НИЙГЭМ

"МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн 2-р нисгэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна

“МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаагаа өргөжиж байгаатай холбогдуулан  агаарын хөлгийн 2-р нисгэгч сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • ИНЕГ –аас олгосон коммерын нисгэгчийн үнэмлэхтэй байх
  • Нислэгийн бодит 1500 цагтай байх
  • Англи хэлний түвшин ИКАО –ийн 4 дүгээр түвшин ба түүнээс дээш байх
  • Олон хөдөлгүүрт онгоцны зэрэглэлтэй байх
  • ИНЕГ –аас авдаг сэтгэл зүйн шалгалт өгсөн байх
  • Хэрэглэлийн нислэгийн зэрэгтэй байх
  • ИНЕГ –аас олгодог эрүүл мэндийн 1 ангиллын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх
  • Аливаа осол зөрчилд холбогдоогүй байх
  • Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх 

(www.miat.com хаягнаас татаж авах)

  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нисгэгчийн үнэмлэх, гэрчилгээний хуулбарууд
  • 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн Төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 105 тоотод 2019.12.15-2020.01.10-ны өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БУЯНТ-УХАА 45, 17120

Холбоо барих утас: 70049519,

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button