Top StoriesУЛС ТӨРЭРЭН СУРВАЛЖЛАХ

ЭМДЕГ-ын газрын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарын тохироо юу байв

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар бусад доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал тэд хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн байна. Мөн хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр хувь авч байсныг таван сарын хугацаанд хянаж, өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь барьсан байна.

-АТГ: ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг шалгаж байгаа нь үнэн-

Дайчлах үед хахууль өгсөн болон авсан хүмүүс үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо шалгах ажиллагаа үргэлжилж буй. Бид АТГ-аас тухайн асуудлын дагуу тодруулахад "Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн, ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг шалгаж байгаа нь үнэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир прокурорын газраас зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.

Л.Бямбасүрэнгийн хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар 2020 оны есдүгээр сард томилогдсон. Тэрбээр хүүхдийн их эмч мэргэжилтэй бөгөөд одоогийн албан тушаалаа хашихаас өмнө Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан аж.

-ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэж хэн бэ-

Л.Бямбасүрэн: Хуулийн өөрчлөлт нь чөлөөт өрсөлдөөн бий болгож, үйл  ажиллагааны зардлыг хэмнэх давуу талтай

Л.Бямбасүрэн 1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр, 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр, 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр, 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр, 2004 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр, 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр, 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.  

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 оноос хойш Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан. 

- 2020 онд өөрийн орлого нь 65 сая байсан бол 2023 онд 137.4 сая болон өссөн-

Хөрөнгө орлогын мэдүүлгийн хувьд, 2020 онд өөрийн орлого 65 сая байсан бол 2023 онд 137.4 сая болон өссөн байна. Тэрбээр нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшинтай. Мөн үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх, нэг авто зогсоолтой хэмээн тайлагнасан байна.

Үүнээс гадна,

  • Автомашин: 60 сая
  • Эзэмшлийн газар: 30 сая
  • Үнэт эдлэл: 14 сая
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 781 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ.

-Л.Бямбасүрэн томилогдсоноос нэг жилийн дараа ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хэлтсийн даргын суудалд суусан А.Төвшин гэж хэн бэ-

Харин ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нь тус газрын даргаар Л.Бямбасүрэн томилогдсоноос нэг жилийн дараа буюу 2021 онд тус албан тушаалыг хашиж эхэлсэн.

А.Төвшин ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хэлтсийн дарга болохын өмнө "Мөнхийн Тун ХХК"-ийн захирал байсан. Хууль журмаараа төрд найман жил ажилласан хүнийг томилох ёстой байсан ч туршлагагүй хүнийг томилсон тухай асуудал тухайн үед ч яригдаж байсан аж.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ,

  • Нийт орлого 31,881,000
  • Гэр бүлийн орлого 154,900,000
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 174,000,000
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 4,821,000
  • Зээл: Номин карт, ХААН банканд 54,000,000

Зууны мэдээ сонинд 2020 оны 12 дугаар сарын 23-нд өгсөн ярилцлагадаа "Ажлаа хүлээж аваад удаагүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эм олгох ажлыг эхлүүллээ. Эхний ажлуудаа дүгнэж байна. Хүн амын хэрэгцээ өндөр байх тусам эмийн үнэ бага байх ёстой. Гэтэл манайд харьцангүй өндөр үнэлгээтэй байгаа. Тиймээс хөнгөлөлттэй эмийг олгоход үнийн асуудлыг цэгцлэх, нэг худалдан авагчийн систем рүү орох, ЭМДС-аас иргэд чанартай эмийг бага үнээр авч, иргэдийн халааснаас гарах зардлыг бууруулах юмсан гэсэн бодол байна" хэмээжээ.

Л.Бямбасүрэнгийн хувьд өмнө нь дэд сайд байсан тул тухайн салбарын хууль дүрэм, хэрхэх талаар сайн мэднэ. Нэгэнт эм хангамжтай холбоотой асуудалд ханцуй шамлан орсон тэрбээр "Мөнхийн Тун ХХК"-ийн захирал асан А.Төвшинтэй гүйцэтгэлийн талаасаа гар барьсан уу гэх сэжүүр ургаж байна.

