зургаан сувилагч ажиллаж байв. Цэргүүд шархны халуундаа босож гүйнэ, шархыг нь цэвэрлэх гэсэн биднийг зодож цохино. Өөрсдийн ухаангүй хүмүүсийг яалтай. Өвчтнүүддээ эм тариа дөхүүлнэ, идээлсэн шарх, сорвийг нь угааж, цэвэрлэнэ.
Манай эмнэлэг Баянтүмэн сумын нутагт, дайны талбараас нэлээд зайтай. Тэр үед машин тэрэг ховор учир бид эмчтэйгээ Халх гол руу үүр шөнөөр явж, нуувчнаас шархадсан цэргүүдээ олж ирнэ. Япон цэргүүдэд харагдвал буудчихна, олзлогдож ч магадгүй, хэцүү ажил л даа. Сүүлдээ 10 гэр хүртэл нэмж бариад цэргийн төмөр орыг зайгүй байрлуулсан ч өвчтөнүүдээ хүчрэхээ байсан. Шархадсан монгол цэргүүд Дорнодын тавдугаар дивизэд байрлах манай эмнэлэгт, орос цэргүүд Хэнтий аймагт байгуулсан 55 дугаар госпитальдаа очиж эмчлүүлдэг байсан. Хэдийгээр хүнд шархдаж, олон хоног тарчилсан ч манай цэргүүд халагдъя, гэртээ харъя гэж ер хэлдэггүй, харин ч бушуухан эдгээд, буцаж очоод байлдъя гэдэг байсан нь гайхмаар, бас бахархмаар санагддаг байсан. Эр цэргүүд минь тийм эрэлхэг байхад би юундаа шантрах вэ дээ.
-Тухайн үед танд шантрах, болих хүсэл төрж байсан уу. Ер нь сэтгэлзүй ямар байсан бэ?
-Бид Баянтүмэнд VII-XI сар хүртэл бүгд үүргээ гүйцэтгээд, эсэн мэнд дайныг дуусгасан. Тэгээд найз охид маань буцацгааж, би эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажилласан. Бид 1939 оны дайны үеэр суман дундуур гүйж байлаа шүү дээ. Японы 12 онгоц Баянтүмэн, Хэрлэнгийн гүүр, Бунхантолгой гээд гурван ч газар бөмбөг хаясан. Мал эмнэлгийн хашаанд хаясан бөмбөгөнд нэг малын эмч, хоёр нохой өртөж нас барсан. Бунхантолгойд бензиний цистерн шатсан. Хажуугаар нь бас пулемётаар зай завгүй галлаж байсан. Тийм үед шантрах талаар бодох ч сөхөөгүй, цэргүүдээ аварна, ажлаа хийхийг л зорьж байлаа.
-Дайны үеийн сувилагч, дараад нь тогооч болсон-
-Та 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан гэсэн. Тэр талаар дурсвал?
-Тамсагбулагт очсоноос зургаан жилийн дараа буюу 1945 онд дайн эхэлсэн. Нэг өдөр отрядын дарга маань дуудаад ахиад сувилагчаараа ажиллах үе ирлээ гээд арын албанд ажиллах үүрэг өгөөд, хэрэв Япон дайрвал бүгд бэлэн байх ёстой гэж онцлон хэлсэн. Цэргийн дарга нар, цэргүүд бүгд хил рүү явчихсан, тэдний гэр бүл 20 гаруй бүсгүй заставт үлдсэн учир Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга сэтэртэй би тэднийгээ чиглүүлж, бид нуувч ухаж, таван ханатай гэрүүдээ нуугаад, дээгүүр нь сүрлээр далдалж, нууцаллаа. Шөнийн цагаар ямар ч гэрэл гэгээ гаргахгүй. Ил газар юу ч үлдээлгүй бүгдийг нүх рүү зөөсөн. Харин дайн эхлээд удаагүй байхад Г.К.Жуков жанжны командалсан Оросын цэргийн ихээхэн хүч ирсэн. Бид ч маш их баярласан. Хэрэв 1939 онд тийм хүч ирсэн бол олон зуун аавын хүүгийн цус урсаж, алтан амиа алдахгүй байсан даа.
-Дайны дараа сувилагчаараа ажилласан уу?
-Би есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь 12 настайдаа анх сүүний фермд ажиллаж, анхныхаа ажлын гарааг эхлүүлж байв. Дайны дараа 1951 онд хотод шилжиж ирээд Улаанбаатартаа л ганцад тооцогдох "Алтай" зочид буудлын зохион байгуулагчаар ажиллаж байгаад Худалдааны техникумд нэг жилийн хугацаатай нийтийн хоолны тогоочийн курс хичээллэхэд нь хамрагдаж, анхны монгол тогооч нарын нэг болж төгссөнөөс хойш 25 жил тогоочоор ажилласан даа.
