Нийгэм мэдээ
Цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хариуг E-Mongolia-гаас авах боломжтой

2024-2025 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-ний өдрөөс E-Mongolia цахим портал болон Esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдаж эхэлсэн.
Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээ өгөх шаардлагатай байдаг бөгөөд шинжилгээний хариуг есдүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой.
Тэгвэл ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өгсөн хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia системээс авах боломжтой болжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.