Өмнө нь,

-Ард түмний зүгээс ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг огцрохыг шаардсан-

2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр ард түмний зүгээс ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг дараах шалтгаанаар огцрохыг шаардаж байв. Ингэхдээ,

  • Ард иргэдийн эрүүл мэндийн даатгалын сангаас зориулалтын бус, үр ашиггүйгээр захиран зарцуулж байна,
  • Мэргэшсэн чадварлаг алба хаагчдыг өөрийн үзэмжээр халж, мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлж байна.
  • Мөн тухайн санд байсан 500 тэрбум гаруй төгрөгийг ковидыг далимдуулан үр ашиггүй захин зарцуулсан, санг хоосолсон.
  • Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, ӨЭМТ, рашаан сувилалд эмчлүүлэх өвчтөний квот болон санхүүжилтийг тогтоохдоо гишүүд сайд дарга нарын хамаарал бүхий газруудад их хэмжээгээр санхүүжилт тогтоож, харилцан адилгүй олгож байгаа гэх шалтгаанаар ажлаасаа огцрохыг ард иргэдийн зүгээс шаардаж байв.

Тус шаардлагын хариуд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Та бүхний шаардлагыг ойлгохгүй байна" хэмээх хариулт өгсөн аж.

-ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг эмч нар огцрохыг шаардаж байсан-

Харин 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг эмч нар огцрохыг шаардаж байжээ. Эргэн санахад,

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн 1-3 сарын 50 хувийг огт аваагүй, харин 7-10 сарын 20 хувийг 10 дугаар сард, 11-12 сарынхыг аваагүй ч үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Гэсэн ч оны эцэст ажилчид цалин хөлс, урамшууллаа авч чадаагүй байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны ӨЭМТ гүйцэтгэлийн санхүүжилтээс 45 сая төгрөг авч чадаагүй аж. Ингээд тухайн ӨЭМТ ажилчдынхаа цалин, урамшууллаа өгч чадахгүйд хүрсэн байна. Энэ тухайгаа ЭМДЕГ-т тухайн асуудлын дагуу таван удаа бичгээр хандаж, эрүүл мэндийн сайдтай биеэр дөрвөн удаа уулзаж байж хагас санхүүжилтээ авч байжээ.

Мөн ЭМДЕГ өрхийн эмнэлгийнхэнтэй харилцаа муутай, утсаа авдаггүй, уулзахаар очвол гарч ирдэггүй, шаардлага хүлээн авдаггүй зэрэг хүнд суртлыг үзүүлдэг тухай илэрхийлж, хэвлэлийн хурал хийн, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг огцрохыг шаардаж байсан удаатай.

-Хэрэг хийсэн нь тогтоогдох юм бол хууль хүчний байгууллагынхан арга хэмжээгээ аваад явна байх-

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар АТГ-д шалгагдаж байгаа нь үнэн юм байна лээ. Л.Бямбасүрэн даргын хувьд өмнө нь Эрүүл мэндийн яамны дэд сайд байсан, хувь хүнийх нь хувьд тийм хэрэг хийгээгүй хэмээн итгэж байна. Хэрэв үнэхээр тийм хэрэг хийсэн нь тогтоогдох юм бол хууль хүчний байгууллагынхан арга хэмжээгээ авах байх. Цаашид ЭМДС-ын хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг боломжийг хааж ажиллах л хэрэгтэй" хэмээв.

-Шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш-

Зургийн тодорхойлолт алга байна.

Тухайн асуудалтай холбоотойгоор ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга Т.Амаржаргал "Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа" хэмээн цахим хуудастаа мэдээллээ.