-Та гэр бүлийн хүнийхээ талаар дурсвал?
-Нөхөр маань хошууч Б.Барс гэж хүн байсан. 1945 онд 27 дугаар отрядад нөхөртэйгөө танилцсан юм. Ер нь бол миний нөхөр дайны өмнө Ховдын хязгаарт соёл түгээхээр сургууль байгуулж ажиллаж байсан хүн. Тэр үедээ бас л 16, 17 настай хүүхэд байсан. Дайны үед цэргийн сургуульд яваад армид орж цэргийн хүн болсон.
-Одоо та ам бүл хэр олуулаа вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй байсан. Том хүү минь бурхан болчихсон. Одоо 78 настай том охиноос эхлээд гурвах сайхан охинтойгоо мөр зэрэгцэн амьдарч байна. Хүүхдүүдийн маань ач заа, ачинцар, гучинцар нийлээд их олуулаа бужигнасан сайхан амьдарч байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Нас сүүдэр 100 хүрсэн тэрбээр нулимс дуслуулан мөр зэрэгцэн ажиллаж байсан охидынхоо талаар дурсав. "Баяндунгийн 16 басгад"-ын түүхийг үр хүүхдүүд минь санаж яваарай" гэсээр ийнхүү яриагаа өндөрлүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цолоор шагнана, тэмдэг бол цаасан үнэмлэхтэй адил юм
Хамт явсан 16 охидуудаас нь нэг ч үлдээгүй бүгд бурханы оронд явсан юм байхдаа хөөрхий.
Сайхан бурж өгч байна даа
Кино яриад байна тээ
чи чинь арчаагүй өөдгүй новш байна даа
ariin albandaa 1 heseg zuudeldeg bh
Одоо л бурдаг цаг даа ...
Сайхан бурж өгч байна даа
ӨНГӨРСӨН ДАЙНЫ АМЬД ГЭРЧ ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ХҮН Ч БАЙЖ МЭДНЭ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТААР Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ БАЙР САВ ИАШИН УНАА ӨГӨӨД САЙН БАЯРЛУУЛААЧ ТЭНЭГ БӨХЧҮҮДДЭЭ БОЛОХООР ХАРАМГҮЙ ӨГНӨ ЭНЭ БУУРАЙГИЙН БУЯНААР БИД ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ГУЦААД ЯВЖИЙШТ БОДОХ ХЭРЭГТЭЙ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ ДАЙНЫ ЁСТОЙ БААТАР ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БУУРАЙ БАЙНА.БҮГД СӨГДӨЖ МӨРГӨГТҮН ХҮНДЛЭГТҮН МЭДТҮГЭЙ АЮУТУГАЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАА .
МУУСАЙН НУСАН ТАГЛААНУУДАА БУРАХ ЭРХ ЭНЭ ХҮНД БАЙГАА ТА НАР ШИГ МУУСАЙН ЭРГҮҮНҮҮДИЙН САЙН САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЭНЭ ХҮН ЭРЧҮҮДТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН ТУЛАЛДАЖ ЯВСАН ЮМ БҮҮ ГУЦАЛДААРАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ
Emee joohon davsalj baigaa baih gehdee zugeeree tand davslah erh bii
Сүрхий эмээ байна. Яахав үзэл суртлын цаг байсан болохоор ярих хэлэх юмыг нь хэлж өгч цээжлүүлэх явда-л байсан байх аа. Гэхдээ л манай эмээ дарийн утаа үнэртэж, жижигхэн биеийнхээ чадлаар зүтгэж явсан байна шүү дээ. Урт наслаарай, та!
Арай л худлаа
Амьд түүх болсон мундаг эмээ байна. Хойч үедээ түүхийг үнэнээр нь ярьж үлдээж байгаа нь сайн байна.
Энэ хүн маш мундаг хүн байна .. Жинхэнэ эх оронч эрэлхэг эмэгтэй байна даа...Ухаан саруул ийм хүнээс өөрийнх нь түүх болон, Хамт явсан 16 охидынх нь түүхийг бас хэлүүлж авб�##� зүгээрсэн дээ...
ene emeeg xetruulj bn gesen munxaguudiig sALGAX XEREGTEI
TA NARIIG BODVOL EX ORNIIXOO TOLOO ZYTGEED ONOODRIIG XVRCHEE
TA NAR BOL EMEEGIIN XAANA CH XUREXGUI NUSAKUUD SHUU
UXAMSARTAI BAI