"Найрамдал" зусланд хүүхдүүд хордлогод орж, ХӨСҮТ ажиллаж байна
Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрахаар очсон 30 орчим хүүхэд хоолны хордлогод орсон талаарх мэдээллийг тодруулан хүргэж байна.
Онцолбол, "Найрамдал" зусланд амарч байсан "Орчлон" сургуулийн спартак наадамд оролцсон хүүхдүүд аж. Тус бүлгийн хүүхдүүдийн дотор муухайрах, гүйлгэх шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хүргэжээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Харин "Найрамдал" зусланд мэргэжлийн хяналт, ХӨСҮТ баг томилж тандалт, судалгаа авчээ.
Энэ хүүхдүүдтэй хамт амарч байсан сурагчдаас энэ шинж тэмдэг илрээгүй бөгөөд өнөөдөр тухайн ээлж буужээ.
Ямартай ч мэргэжлийн байгууллагуудын лаборатори, ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу гарснаар сурагчид хоолноос хордсон уу, эсвэл гэдэсний халдварт өвчин байсан уу гэдэг нь тодорхой болох юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжлийн хян�##�т байхгүй болоод хаа сайгүй цадигаа �##�даж бна доо
Нөгөө тараасан тагжгар нь одоо ёу хийдгиын болдоо
Маш муухай харьцаатай хүмүүс ажилладаг юм билээ
ДУРААРАА ДУРГИХ ГЭЖ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ ТАРААСАН ГЭЖ БОДДОГ ҮР ДҮНД НЬ ХҮҮХДҮҮД ГЭМГҮЙ ХҮМҮҮС ХОХИРЧ БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙДЭЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА
Нэг ангийн т�##� хүүхэд нь эмнэлэгт байгаа ш дээ
Нэг ангийн т�##� нь хэвтсээээн
Удирдлагын буруутай үйл ажиллагаа ш дээ цэвэр
Ok