Үргэлжлэл бий...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 18, 2024 07:59

ЗА ЭНЭ АМАРЖАРГАЛЫН АМАНД ШАР ТОС ХИЙЧИХЖЭЭ ПООРЧИГ НЯМХҮҮГ САЛТГАР АВГАЙ САРАНГЭРЭЛТЭЙ ХАМТ ИХ ДАЛЧИГНАЖ БАЙГААГ МЭДСЭН ЭНЭ МӨНХСАЙХАН САЙД НЭГ УДАА УТСААР ЗАГНАЖ БАЙСАН.ХӨСҮТ өө САЛХИВЧ НЯМХҮҮ ХЭВТЭЖ БАЙСАН НЭРТЭЙ САЛТГАР АВГАЙ САРАНГЭРЭЛ ЭРГЭХ НЭРИЙДЛЭЭР ХОНОН ӨНЖИН ЗАВААРЧ КОВИДООР ЦУГЛАРСАН АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ЯАЖ САМАРЧ БАЙЛАА.ЭНЭ ХОЁР ШАЛГАГДАЖ БАЙГАА АЙМШГИЙН АВГАЙЧУУЛЫН ТУХАЙ ЭМЯ р НЭГ ЖИГ ЖУГ ХИЙДЭГ ЮМ БИЛЭЭ АЙМААР ШУНАЛТАЙ ШАНТААЖЧИН ГЭЖ ЭНЭ ХОЁР ОДОО ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВД БАНДААШ НЬ БОХИРДЦОН АЛИНГАА АЛДАЖ БАЙГАА НЭГ САР УСАНД ОРУУЛАЛГҮЙ АЛАВЧИЙГ НЬ СОЛИУЛАХГҮЙ ЧАНГАЛ ЯАСАН ИХ ДАВАРЦАН АЛНУУД ВЭ?

Зочин
Зочин
9 сар 18, 2024 08:37

Бямбасүрэн төсвийн мөнгөнөөс бусадтай хуйвөлдан авилга авсан нь үнэн л байгаа шүү дээ. Энэ сайд Мөнхсайхан яасан их бөөрөнхий улаан хар луйварчин бэ? Авилга авч байгаад баригдсан нь үнэн гээд хэлээч дээ. Тэгж хэлж чадахгүй сайдын ажлаа өг. Мөн их хурлын гишүүнээсээ огцор. За энэ Амажарг�##� гэх бууны нохой авгай бол Бямбасүрэнг долоогч юм чинь дэмий донгосжил байна.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 16:11
Reply to  Зочин

Чи авилга өгч, ав�##�цах ыг харж байсан уу? Мөнхсайхан ингэж хариулах нь зөв

Зочинзочин
Зочинзочин
9 сар 18, 2024 08:45

Үнэн

Зочин
Зочин
9 сар 18, 2024 09:14

Хэвлэлийн төлөөлөгчийн төрх, имиж бямбаа даргатайгаа яасан адилхан юм бэ, ижил төрхтэй хүмүүс нэг дор ажил хийх сонирхолтой л байдаг биз.

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:13
Reply to  Зочин

Ха ха нэрээ тийм байна 2 шаймы авгай нар. За ааш нь хүртэл Адилхан.

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:16
Reply to  Zochin

Siten deeree oordiihoo l zurgiig bairuulaadal yuch hiiheegui bj hiij bgaa tsarailaal. Medeelel avah geed orohoor Bayambasuren avgai bdag daa. EMD samarchihlaa.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 09:20

МАН-н бүтээгдэхүүний чанар ийм л байдаг

Зочин
Зочин
9 сар 18, 2024 09:21

Бямбхсүрэнг НМХГ дарга байхын мэдэх юм байна харьцаа муутай доороо ажиллаж байгаа хүмүүст их дээрэнгүй дээдэст бол өөрийгөө ч өгч явсан байх аа одоо бол чавганц шүү дээ аятайхан байж байгаад тэтгэвэртээ гарах байсан одоо яая гэхэв шун�##� нь нүдээрээ гарч байгаа хойно

zochin
zochin
9 сар 18, 2024 09:54

ер нь ямар нэгэн болохгүй бүтэхгүй бнаа гэсэн шум явсан л бол үнэн л бдаг шүү. ш�##�гадаг байгууллагууд нь баримтаар нотлоод нэг тийш нь болгоод асуудлыг дор нь шийддэг болчуул авлига, �##�бан туша�##�аа урвуулан ашиглах асууд�##� үүсээд бхгүй л бмаар юм даа. Олны үг ортой гэдэг биз дээ, худлаа зохиогоод шум гарахгүй бхоо.

Ganbaa
Ganbaa
9 сар 18, 2024 10:01

Said nutag negten bolhoor ingej yrihaas yahav , magadgui hamtran ajilag huviin haritsaatnuud bj medeh viidee , ene said ch tiim tsever hun bishdee !

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:37
Reply to  Ganbaa

Мөнхсайхан нь бас Увсынх уу

хүннү
хүннү
9 сар 27, 2024 14:37
Reply to  Зочин

Ховдых

Кккк
Кккк
9 сар 18, 2024 10:04

Бямбасүрэн бол �##�ь эртний авилагч авгай шүү дээ хян�##�тын �##�банд орсон нь зорилогтой орсон тэр их л том биетэй хар авгай бсан одоо буур охин болох гээд унэтэй хаг�##�гаа сайн болгоныг хэрэглэдэг авгай болсон сард 10 сая төгрөг эрүүл мэнддээ зарцуулдаг гэж томорч бсаныг бодоод их ч хахууль авсан шүү төрд нэг ийм хэдэн авгай бна аа төрөөс �######�уулж баймаар олон жил ажилтан хар муу туршилаг ихтэй одоо энэ Мөнхсайхан бна бөөн хар шун�##�

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:20
Reply to  Кккк

Karmaa negtei humuusdee. Songuuliin sanhuugee Daatgalaas bosgosondoo. Ene saidiig omnohtei tsug shalgaval taarna shuu

ХЗочинх
ХЗочинх
9 сар 18, 2024 10:20

Эрдэнээгийн араас жийж байна даа хөөрхий. Мөнгөнд орчихож.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 10:28

Эрүүгийн хуульд дараах өөрчлөлтийг оруулмаар байна. 1-рт авилгаар авсан болон өөрийн ордогоос давсан бүх хөрөнгийг хураах, 2-рт авилга аобан туша�##�ын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг өөрийн нь төрсөн аймаг, суманд нь нутаг зааж суулгах. Тухайлб�##�, энэ Бямбасүрэн авгайг ялаа эдэлж дууссны дараа Увсын улаангомд нь нутаг заан суулгах.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 10:29

эрүүл мэндийн газар гэж дампуурсан б�##�иар газар даа

2-уулаа шалгуураас хэтэрчээ.
2-уулаа шалгуураас хэтэрчээ.
9 сар 18, 2024 10:46

Бямбасүрэн нь тэтгэрэрийн насны хүн байна шдээ. 60 настай авгайг явуулах л хэрэгтэй. нөгөөх нь төрд ажиллаагүй хирнээ дарга ч гэх шиг. 2-ууланг нь х�##�аач.

Бүх хөрөнгийн хураа ,
Бүх хөрөнгийн хураа ,
9 сар 18, 2024 10:47

Яадаг эмээ нар вэ.....тэтгэвэртээ сууж байхгүй авилг�##� аваад одоо шоронд сууж дээ

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:11

2023 онд ЭМДХ -н зарим байцаагч эмч нар нь орон нутгийн эмнэлгүүдийг ялгаварлан гадуурхаж сар бүрийн нэхэмжлэлээс эх олонлог нэрээр мөнгө хасаж хохироодог асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна
Хасуулан мөнгөө нөхөн олгуулмаар байна

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:19

Энэ хүний ачаар хөдөө орон нутгийн эмнэлгүүд өрөндөө баигдаж дууслаа . Эх олонлог нэрийдлээр санаагаараа хас�##�т хийдгээ зогсоо

бүрнээ
бүрнээ
9 сар 18, 2024 11:22

ийм л хулгайчууд төрд ажилаад байгаа юм даа . хулгай хийхгүй бол улс хөгжихөд амархан байнаа

Ханд
Ханд
9 сар 18, 2024 11:43

Төрөөс төрсөн тэрбумтан байна даа. Ямар их хөрөнгө мөнгөтэй юм бэ? Луйварчин шун�##�тай новшнуудыг хатуу арга хэмжээ авч хөрөнгийг нь хурааж, сангийн мөнгийг эргүүлж төлүүл. ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД нэг хэсэг санхүүжилт өгөхгүй байгаа гээд хөнгөлттэй эм бичихгүй байсан.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:47

Шун�##�ы тулам 2 авгай яасан ханаж цададгүй новшнууд вэ.Сайд нь гэж бөөрөнхийлсөн бас л нэг шун�##�ын тулам байхаа.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:54

Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдах нь гэм буруутай биш юм уу, Т.Амаржарг�##� гэгч энэ одоо хэн юм бэ, хамсаатан нь юм байна л даа

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:55

Бямбасүрэн авгай харьцаа гэж байхгүй, дор ажиллагсадтайгаа дээрэнгүй харьцдаг гэж яригддаг, даварсан авгай байсан. Өндрөөс унахдаа чанга унах байлгүй. хэр зэрэг шударга шүүхийг харж л байя

Зочин
Зочин
9 сар 18, 2024 12:54

Манын шилдэг боловсон хүчин гэгдээд магтуулж байсан нөхдүүд шилдэг авилгачин хулгайчууд байжээ. Манын бузар дэлгэгдэж дуусахгүй юм байна.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 13:07

Нам дагаж �######�ний �##�чуур болж л цайрсан хулгайч болдог бус уу

Tserenjav
Tserenjav
9 сар 18, 2024 13:28

Iimerhuu zolbin emergency nar zaigaa tavij uguud z##l zaluu uydee unen buruu ulger duurailal uzuulj bna aa

Зочин
Зочин
9 сар 18, 2024 14:21

Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншлаа. Угаасаа бүр даам авгай юм бна.Сайн ш�##�гаж огцруулж даатг�##�ыг с�##�барыг өөд татаагүй дампууруулсан байд�##�д нь арга хэмжээ авах хэрэгтэй. Мэдээж ганцаараа биш хамсаатан нөхдүүдийг ч бас ш�##�гах хэрэгтэй. НД.ЭМД энэ газруудыг ээлжлэн тонож дампууруулж байх юмдаа.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 14:25

Сэтгэгдлүүдийг уншлаа.Үнэхээр даам гарсан авгай юм бна.Сайн ш�##�гаж ЭМДын с�##�барыг дампууруулсан байд�##�д арга хэмжээ авах хэрэгтэй. Хамсаатнууд зөндөө байгаа биз.

Саша Саша
Саша Саша
9 сар 18, 2024 14:49

Албан туша�##� булаац�##�дах ажиллагаа..женкогийн баг төр лүүторж ирсэн..хүн гүтгэх гужирдэх луйвардах ажиллагааг л хийдэг..Путин ирээд монгол төрийг нулимаад явсан..одоо жэнкоистууд аймаар ажиллана..монгол төрийг самарч дуусгана...

Дорж
Дорж
9 сар 18, 2024 18:57

Эмч нарын үгийг АТГ-ийнхэн даанч тоосонгүй, асууд�##� одоо гүнзгийрсэн, авилг�##� хол явсан, �##�дагд�##� цадигаа �##�дсан, даатг�##� дампуурсан,

Эгүүр
Эгүүр
9 сар 18, 2024 19:05

За өгсөн авсантай нь цуг ш�##�гах хэрэгтэй. Тэр ЭМД-н санхүүжилт хэтрүүлэн авсан гээд 60 эмнэлгийн нэр зарлаад он дууст�##� санхүүжилт олгохгүй гээд байсан хувийн эмнэлгүүд дотор авилг�##� өгсөн нөхдүүд ч бий дээ. Тэр т�##�аар танай сайт мөн мөрөөр нь орж илрүүлж зарлах л хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 21:56

увсын хулгайч байна. улсын байцаагч гэж авилг�##�ын их сургууль шүү дээ

Кккк
Кккк
9 сар 18, 2024 23:32

Эд нар хувийн эмнлэг хувийн амр�##�т сувил�##� гээд бугдэтэйн хувилдаг шүү дээ ш�##�гах юм бол олон хүн шоронд орж шонд дүүжилшүлэн дээ хэвтэж эмчлүүлсэн гээд худлаа истор нээлгээд баахан хий хоосон эм тариа хсэн гэж хулгай хж бсаныг атг эцг илэруулж чадах болов уу хэдэн 10 тэрбум мөнгө хээль хахууль авсаныг

Зочин
Зочин
9 сар 19, 2024 02:33

Хулгай авилга луйвартаа �##�уулж байгаа монголыг аврах авр�##� бол шоронд хатааж шонд өлгөх бүх хөрөнгийг хураах шийтгэлийг шударгаар оногдуулах.

Зочин
Зочин
9 сар 19, 2024 05:01

УВСЫН ЯЛАНГУЯА АВГАЙЧУУДЫНХ НЬ ШУНАЛЫГ ЮУ Ч ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ, ӨСӨХИЙН ӨЛӨНГҮҮД БАЙДАГ

Зочин
Зочин
9 сар 19, 2024 05:03

Угаасаа иим хар увайгүй шун�##�ын тулам уудаг зүгээр л тэтгэвэрт өгөхгүй Монголд ч байлгахыг хориглоод шууд л хэний хамаарагч бай хүнийй зовлонгоор зоосон хар бэрднүүд эмэгтэй мөн эх хүн мөн үү хэлэх ч муу үг олдохгүй байна яасан арилсан дотортой мөнгөний боолууд бэ

Зочин
Зочин
9 сар 19, 2024 06:35

Ботокстой эмгэн нараа тэтгэвэрт нь гаргаж байхгүй яасан юм бэ 60 настай юм байнашдээ арай арай

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:10

Бүгд долоогч нар шүү дээ. Авсан өгсөн нь нотлогдчихоод байхад. Амаржарг�##� гэгч Бямбасүрэнтэйгээ таарсан авилга чинь авгай ш дээ. Хэвлэл мэдээллийнхнийг хүлээж аваад төр мөнгөөр дайлж цайлаад Ха�##�тын гэрээ хийл явж байсан дөө. Ккк.

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:33

Ганц бие авгай бизнес хийдэггүй байж ямар баян хөрөнгөтэй юм бэ. Мэргэжлийн хян�##�таас л эхлээд шантааж чинь авилга чинь байсан. Төрийн мөнгөөр баяжаа биз хураав�##� таарна. Даатг�##�ын Санг хохиролгүй болго. Шаардаж байна бидний татвар шүү дээ. Монголд шударга ёс гэж байна уу. Заваан б�##�ир юмнууд. Хэлэх муу үгч олдохгүй байна

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:36

Энэ Төвшин даатг�##�д ороод ихч тарг�##�ж ихч баяжсандаа. Хэ хэ огцом баярхаад эхэлсэн байдгын

Zochin
Zochin
9 сар 20, 2024 12:38

Osohiin olon ni arilaagui yumnuud.
Gent ih ideh gedsen tsovtoo geej minii ard tumen ertnees helsen der

Зочин
Зочин
9 сар 23, 2024 12:09

30 гаруй жил ажиллаж байгаагаас эрүүл мэндийн с�##�барт 14 дэх жилдээ хүч хөдөлмөрөө зориулж яваа мэргэшсэн төрийн түшээ.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох олон ажлыг санаачлан гар бие оролцсон хүн шүү дээ. Нийгэм бүр хэт нэг т�##�ыг л барих юм.

Эика
Эика
9 сар 27, 2024 14:42

Б�##�иар шун�##�тай, өсөхийн өлөн нь арилаагүй авгай гараас болоод эмнэлгүүд ц�##�ин мөнгө тавьж чадахгүй. Банкнаас өр нэиэгдээд хар түүхэнд орлоо доо. Хэн энэ хохирлыг барагдуулах вэ. Бүх л бүтэн улс байна даа шун�##� нь шулам болсон авгай нарын атганд байх уу. Эд харөнгийг нь хураагаад , Таарсан ял шийтгэлийг өгөөд �######�уулаач . Төр төмөр нүүрээ гаргаач Ц.Хулан, Өнөрцэцэг нар шиг.

Холбоотой мэдээ

Back to top button